Үл хөдлөх хөрөнгийн салбарын шилдгүүдийг шалгаруулах Forbes Mongolia Property Awards шагнал гардуулах ёслол Шангри-Ла зочид буудалд боллоо.
Манай улсад барилга, үл хөдлөх хөрөнгийн салбарт 7400 гаруй аж ахуй нэгж идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг ба улсын хэмжээнд нийт хөдөлмөр эрхлэгчдийн 6 хувийг эзэлж байна. Өнөөдрийн үл хөдлөх хөрөнгийн салбарын шилдэгүүдийг шалгаруулах ёслолын ажиллагаанд 600 гаруй зочид, төлөөлөгчид оролцлоо.
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын 60 жил, Худалдаа хөгжлийн банкны 30 жилийн ойн хүрээнд өнөөдрийн шагнал гардуулах үйл ажиллагааг хамтран зохион байгуулсан юм.
Монголын барилгын салбар улсын эдийн засгийн 4 гаруй хувийг бүрдүүлдэг. Мөн 14000 гаруй ажлын байрыг бий болгодог хэмээн МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин хэллээ.
Нийт дараах 12 үндсэн номинациар шилдгүүдийг шалгарууллаа.
- Архитектурын шилдэг шийдэлтэй орон сууцны цогцолбор
- Барилгын салбарын шилдэг үйлдвэрлэгч
- Шилдэг архитектурын компани
- Барилгын салбарын амжилт
- Архитектурын шилдэг шийдэлтэй соёл, амралтын цогцолбор
- Архитектурын шилдэг интерьертэй оффис
- Шилдэг тохижилт, үйлчилгээний орон сууц
- Тансаг зэрэглэлийн шилдэг үл хөдлөх хөрөнгө
- Үл хөдлөх хөрөнгийн шилдэг менежмент
- Архитектурын шилдэг шийдэлтэй орон сууц
- Үнэ цэнтэй орон сууц
- Үнэ цэнтэй оффис
Мөн тусгай номинациуд болох
- Оны шилдэг брокер оффис
- Оны шилдэг реалтор
- Хүүхдэд ээлтэй архитектурын шийдэлд тус тус шагнал гардууллаа