Одоогоор хөөргөсөн болон арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэл хөөргөх нийт 3372 хиймэл дагуул бий. Үүнээс 80 гаруй орны эзэмшлийн 1260 хиймэл дагуул идэвхтэй ажиллаж байна.
Нийт хиймэл дагуулын 56.2 хувийг АНУ дангаараа эзэмшиж байгаа бол БНХАУ 12.2 хувь, ОХУ 5.2 хувийг нь эзэмшиж байна. АНУ нийт 2612 хиймэл дагуул хөөргөснөөс 165 нь төрийн, 212 нь цэргийн, 34 нь иргэний, үлдсэн нь арилжааны зориулалттай аж.
Улс орнууд жил ирэх тусам сансрын технологийн салбартаа анхаарч, хөрөнгө оруулсаар байна. Задгай сансраас гадна сар, ангараг, астероидуудыг судалж, эрхшээх гэсэн оролдлогуудын тоо нэмэгдэж арилжааны компаниуд шинээр байгуулагдаж буй нь өрсөлдөөнийг хурдасгаж байгаа юм.
Зөвхөн хиймэл дагуул дээр авч үзэхэд хөгжингүй орнуудаар хөтлүүлсэн 80 гаруй улс өөрийн гэсэн хиймэл дагуултай болжээ.
Хиймэл дагуулаа хөөргөн, удирдаж байгаа орнууд: АНУ, ОХУ, БНХАУ, Энэтхэг, Иран, Япон, Хойд Солонгос, Өмнөд Солонгос, Норвеги, Швед, Украин, Итали, Франц, Испани, Герман, Их Британи, Исланд, Португали, Швейцар, Грек, Австри, Чех, Дани, Нидерланд, Израил, Катар
Хиймэл дагуулаа бусдаар хөөргүүлж, удирдан ашиглаж байгаа орнууд: Австрали, Канад, Мексик, Аргентин, Чили, Бразил, Казахстан, Египет, Индонез, Филиппин, Тайланд, Вьетнам, Саудын Араб, АНЭУ, Өмнөд Африк, Алжир, Марокко, Нигери, Польш, Беларусь, Эстони, Литви, Турк, Гүрж, Болгар, Румын, Унгар, Серби, Эквадор, Венесуэл, Пакистан
Хиймэл дагуул хөөргөхөөр төлөвлөж байгаа орнууд: Монгол, Шинэ Зеланд, Мьянмар, Камбож, Лаос, Узбекистан, Туркменистан, Афганистан, Финланд, Тунис, Латви, Хорват, Молдав, Ирланд, Бельги, Перу, Боливи, Уругвай
Хиймэл дагуулын хөөргөлтийн станц барихаар төлөвлөж байгаа орнууд: Пакистан, Турк, Бразил
ДНБ-д эзлэх сансрын салбарын хөрөнгө оруулалтын хувь /2017 оны байдлаар/:
Хятад улс урт хугацааны төлөвлөгөөндөө инновац технологийн тэргүүлэх арван салбарын эхний гуравт мэдээллийн технологи, агаар сансрын технологийг багтаасан, ОХУ 2.3 тэрбум рублиэр 50-100 ширхэг цуварсан хиймэл дагуул хөөргөхөөр төлөвлөж байгаа гэх мэтчилэн сансрын салбар дахь хөрөнгө оруулалт хэдэн их наяд төгрөгөөр хэмжигдэж байна.
Улс орнуудын сансрын салбарт зарцуулсан санхүүжилтийн хуваарилалт:
Сансрын салбарын санхүүжилт шинжлэх ухаан, инновацид чиглээд зогсохгүй ажлын байр бий болгож макро эдийн засагт үр ашгаа өгч байна.
Сансрын салбарт зарцуулсан санхүүжилтийн эерэг үр нөлөө:
“Cансар судлал ба сансрын технологи” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлын илтгэлүүдээс ашиглав