Далайн дээрэмчид баруун Африкийн эргийн ойролцоо хөвж явсан Туркийн ачааны усан онгоц дээрх 15 хүнийг барьцаалж нэг хүний аминд хүрчээ.
Либери улсын далбааг мандуулж явсан уг Моцарт хөлөг Нигери улсын Лагос хотоос Өмнөд Африкын Кейп Таун хотыг чиглэн явж байсан юм.
Далайн дээрэмчид онгоцыг Сан-Томе ба Принсипи улсын арлаас 185 км-ын зайд байхад нь довтолжээ. Онгоцны багийн гишүүд дээрэмчдээс нуугдан аюулгүй өрөөнд хорогдож байсан ч зургаан цагийн дараа хаалгыг нь эвдэн орсон байна.
Энэ үеэр нэг хүн алагдсан нь нь усан онгоцны багийн гишүүн биш ганц хүн болох Азербайжаны инженер Фарман Измайлов аж.
Дээрэмчид онгоцыг Гвинейн буланд гурван далайчинтай нь орхин үлдсэн далайчдыг барьцаалан оджээ. Туркийн далайн захиргаанаас үлдсэн далайчдыг аврахаар ажиллаж байгаа бөгөөд Моцарт усан онгоц одоогоор Габон улсын Жентил боомтыг чиглэн явж байна.
Амь үрэгдсэн инженерийн цогцсыг Азербайжан руу хүргүүлнэ гэж Туркийн гадаад хэргийн сайд мэдэгдсэн юм.
Гвинейн булан нь далайн хамгийн аюултай бүсүүдийн нэгт багтдаг ба Нигери, Габон, Гвиней, Того, Камерун улсуудын эрэг байрладаг.
Эх сурвалж: AlJazeera