Энэ нийтлэлээр хэрвээ таны хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон тохиолдолд та яаж ажилгүйдлийн тэтгэмж авч болох тухай мэдээлэл өгөхийг зорилоо. Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн эсвэл ажилтны санаачилгаар гэх 2 үндэслэлийн алинаар нь ч цуцалсан бай та хуульд заасан шаардлагыг хангаж байвал ажилгүйдлийн тэтгэмж авах эрхтэй.
Энэ харилцааг зохицуулдаг хууль нь Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хууль (НДСОАТтХ) байна. Тэгвэл энэ хуулийн холбогдох зүйл заалтыг тайлбарлах замаар ажилгүйдлын тэтгэмж авах өргөдөл гаргахад тулгардаг асуудлуудыг яаж шийдвэрлэх талаар зөвлөгөөг дараах 4-н агуулгын хүрээнд хүргэж байна.
ХААНААС ЭХЛЭХ ВЭ?
Юун түрүүнд та өөрийгөө уг тэтгэмжийг авах шалгуурыг хангаж буй эсэхийг нягталж хараад, хэрвээ хангаж байна гэж үзвэл зохих материалуудыг бүрэн цуглуулах шаардлагатай.
Иргэн та ажлаас чөлөөлсөн тухай шийдвэр гарахаас өмнө 24 сараас доошгүй хугацаанд ажилгүйдлийн нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн байх шаардлагатай ба ингэхдээ сүүлийн 9 сард нь шимтгэлийг тасралтгүй төлсөн байх ёстой байна. Харин, та энэ тэтгэмжийг өмнө нь авч байсан бол ийнхүү авч байснаасаа хойш ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг 12 сараас доошгүй хугацаагаар төлсөн байх шаардлагатай байна.
Энд нэг анхаарах ёстой зүйл нь зарим иргэд “нийгмийн даатгалын шимтгэл” болон “ажилгүйдлийн нийгмийн даатгалын шимтгэл” хоёрыг андуурах тохиолдол гардаг байна.
Нийгмийн даатгал нь үндсэндээ Тэтгэврийн даатгал, Тэтгэмжийн даатгал, Эрүүл мэндийн даатгал, Ажилгүйдлийн даатгал, Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгал зэрэг 5-н төрлийн даатгалаас бүрддэг. Иймд таны төлж буй нийгмийн даатгалын шимтгэл нь ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг хамааруулж байгаа эсэхийг та анхаарах нь зүйтэй юм.
Тухайлбал, та үндсэн ажилтнаар ажиллаж буй тохиолдолд 01 гэсэн даатгуулагчийн кодтойгоор дээрх 5 даатгалын шимтгэлийг бүгдийг нь төлдөг. Харин хэрвээ та “үндсэн ажлаас гадуур давхар ажил эрхэлж байгаа бол” 40 гэсэн даатгуулагчийн кодтойгоор ажилгүйдлийн даатгалаас бусад 4 төрлийн даатгалыг төлдөг байна. Энэ мэтчилэн сул зогсолтын үеийн олговор авч байгаа даатгуулагч, Жирэмсний, амаржсаны амралттай байгаа ажилтан эхийн даатгал гэх зэргээр дээрх таван төрлийн даатгалыг өөр, өөр байдлаар төлдөг зохицуулалттай.
Иймд, та дээр заасан 24, 9, 12 сар зэрэг шаардлагуудыг хангасан байхын тулд таны төлж буй нийгмийн даатгалын шимтгэлд ажилгүйдлийн даатгалын шимтгэл багтсан эсэхийг нягталж шалгах нь зүйтэй.
Ингээд та өөрийгөө шалгуур хангаж байна гэж үзэж байвал хуульд заасан шаардлагатай баримт, бичгүүдийг бүрэн бүрдүүлэх шаардлагатай юм.
НДСОАТтХ-д ажилгүйдлийн тэтгэмж тогтоолгоход бүрдүүлэх шаардлагатай баримтыг “өргөдөл, нийгмийн даатгалын дэвтэр, ажлаас халсан тухай шийдвэр” гэж байсан байна (Хуулийн 10 дугаар зүйл). Гэхдээ Нийгмийн даатгалын ерөнхий газрын вэб хуудаст бичсэнээр ажилгүйдлийн тэтгэмж авахад дараах материалуудыг бүрдүүлэн очих шаардлагатай аж. Үүнд:
- Тэтгэмж авах тухай өргөдөл /бэлэн загварыг ашиглана
- Иргэний үнэмлэх, түүний хуулбар
- Нийгмийн даатгалын дэвтэр
- Ажлаас халсан тухай шийдвэр
- Ажилгүй болсноо хөдөлмөрийн байгууллагад бүртгүүлсэн тухай мэдэгдэх хуудас
Түүнчлэн, онцгой тохиолдолд та ажлаас гарах үедээ зуруулсан тойрох хуудас, оршин суугаа газрын тодорхойлолт болон бусад баримтуудыг мөн бэлдсэн байх шаардлагатай болдог.
Тухайлбал, хэдийгээр тэтгэмж авах бүрдүүлэх материалд “ажлаас халсан тухай шийдвэр” гэж заасан байх боловч НДСОАТтХ-ийн 5-р зүйлд “ажлаас халагдсан даатгуулагч ажил олгогчтойгоо тооцоо хийж дууссанаас хойш 14 хоногийн дотор, хүндэтгэсэн үзэх шалтгаантай бол 3 хүртэл сарын дотор оршин суугаа нутаг дэвсгэрийнхээ хөдөлмөр эрхлэлтийн алба, уг бирж байхгүй бол нийгмийн даатгалын байгууллагад бүртгүүлэх үүрэгтэй” гэж заасан байна.
5 дугаар зүйл. Ажилгүй болсноо бүртгүүлэх
Ажлаас халагдсан даатгуулагч ажил олгогчтойгоо тооцоо хийж дууссанаас хойш 14 хоногийн дотор, хүндэтгэн үзэх шалтгаантай бол 3 хүртэл сарын дотор оршин суугаа нутаг дэвсгэрийнхээ хөдөлмөр эрхлэлтийн алба, уг бирж байхгүй бол нийгмийн даатгалын байгууллагад бүртгүүлэх үүрэгтэй.
Энд заасан “ажил олгогчтой тооцоо хийж дууссанаас хойш 14 хоногийн дотор, хүндэтгэн үзэх шалтгаантай бол 3 хүртэлх сарын дотор” гэх хуулийн хугацаанд дээрх байгууллагад бүртгүүлсэн болохоо нотлох боломжтой баримтуудын нэг бол таны ажил хүлээлцсэн акт байх юм. Практик дээр ажлаас чөлөөлсөн тушаалын огноо, ажлаас чөлөөлж буй огноо, ажил хүлээлцсэн огноо зөрөх тохиолдол цөөнгүй гардаг. Иймд, ажил хүлээлцсэн актаа өөртөө илүү 1-2 хувь авч үлдэж, түүнийгээ Хөдөлмөр халамжийн хэлтэс, нийгмийн даатгалын хэлтэс зэрэгт авч очих нь таныг нааш цааш олон явахаас сэргийлэх ач холбогдолтой байна.
Эндээс харвал, дарааллын хувьд та ажил олгогчоосоо ажлаас чөлөөлөх тушаал, ажил олгогчтой тооцоо дууссан тухай баримт зэргээ бүрдүүлээд шаардлагатай бол хорооноосоо тодорхойлолт авч өөрийн харья эсвэл оршин суух дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэст очиж ажилгүй болсноо бүртгүүлж, ийнхүү бүртгүүлсэн тухай баримтаа аваад мөн дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст очих ёстой байна.
Харин ямар тохиолдолд та тухайн амьдарч буй буюу оршин сууж байгаа баг, хорооноосоо тодорхойлолт авах тухайг одоо доор тайлбарлая.
2. Миний амьдарч байгаа дүүрэг, аймаг, сумын Нийгмийн даатгалын хэлтэс, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэс намайг “иргэний үнэмлэхний хаягийн дагуу ханд” гээд хүлээж авахгүй байна. Энэ үндэслэлтэй юу? Би ямар арга хэмжээ авах ёстой вэ?
Хэрвээ та иргэний үнэмлэх дээрхээсээ өөр хаяг дээр оршин суудаг бол та тухайн оршин суугаа газрынхаа баг, хорооны засаг даргаас тодорхойлолт авсан байх шаардлагатай юм. Учир нь, практик дээр нийгмийн даатгалын хэлтсийн ажилтнууд болон хөдөлмөр халамжийн хэлтсийн ажилтнууд иргэдийг иргэний үнэмлэх дээрх хаягаараа тэтгэмж авах өргөдлөө гаргах ёстой гэж буруу шаардлага тавьдаг.
Яагаад буруу вэ:
НДСОАТтХ – ийн 5-р зүйлд зааснаар ажилгүй болсноо оршин суугаа нутаг дэвсгэртээ бүртгүүлдэг, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ажилгүйдлийн тэтгэмж авах өргөдлөө оршин суугаа нутаг дэвсгэрийнхээ нийгмийн даатгалын байгууллагад гаргах ёстой байна.
6 дугаар зүйл.Ажилгүйдлийн тэтгэмж авах, мэргэжлийн сургалтад хамрагдах өргөдөл гаргах,шийдвэрлэх хугацаа
1.Даатгуулагч ажил олгогчтой хууль тогтоомжийн дагуу тооцоо хийж дууссаны дараа ажилгүйдлийн тэтгэмж авах, мэргэжлийн сургалтад хамрагдах өргөдлөө хуульд заасан холбогдох баримт бичгийн хамт оршин суугаа нутаг дэвсгэрийнхээ хөдөлмөр эрхлэлтийн алба, уг алба байхгүй бол нийгмийн даатгалын байгууллагад гаргана.
Харин иргэний оршин суугаа газрыг зөвхөн тухайн хүний иргэний үнэмлэх дээрх хаяг гэж үзэх нь өрөөсгөл буюу буруу. Угтаа бол энэ ойлголтыг “Иргэний оршин суугаа газар”-ыг тодорхойлох хуулийн зохицуулалт болох Монгол Улсын Иргэний хуулийн 22 дугаар зүйлд заасны дагуу тодорхойлох, тайлбарлах нь үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 22.1-т зааснаар “Иргэний оршин суугаа газрын хуулийн дагуу түүний харьяалагдан бүртгүүлсэн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжээр” тодорхойлдог. Харин, тухайн иргэн ийнхүү бүртгүүлсэн газраа буюу иргэний үнэмлэх дээрх хаягтаа оршин суудаггүй бол мөн хуулийн 22.2-т зааснаар тухайн иргэний гол төлөв амьдран суудаг газрыг түүний оршин суугаа газар гэж тодорхойлж болно гэж заажээ.
Иргэний хуулийн 22 дугаар зүйл. Иргэний оршин суугаа газар
22.1.Иргэний оршин суугаа газрыг хуулийн дагуу түүний харьяалагдан бүртгүүлсэн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжээр тодорхойлно.
22.2.Иргэн бүртгүүлсэн газраа байнга оршин суудаггүй бол гол төлөв амьдран суудаг, эсхүл тухайн этгээдийн эд хөрөнгийн дийлэнх хэсэг байгаа газрыг түүний оршин суугаа газар гэж тодорхойлж болно.
Иймд та иргэний үнэмлэх дээрх хаягаасаа өөр хаягт оршин суудаг бол тухайн оршин сууж буй хороо эсвэл багын засаг даргаас тус хороо, багт оршин суудаг нь үнэн болно гэсэн тодорхойлолтыг нэмэлтээр авч очих шаардлагатай байна. Энэ тодорхойлолтоо тухайн оршин сууж байгаа аймаг, сум, дүүргийн хөдөлмөр халамжийн хэлтэстээ очихдоо авч очиж ёстой болохыг анхаарна уу.
3. Тэтгэмж авах шалгууртай холбоотой бусад асуудал
Дээр дурдсанчлан, ажилгүйдлийн тэтгэмжийг авахын тулд иргэн та ажлаас чөлөөлөгдөхөөсөө өмнөх сүүлийн 9 сард нь ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг тасралтгүй төлсөн байх шаардлагатай байдаг байна.
2 дугаар зүйл.Ажилгүйдлийн тэтгэмж авах эрх
1.Даатгуулагч ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг ажилгүй болохоосоо өмнө 24 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 9 сард нь тасралтгүй төлсөн нөхцөлд ажилгүйдлийн тэтгэмж авах, мэргэжлийн сургалтад хамрагдах эрх анх үүснэ.
Практик дээр нийгмийн даатгалын хэлтсийн ажилтнууд 9 сар гэх хугацааг сард ажиллавал зохих дундаж хоног буюу 21 хоногоор “үржүүлж”, даатгуулагчийг 189 хоног тасралтгүй ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг төлсөн байх ёстой гэж тайлбарладаг байна (жишээ нь: тасалдсан хугацаанаас ажлаас чөлөөлөгдсөн хугацаа хүртэлх хоногийг тоолдог). Харин хуульд нэгэнт ингэж тайлбарлаагүй, эсхүл тооцох аргачлалыг хуульчлаагүй тул энэ тайлбарыг буруу гэж үзэх үндэслэлтэй юм.
Дээрх 2.1-д заасныг харвал “9 сард нь” гэж заасан байна. Өөрөөр хэлбэл, та жишээ нь 8-р сард нэг эсвэл хоёр хоног ажилласан байлаа ч таны тус 1-2 хоногт ногдох цалин хөлсөнд зохих нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөх ёстой. Өөрөөр хэлбэл, энэ тохиолдолд нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээ нь хэдэн төгрөг байхаас үл хамааран даатгуулагчийг тухайн сард нийгмийн даатгалын шимтгэл төлсөн гэж үзэн, дээр заасан “9 сард нь” гэх шаардлагад энэ сарыг оролцуулан тоолж болно гэж үзэх үндэслэлтэй байгаа юм. Нэгэнт хуульд нарийвчлан тодорхойлоогүй байгаа учир Нийгмийн даатгалын ерөнхий газар, эсвэл түүнийг нэгж хэлтэс, эсвэл түүний ажилтан нь энэ заалтыг тайлбарлахдаа иргэний эрх зүйн байдлыг дордуулсан байдлаар буюу иргэний хуулиар эдлэх боломжтой эрхийг тодорхой шалгуураар хязгаарлах байдлаар тайлбарлаж энэ хуулийн заалтыг хэрэглэх нь үндэслэлгүй гэж үзэж болох талтай байна.
4. Хэрвээ тухайн нийгмийн даатгалын хэлтсийн ажилтан таны “ажилгүйдлийн тэтгэмж авах өргөдөл”-ийг хүлээж авахгүй бол та яах ёстой вэ?
Юун түрүүнд та тухайн ажилтныг энэ шийдвэрээ бичгээр өгөхийг шаардах эрхтэй. Тухайн ажилтан таны өргөдлийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор таны өргөдлийг шийдвэрлэх ёстой юм. Хэрвээ та ийнхүү ажилгүйдлийн тэтгэмж өгөхөөс татгалзсан шийдвэрийг нь бичгээр хүлээж авсан бол хүлээж авснаасаа хойш 30 хоногийн дотор тухайн ажилтны дээд шатны буюу удирдах албан тушаалтанд нь ямар үндэслэлээр тус ажилтны шийдвэрийг буруу гэж үзэж байгаагаа тайлбарлан гомдол гаргах эрхтэй байна. Дээд шатны буюу удирдах албан тушаалтан нь таны энэ гомдлыг хуульд заасан хугацаа болох 30 хоногийн дотор шийдвэрлэх ёстой байдаг.
Харин дээд шатны буюу удирдах албан тушаалтан нь таны гаргасан гомдлыг хуульд заасан хугацаанд шийдвэрлэж өгөөгүй, эсхүл таны гомдлыг хүлээж аваагүй буюу гомдлын тань дагуу доод албан тушаалтныхаа шийдвэрийг засах үндэслэлгүй байна гэж шийдвэр гаргасан тохиолдолд та энэхүү шийдвэрийг нь хүлээж авснаас хойш мөн 30 хоногийн дотор тухайн нийгмийн даатгалын байгууллага байгаа аймгийн эсвэл нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл эрхтэй байдаг байна.
Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн дагуу иргэн та ажилгүйдлийн тэтгэмж авахаас гадна мэргэжлийн сургалтад хамрагдах боломжтой байдаг. Энэ талаарх асуудлыг дэлгэрүүлж харахыг хүсвэл Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хууль, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2016 оны 22 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж олгох журам, Захиргааны ерөнхий хуулийн Есдүгээр бүлэг болох “гомдол гаргах журам” зэрэг хууль тогтоомж, тэдгээрийн холбогдох хэсгээс харахыг зөвлөж байна.