Үндэсний статистикийн хорооноос орон нутгийн хөгжлийн индексийг гаргаж, ядуурал хамгийн ихтэй бүс нутгийг улаан, улаан хүрэн өнгөөр тэмдэглэдэг. Тэгвэл Баян-Өлгий, Ховд, Увс зэрэг баруун аймгууд хөгжлийн түвшингээр хамгийн доогуур буюу улаан, улаан хүрэн өнгөөр тэмдэглэгдэж байна.
Энд үйлдвэрлэл хөгжөөгүй, мал аж ахуй дээр суурилж амьжиргаагаа залгуулдаг, шилжилт хөдөлгөөн хамгийн их зэрэг хүндрэлтэй асуудал олон байна. Тухайлбал, баруун бүсийн дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ий 58.4 гаруй хувийг ХАА-н салбар, 36.3 хувийг үйлчилгээний салбар, 5.2 хувийг аж үйлдвэрийн салбар тус тус эзэлж байна.
Аж үйлдвэрийн салбар нь бусад бүстэй харьцуулахад харьцангуй бага байгаа юм. 2008 оноос хойш аж үйлдвэрийн салбар нь 3.6 нэгжээр л нэмэгджээ. Мөн баруун бүсийн ДНБ 2009 онд 2008 онтой харьцуулахад 21.6 хувиар буурсан бол 2010 онд 3.1 хувиар өссөн байна.
Бүсийн нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 2008 онд 1170.0 мянган төгрөгт хүрсэн ч 2009-2010 онд 965.9 мянган төгрөг болж буурчээ. Энэ нь уул уурхайн эрдэс бүтээгдэхүүний үнэ өсөхөд түүний нөлөөгөөр эдийн засаг нь бага хэмжээгээр нэмэгддэг. Харин улсын эдийн засаг суларч эхлэхэд баруун бүсэд эдийн засаг нь хурдацтай унаж, эргээд сэхэл авахдаа удаан байдгийг харуулж байна.
Товчхондоо улсын тэтгэмж, татаасаар явж байгаа юм. Энэ долдугаар сараас Хүний хөгжил сангийн мөнгийг олгохоо больж байгаа. Энэ нь баруун бүсийн ард түмний амьжиргааны түвшинд эрс нөлөө үзүүлнэ хэмээн эдийн засагчид санаа зовж байна. Тус бүс нутаг нийслэлээс алслагдсан тул шатахууны үнэ өндөр, үүнийг дагаад амьжиргааны өртөг хамгийн өндөр байдаг. Энэ нь иргэдийн амьдралд шууд нөлөөлж буй юм.
Мөн улсын хэмжээнд 2010 оны байдлаар 30.1 мянган ажилгүй иргэн байгаагаас 20.6 мянган иргэн буюу 19.9 хувь нь баруун бүс нутагт байна.
Ажилгүйдлийн түвшин 10.4 хувьтай байгаа нь улсын дунджаас даруй 1.8 нэгжээр дээгүүр, бусад бүс нутагтай харьцуулахад өндөр байна. Баруун бүсийн хүний хөгжлийн индекс 2011 онд 0.737 байгаа нь улсын дунджаас 0.021 пунктээр бага байна. Энэ бүхэн нь баруун бүсийн хөгжлийн түвшин ихээхэн сул байгааг илтгэх олон үзүүлэлтийн нэг юм.
Цаашид энэ байдал удаан үргэлжилбэл шилжилт хөдөлгөөн улам бүр газар авч, орон нутгаа сахиж үлдэх иргэд цөөрсөөр хөгжлийн чадамж улам суларна хэмээж буй.
Тэгвэл баруун бүсийн хөгжлийг дэмжих ямар боломж байна вэ. Юуны өмнө манай улсад уул уурхайн үйлдвэрлэл хурдацтай нэмэгдэж байгаатай холбоотойгоор баруун бүсэд томоохон орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулах, боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх хэрэгтэй хэмээн эдийн засагчид зөвлөж байна.
Баруун бүс нь улсын нуур, цөөрмийн талбайн 59 хувь, усны нөөцийн 29 хувь, ойн сангийн 21 хувь, улсын тусгай хамгаалалттай газар нутгийн 45.8 хувийг бүрдүүлдэг байна. Нийт 15 төрлийн ашигт малтмалын 290 гаруй орд, 1260-аад илэрц байгаагаас алт, мөнгө, зэс, холимог металл, гянт болд, төмөр, фосфорит, нүүрс зэрэг найман төрлийн 39 орд судлагджээ. Эдгээр баялгийг ашиглаж уул уурхайн үйлдвэрлэлийг нэмэгдүүлснээр хөгжлийн эхний алхамаа хийх бололцоотой хэмээн тооцож буй юм.
Түүнчлэн, хар металлургийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх бололцоотой аж. Учир нь баруун бүсэд Таяннуур, Хялганат зэрэг төмрийн хүдрийн томоохон ордууд, Хөшөөт, Хар тарвагатай зэрэг нүүрсний арвин нөөц бий. Энэ бүхнийг хэрэгжүүлэхэд нэг хүндрэлтэй асуудал тулгардаг. Энэ нь дэд бүтцийн асуудал юм. Засгийн газраас шинэ төмөр замын хөтөлбөрийг баталж улсыг хэрсэн гурван үе шаттай төмөр замыг тавихаар болсон.
Өөрөөр хэлбэл, хамгийн сүүлд баруун бүсийг чиглэсэн 3600 км төмөр замыг тавих юм. Төмөр замын ТЭЗҮ хоёр жилийн дараа бэлэн болж, барилгын ажлыг эхлүүлэх бололцоотой. Улмаар 2017 он гэхэд баруун бүсийн дэд бүтцийн асуудал шийдэгдсэнээр томоохон ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах боломж нээгдэнэ.
Мөн транзит тээврийг хөгжүүлэх, гадаад худалдааг хөгжүүлэхэд чухал алхам болох аж. Түүнчлэн, баруун бүсэд аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх бололцоо байгаа юм.
М.Мөнхтунгалаг