gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
    •   GOGO тойм
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     27
  • Зурхай
     9.16
  • Валютын ханш
    $ | 3596₮
Цаг агаар
 27
Зурхай
 9.16
Валютын ханш
$ | 3596₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • GOGO тойм
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 27
Зурхай
 9.16
Валютын ханш
$ 3596₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Газрын тосны үйлдвэрийг 2024 онд ашиглалтад оруулахаар зорьж байна

Р.Адъяасүрэн
Улс төр
2021-01-26
658
Twitter logo

Эдийн засгийн байнгын хороо өнөөдрийн  Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийжээ.

Хэлэлцүүлгийн үеэр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын үүрэг гүйцэтгэгч Г.Ёндон Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2024 оны 11 дүгээр сард ашиглалтад оруулахаар төлөвлөсөн ч, Монгол Улсын Засгийн газрын хувьд 2024 оны зургадугаар сард ашиглалтад оруулах зорилт тавьсныг хэллээ.

Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр Газрын тос боловсруулах үйлдвэрийн санхүүжилт 1 тэрбум 236 тэрбум ам.доллар, жилийн 1,75 хувийн хүүтэй, 25 жилийн хугацаатай,  бөгөөд  эргэн төлөлтийг зээлийн эхний санхүүжилт хийснээс хойш 7 жилийн дараа буюу 2025 оноос төлж эхэлнэ гэсэн нөхцөлтэйюм байна.

Мөн Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орохоос зургаан сарын өмнө түүхий тос дамжуулах хоолой ашиглалтад орох нөхцөлтэй байгаа. Иймд түүхий тос дамжуулах хоолойг бариулах асуудлыг Засгийн газрын хуралдаанаараа хэлэлцээд, удахгүй олон улсын нээлттэй тендер  зарлахаар төлөвлөж байгаа аж.

Засгийн газраас  2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийн үеэр үйлдвэр эдийн засгийн хувьд өндөр үр ашигтай. Монгол Улсын түлш, шатахуун хэрэглээний зах зээлийн судалгааг хийж бүтээгдэхүүнийн пропорционалиар өсгөж бодоход жилд 840 мянган тонн дизель түлш, 43 мянган тонн шингэрүүлсэн шатдаг хий, 360 мянган тонн авто бензин, 80 мянган тонн онгоцны түлш үйлдвэрлэх бөгөөд үйлдвэрээс дагаж гарах 47 мянган тонн мазутыг цахилгаан станцдаа ашиглахаар төлөвлөсөн гэдгийг “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК -ийн гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг тайлбарласан байна.

Ингээд гишүүдийн зүгээс Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн төслийн талаар зарчмын зөрүүтэй санал гараагүй тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтсон гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан