gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     5.11
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 24
Зурхай
 5.11
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 5.11
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Б.Заяабал: Татвартай холбоотой 48 үйлчилгээ ЦАХИМД шилжлээ

О.Хандмаа
Эдийн засаг
2020-11-04
284
Twitter logo

Хугацаагаар эрэмбэлэх
  • Эхнээс
  • Сүүлээс

  11 цаг 08 минут
2020.11.04

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ болон Татварын ерөнхий газрын дарга З.Заяабал болон “Чатбот” ХХК-ийн Төслийн удирдлага, судалгаа, хөгжүүлэлтийн албаны захирал З.Оюунжаргал нар “E-Mongolia”-ийн талаар мэдээлэл хийлээ.

  11 цаг 14 минут
2020.11.04

Төрийн үйлчилгээний нэгдсэн систем “E-Mongolia”-д татварын 48 үйлчилгээг нэгтгэснээр иргэд төрийн үйлчилгээний нэг цонхоор татварын үйлчилгээг авах боломж бүрдлээ.

Монголын татварын алба нь:

  • татвар төлөгчийг бүртгэх,
  • тайлан хүлээж авч боловсруулах,
  • татвар хураан төвлөрүүлэх,
  • татварын буцаан олголтыг зохион байгуулах,
  • эрсдэл тооцох,
  • хяналт шалгалтад хамруулах,
  • хүсэлт шийдвэрлэх,
  • татвар төлөгчдөд сургалт мэдээлэл өгөх гэсэн үндсэн чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг. Татварын нэгдсэн системийг 2019 онд ашиглалтад оруулснаар 48 үйлчилгээг цахимд шилжүүлсэн.

Татварын үйлчилгээ цахим болсноор татвар төлөхтэй холбоотой зардал буурсан. Бүртгүүлэх, тайлагнах, татвараа төлөх, тооцоолол, үлдэгдлээ баталгаажуулах, татварын өр хураахтай холбоотойгоор татвар төлөгчөөс гардаг зардлыг нэг жилд 20,8 тэрбум төгрөгөөр хэмнэнэ.

“E-Mongolia” нээлтээ хийснээс хойш нэг сарын хугацаанд 179,253 иргэн хандаж, 148,267 иргэн үйлчилгээ авсан байна.

Хамгийн эрэлттэй үйлчилгээ:

Авто тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн лавлагаа, Төрсний бүртгэлийн лавлагаа, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтыг иргэд “E-Mongolia”-р дамжуулан авсан байна.

  11 цаг 41 минут
2020.11.04

Татварын ерөнхий газрын дарга З.Заяабал, “E-Mongolia”-ийн хүрээнд төрийн байгууллагууд хоорондоо уялдаатай болж, мэдээллийг цаасаар бус цахимаар авах боломж бүрдэж байна.

Татвартай холбоотой үндсэн 48 үйлчилгээ цахим боллоо. Үүнээс гадна тодорхойлолт авдаг үйлчилгээнүүд ч цахимд шилжлээ.

Татварын системүүдээр нэг минутад 340 орчим нэг цагт 21,000 орчим иргэд үйлчилгээ авдаг. Эхний есөн сарын дотор зөвхөн цахимаар хүсэлт гаргаж, тодорхойлолт авсан иргэдийн тоо давхардсан байдлаар 1,589,643-т хүрчээ.

Өнгөрсөн жил 422 мянган татвар төлөгчдөд цахимаар үйлчилгээ үзүүлсэн бол энэ оны эхний есөн сарын байдлаар 616 мянган иргэнд цахим үйлчилгээ үзүүлсэн байна.

Татварын үйлчилгээ цахим болсноор татвар төлөгчдөд хэр хэмжээний хөнгөлөлт үзүүлээд буйг бид тооцсон. Үндсэндээ:

  • татвар төлөгчөөр бүртгүүлэх гэж Татварын албан дээр ирдэг зардлуудыг хэмнэсэнтэй холбоотойгоор 116  сая төгрөгийн хэмнэлт,
  • тайлан цаасаар тушаадаг байхад 18,5 тэрбум төгрөгийн зардал гардаг байсан. Энэ зардлыг тэг болголоо,
  • Банканд татвараа төлөхөд 2 тэрбум төгрөгийн зардал гардаг байсан,
  • Түүнчлэн авто тээврийн татвар төлөгчийн гэрчилгээг жил бүр хэвлүүлэхэд 100 орчим сая төгрөг зарцуулдаг байсан. Энэ үйлчилгээ байхгүй боллоо.
  • Татвар төлөгчийн цэнхэр дэвтрийг хэвлэхэд жилд 150 сая төгрөг зарцуулдаг байсан бол цахимд шилжсэнээр энэ дэвтэр хэрэгцээгүй боллоо.
  • Татвар төлөгч Татварын албанд биеэр ирж баталгаажуулалт хийх шаардлагагүй болсон. Улмаар 300 орчим сая төгрөгийг хэмнэж байна.

Нийтээр нь авч үзвэл 21 орчим тэрбум төгрөгийн зардлыг хэмнэж байна.

ЦАХИМД ШИЛЖСЭН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЖАГСААЛТ

  • Татварын өрийн үлдэгдлийн лавлагаа
  • Байгууллагын татварын тооцоотой эсэх тухай тодорхойлолт
  • Татварын тайлангаа тушаасан эсэх тухай лавлагаа
  • Тендерийн тодорхойлолт
  • Иргэнд олгох тодорхойлолт
  • Аж ахуй нэгжийн орлогын албан татвар
  • Суутгагчийн хуулийн этгээдэд олгосон орлогоос суутгасан татвар
  • Дотоодын бараа, үйлчилгээний суутгасан НӨАТ
  • Оршин суугч бус этгээдээс суутгасан НӨАТ
  • Дотоодын архины онцгой албан татвар
  • Дотоодын пивоны онцгой албан татвар
  • Дотоодын дарсны онцгой албан татвар
  • Дотоодын тамхины онцгой албан татвар
  • Дотоодын спиртын онцгой албан татвар
  • Дотоодын шимийн архины онцгой албан татвар
  • Улсын тэмдэгтийн хураамж
  • Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр
  • Өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөр
  • Үүсмэл ордын нөөц ашигласны төлбөр
  • Стратегийн ач холбогдол бүхий ордын АМНАТ-ын тусгай төлбөр
  • Суутгасан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр
  • Арилжааны банкны суутгасан АМНАТ
  • Автын агаарын бохирдлын төлбөр
  • Нүүрсний агаарын бохирдлын төлбөр
  • Органик уусгагчийн агаарын бохирдлын төлбөр
  • Томоохон эх үүсвэрийн агаарын бохирдлын төлбөр
  • Ус бохирдуулсны төлбөр
  • Цалин, хөдөлмөрийн хөлс, тэдгээртэй адилтгах орлогоос суутгасан татвар
  • Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар
  • Газрын үл хөдлөх хөрөнгийн албан татвар
  • Газрын төлбөр
  • Нийслэл хотын албан татвар
  • Үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар ашигласны усны төлбөр
  • Зам ашигласны төлбөр
  • Авто тээвэр, өөрөө явагч хэрэгслийн татвар
  • Хувь хүний орлогын албан татвар
  • Мөнгөн хадгаламжийн хүүгийн орлогоос суутгасан албан татвар
  • Иргэний үл хөдлөх, эд хөрөнгө борлуулсны албан татвар
  • Суутгагчийн хувь хүнд олгосон орлогоос суутгасан татварын тайлан
  • Галт зэвсгийн албан татвар
  • Ойн нөөц ашигласны төлбөр
  • Ан амьтны нөөц ашигласны төлбөр
  • Байгалийн ургамал нөөц ашигласны төлбөр
  • Ахуйн хэрэглээний ус, рашаан ашигласны төлбөр
  • Түгээмэл тархацтай ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр
  • Хог хаягдал үйлчилгээний хураамж
  • Татварын торгууль
  • Татварын алданги
  • Газар эзэмших, ашиглах эрх борлуулсны албан татвар

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан