gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     21
  • Зурхай
     9.10
  • Валютын ханш
    $ | 3595₮
Цаг агаар
 21
Зурхай
 9.10
Валютын ханш
$ | 3595₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 21
Зурхай
 9.10
Валютын ханш
$ 3595₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Дэлхийн хөгжиж буй орнуудын шилдэг эмэгтэй эрдэмтдийн нэгээр Д.Хонгорзул шалгарчээ

О.Хандмаа
Дэлхийд
2021-02-09
1663
Twitter logo

OWSD-Elsevier Foundation Award нь дэлхийн хөгжиж буй орнуудын эмэгтэй эрдэмтэн, судлаачдад олгодог нэр хүнд бүхий шагнал юм.

2021 оны энэхүү шагналын эздийн нэгээр математикийн шинжлэх ухааны доктор Д.Хонгорзул шалгарчээ. Ингэснээр тэрээр бусад шилдэг дөрвөн эмэгтэй эрдэмтэн, судлаачдын хамт  АНУ-ын Шинжлэх ухааныг дэмжих нийгэмлэгийн (AAAS) уулзалтад оролцох эрхтэй болсон байна.

Тус уулзалтын үеэр дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн мэргэжил нэгтнүүдтэйгээ холбоо тогтоож, хамтын ажиллагааны сүлжээ бий болгон семинарт оролцож, салбарынхаа мэргэжилтнүүдтэй уулзах болоод орон нутгийн лаборатори, байгууллагуудад зочлох боломжтой аж.

2012 оноос эхлэн эмэгтэй эрдэмтдийн шинжлэх ухааныг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг үнэлж энэхүү шагналыг олгодог болсон уламжлалтай.

Жил бүр дараах бүс нутгуудаас шилдэг таван эрдэмтдийг тодруулдаг. Үүнд: 

  • Латин Америк ба Карибын тэнгис;
  • Зүүн ба Зүүн Өмнөд Ази, Номхон далайн бүс нутаг;
  • Төв ба Өмнөд Ази;
  • Арабын бүс нутаг;
  • Сахарын өмнөд Африк багтана.

2021 оны OWSD-Elsevier Foundation Award шагналын эзэдД.Хонгорзул математикч мэргэжилтэй. Тэрээр шинжлэх ухаан, инженерийн салбарын хэрэглээний болон онолын математикийн салбар болох бутархай дифференциал тэгшитгэл (FDE) –ийг судалсан туршлагатай. FDE нь физик, хими, биологи, эдийн засаг зэрэг олон хэрэглээний шинжлэх ухааны нарийн төвөгтэй систем, үйл явцыг дүрслэн харуулах хэрэгсэл хэмээн тайлбарлаж болох юм.

Д.Хонгорзул хэрэглээний математикийн чиглэлээр МУИС-ийн бакалаврын ангид сурч байхдаа оюутны эрдэм шинжилгээний бүтээлийн уралдааны шилдгээр шалгарч байжээ.

Д.Хонгорзул докторын зэрэг хамгаалсныхаа дараа математикийн шинжлэх ухааныг гүнзгий судалсан судлаачдын нэг болж эх орондоо ирж байжээ.

Тэрээр мөн хэрэглээний математикийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалж, Японы засгийн газрын тэтгэлгээр тус улсын Кюүшюгийн их сургуульд докторын зэрэг хамгаалсан байна.

Тэрээр Кюүшюгийн их сургуульд суралцаж байх хугацаандаа FDE-ийн талаарх судалгаагаа эхлүүлж байжээ. Докторын зэрэг хамгаалах сүүлийн жилдээ тэрээр олон улсын оюутнуудын дунд "Математикт аж үйлдвэр" форумын уралдаанд оролцож байсан аж. Д.Хонгорзул докторын зэрэг хамгаалсныхаа дараа математикийн шинжлэх ухааныг гүнзгий судалсан судлаачдын нэг болж эх орондоо ирж байжээ.  Тэрээр 2018 оноос МУИС-ийн багшаар ажиллаж эхэлсэн байна хэмээн elsevier сайтад бичжээ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан