Сүүлийн долоо хоногт Улаанбаатар хот, хөдөө орон нутгаар хур бороо элбэгтэй байна. Нийслэл ус зайлуулах хоолой, инженерийн байгууламж муутайгаас багахан бороо ороход л байрны орцноос эхлээд гудамж талбай бүхлээрээ усанд автдаг. Ямар сайндаа “Амьдрал дээшлээд нуурын эрэгт байр худалдаж авлаа” гэдэг шог үг нийгмийн сүлжээгээр тарж байх вэ дээ.
Өнөөдөр 14 цагийн орчимд түр зуурын усархаг бороо орж, нийслэлийн төвийн гудамж талбай дахин үерт автлаа. Бороо ормогц усанд автчихдаг I хорооллын арын зам дээрх хоёр машин усанд автжээ. Дэгсдүүлж хэлбэл, I хорооллын хэсэг байр далайн эрэг дээрх байшин болон "хувирчээ".
“Өмнө нь борооны дараа ус тогтдог байсан ч одоогийнх шиг ингэж үерлэдэггүй байсан. Шинэ зам тавиад Баянгол дүүргийн зүгээс үерийн ус шууд ирж байна. Ус зайлуулах хоолой байгаа ч үерт автчихдаг. Өнөөдөр 20 орчим минут бороо ороход ийм болсон юм чинь цаг бороо орвол энэ байрнууд усанд автахад бэлэн байна. Дээш нь гомдол гаргадаг ч өнөөдрийг хүртэл шийдээгүй” хэмээн 2-р байрны оршин суугч Н.Э ярилаа.