gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     12
  • Зурхай
     4.11
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 12
Зурхай
 4.11
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 12
Зурхай
 4.11
Валютын ханш
$ 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

"Шатахуун бага зарцуулдаг, агаар бохирдуулдаггүй хогны машин л хэрэгтэй байна"

Нийгэм
2012-03-07
0
Twitter logo

Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Төмөрчулуунтай ярилцлаа

-Нийслэлийн хөрөнгө оруулалтыг энэ жилээс эрс нэмсэн. Гол нь юунд зарцуулагдахаар болж байгаа вэ?

-Ерөнхийдөө 2012 оны нийслэлийн хөрөнгө оруулалтыг бид "Эхийн хайр"-аар төлөвлөсөн гэж томъёолж байгаа. Яагаад гэвэл, өмнө нь ийм төлөвлөлт байгаагүй. Мэдээж сэтгэл зүрх нь байсан л байх. Мөнгө нь байгаагүй юм. Ганц нэг хувиараа эрхлэх аж ахуйн нэгж сэтгэл тавьж ирсэн. Одоо бол манай хувийн хэвшлүүд эрийн цээнд хүрчээ. Татвараа хугацаанд нь төлж байна.

Анх удаа нийслэлийн төсвийн тодотгол хийлээ шүү дээ. Тодотголын үнийн дүн нь 31 тэрбум төгрөг. 31 тэрбум гэдэг чинь тав, зургаан жилийн өмнөх жилийн хөрөнгө оруулалтын хэмжээ юм. Одоогийн хөрөнгө оруулалт 223 тэрбум болж хангалттай тоо бүрдсэн. Одоо үнэхээр Монгол Улс хөдөлгөөний дутагдалд орсон. Машин бариад явахаар зам түгжирчихнэ. Тиймээс иргэд рүү чиглэсэн хэд хэдэн ажил төлөвлөсөн.

5000 хүний суудалтай хөлбөмбөгийн талбай Баянзүрх дүүрэгт баригдах гэж байна. Хөлбөмбөгийн талбай 26 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа. Түүнээс гадна 500-1200 хүний суудалтай, соёл урлагийн арга хэмжээ, семинар зохион байгуулах соёлын ордныг мөн Баянзүрх дүүрэгт барьж байна. Энэ соёлын ордонг барихад 5.8 тэрбум төгрөг төсөвлөсөн.

Түүнээс гадна бид уснаас хол байна. Ганц Баянхошуунд л хувийн бассейн байдаг юм байна. Ингээд дүүрэг бүрт усан сургалтын төв барихаар тендер нь зарлагдсан. Баянзүрх дүүргийн усан спорт сургалтын төв түрүүлж ашиглалтад орох төлөвтэй байгаа. Мөн дүүрэг болгонд спорт цогцолбор баригдана. Спорт цогцолборын ажил эхэлчихсэн. Үүнээс гадна бидний байнга ярьдаг зүйл бол хогны асуудал юм. Одоогийн байдлаар хогны 162 машин авахаар болоод байна.

-Эдгээр хогны машиныг хаанаас оруулж ирэх вэ?
-Хаанаас авах нь одоогоор шийдэгдээгүй. Тендер нь зарлагдсан болохоор удахгүй тодорхой болох байх. Юутай ч Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас хятад машин авахгүй гэсэн шаардлага тавьсан. Солонгос, Японд үйлдвэрлэсэн, болж өгвөл хүйтэнд тэсвэртэй, удаан эдэлгээтэй орчин үеийн хогны машин шаардлагатай байгаа. Санаагаар болдог бол цахилгаанаар ажилладаг машин оруулж ирээсэй гэж хүсдэг. Хэвийн хог зөөдөг гурван тонны багтаамжтай хогны машинуудыг ямар ч засвар шаардахгүйгээр 5-10 жил ашиглаж болдог. Дэлхийн соёл, шинжлэх ухааны ололт, амжилтаас монголчууд хүртэх ёстой. Татвар төлөгчдийн мөнгө шүү дээ. Одоогоор манайхан нэг удаад 5-10 тонн хог ачдаг. Одоо ч хаа сайгүй хуримтлагдсан хог ихтэй. Хавар барилгын хог гээд хүндрэлтэй асуудал гардаг. Тэгэхээр хүчин чадал сайтай, шатахуун бага зарцуулдаг, агаар бохирдуулдаггүй хогны машин л хэрэгтэй байна.

-Хогны 162 машиныг дүүргүүдэд хуваарилах уу?
-Эхний ээлжинд хороо бүрийг хогны машинтай болгоно. Одоогоор нийслэлийн хэмжээнд 152 хороо бий. Бид 162 машин авах юм.

-Танайх хятад машин авахгүй гэдгээ анхааруулжээ. Өмнөх жилүүдэд авсан хогны машин хятадынх учир эдэлгээ муутай байсан гэж ярьдаг. Одоо шинээр оруулж ирэх хогны машинууд үнэ өртөгийн хувьд ямар вэ?

-Янз бүрийн л машин оруулж ирсэн. Голдуу Японы тусламжаар орж ирсэн хогны машинууд л сайн ажиллаж байгаа. Дүүргүүдэд дөрөв, таваар нь авсан хогны машинууд бий. Гол нь мууг нь, эдэлгээ багатайг л оруулж ирсэн байдаг. Одоогийн бидний авах гээд байгаа хогны 162 машины нэг нь ойролцоогоор 90 гаруй сая төгрөгийн үнэтэй. Эдгээр машины зах зээлийн бодит ханш нь энэ үнээс ч дээгүүр байгаа.

-Та Эдийн засгийн чуулга уулзалтад сууж харагдсан. Нийслэл рүү чиглэсэн хэд хэдэн асуудлыг хөндсөн. Та үүнийг хэр дэмжиж байгаа вэ?
-Нийслэлтэй холбоотой хоёр санал хэлсэн. Нэгдүгээрт, Улаанбаатар хотын эрчим хүч тусдаа брэнд бүтээгдэхүүн байх ёстойг онцолсон. Улаанбаатарын эрчим хүч дан нүүрсээр байж таарахгүй. Салхи, нар, хаягдлыг ашиглаад эрчим хүч гаргах авах хэрэгтэйг дурдсан. Ер нь нийслэлд эко түлш л хэрэгтэй. Ийм түлшийг гаргаж авдаг сүрэл, тусгай зориулалтын төмс бидэнд бий шүү дээ. Тэрнээс нэмж V цахилгаан станцыг барих нь буруу. Миний хүссэнээр биелдэг бол Улаанбаатар хотод тамхи татдаггүй болмоор байхад, утаа нэмдэг цахилгаан станц нэмж барих гээд байгаа нь оновчтой шийдэл яав ч биш. Тэрнээс байгаа хүчин чадлаа ашиглах хэрэгтэй. Мэдээж усны асуудал яригдсан. Хөрсний усыг хэрхэн ашиглах,үерийн усыг яах вэ гээд олон асуудал гарч ирсэн. Эдгээр асуудлуудаа энэ сарын 23-нд Улаанбаатар хотод болох Олон улсын хөрөнгө оруулалтын чуулгаар дахин ярина. Мөн нийтийн тээврийн асуудлыг ч хөндөнө. Улаанбаатар хотыг метротой болгох уу эсвэл олноор нь чирээд явдаг хөдөлгөөнтэй троллейбус байх уу гэдэг талаар ярилцана.

-Улаанбаатар хотын хүн амын тоо жил ирэх тутам нэмэгдэж байгаа. Ер нь Нийслэлийн хөрөнгө Улаанбаатарчуудад хэр хүрэлцээтэй вэ?
-Одоогийн нийт хөрөнгө оруулалтаа зөвхөн нийслэлд амьдарч байгаа хүн амд хуваагаад үзэхээр бага тоо гардаг. Нэг хүнд ойролцоогоор 75 ам.долларын л хөрөнгө оруулалт хийгдэнэ. Жилийн хэрэгцээ нь 1500 ам.доллар болно. Энэ тоог бусад орны жишигтэй харьцуулахад 20 дахин бага юм. Мөнгө нь байгаад тавихгүй, мэдэхгүй болоод юм хийхгүй суугаадаа ч биш. Боломж нь тэр. Улаанбаатар хотын хүн ам нэмэгдэх нь сайн. Тэр хэрээр орлого, татвар нэмэгдэнэ. Сая хүн амтай хотууд олон бий. Сая хүн амтай аль нэг хот гэхэд 11 гүүртэй байдаг. Гэтэл манайхан ганцхан гүүртэй байна шүү дээ.

Ч.Анна

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан