НАСА агентлаг энэ сард Дэлхий ванд анхны хүний гараар бүтсэн хөлгийг амжилттай хүргэлээ. Дэлхий вангийн хамгийн өндөр нягтралтай зургуудыг олон нийтэд түгээсэн тэд өнөөдөр хоёр дагуулынх нь зургийг дэлгэжээ.
Никс болон Хайдра гэх хоёр дагуул нь бидний мэдэх ихэнх дагуулаас хэлбэр, дүрсээрээ тэс ондоо. Өнгө оруулсан Никс дагуул нь гэхэд ягаан өнгийн чихэр шиг, хар, цагаан өнгөтэй Хайдра нь хачин хэлбэртэй харагдана.
Энэ хоёр зургийг New Horizons хөлөг долоо хоногийн өмнө авчээ. Никсийг 102,000 бээрийн цаанаас, Хайдраг 143,000 бээрийн цаанаас авсан юм байна. Хэдийгээр зургууд бүрсгэр харагдаж байгаа ч Хайдрагийн анхны гэрэл зураг дээрх хэдэн дөрвөлжингийн нийлбэрээс хол илүү юм.
Сонирхуулахад Хайдраг өнгөрсөн долоо хоногоос өмнө хэн ч ийм хэлбэртэй болохыг мэддэггүй байсан бөгөөд гэрэл цацруулсан жижиг цэг л харагддаг байжээ. НАСА-гийн эрдэмтдийн тооцоогоор Никс дагуул 26 бээр урт, 22 бээр өргөн бол Хайдра 34 бээр урт 25 бээр өргөн юм байна.
Дэлхий ван нийт таван дагуултай бөгөөд хамгийн том дагуул болох Хароноос бусдыг бид огт мэддэггүй байв. Түүнчлэн үлдсэн хоёр дагуул болох Стикс, Керберос хоёрын зургуудыг ирэх аравдугаар сард бид харах ажээ.