БНХАУ-ын Чэнгду хотод 24 дэх удаагийн Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах оюуны спортын тэмцээн энэ сарын 16-18-ны хооронд амжилттай явагдаж өндөрлөлөө.
Энэ удаагийн тэмцээнд 25 улсын 278 тамирчин ой тогтоолтын 10 төрлөөр бага, дунд болон насанд хүрэгчдийн ангилалд өрсөлдсөнөөс нийлбэр оноогоор АНУ-ын тамирчин Алекс Муллен тэргүүлсэн байна.
Тус тэмцээнд манай улсыг төлөөлж Монголын Оюун Ухааны Академийн 20 тамирчин (насанд хүрэгчдийн ангилалд хоёр, дунд насны ангилалд 13, бага насны ангилалд тав) дасгалжуулагч, шүүгчийн хамт оролцож 26 медаль хүртжээ.
Манай тамирчид бүх насанд нийт дэлхийн таван дээд амжилтыг шинэчилсэн байна. Тодруулбал насанд хүрэгчдийн ангилалд Их Мастер С.Цогбадрах "Speed Numbers" төрөлд, дунд насны ангилалд З.Цэцэгзул "Binary Numbers" төрөлд, Их Мастер Э.Пүрэвжав "Speed Numbers", "One Hour Card" төрөлд, бага насны ангилалд Ж.Дөлгөөн "Random Words" төрөлд тус тус дэлхийн дээд амжилтуудыг шинэчлэн тогтоолоо.
Түүнчлэн Их Мастер Э.Пүрэвжав нийлбэр оноогоор тэргүүлж өсвөрийн дэлхийн аварга болсон бол хоёрдугаар байрт өнгөрсөн жилийн өсвөрийн дэлхийн аварга Э.Энхмөнх, гуравдугаар байрт Азийн Мастер З.Цэцэгзул нар тус тус орлоо. Өсвөрийн тамирчид маань авах боломжит 30 медалийн 22-ыг нь хүртэж шилдэг гэдгээ дахин харууллаа.
Их Мастер Э.Пүрэвжав, Э.Энхмөнх нар тэмцээний хамгийн том цол болох Олон Улсын Их мастерийн болзлыг хангаж нийт тамирчдаас шилдэг 10-т шалгарсан бол Б.Шижир-Эрдэнэ Их Мастер цол, Т.Энхжин, Н.Түвшинтөгс, Б.Ариунсанаа, Б.Хангай, Э.Ялгуун, А.Номин нар Олон Улсын Мастер цол хүртсэн байна.
Тэмцээндаа олон өдрийн турш бэлдэцгээж, нөр их хөдөлмөрийн үр дүнд гайхалтай амжилт гаргасан нийт тамирчиддаа халуун баяр хүргэе.
Монголын Оюун Ухааны Академи өнгөрсөн таван жилийн хугацаанд оюуны спортын олон төрлөөр олон улсын 35 тэмцээнд оролцож эх орноо дэлхийд амжилттай сурталчлан нийт 484 медаль хүртжээ.