gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     6.19
  • Валютын ханш
    $ | 3579₮
Цаг агаар
 24
Зурхай
 6.19
Валютын ханш
$ | 3579₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 6.19
Валютын ханш
$ | 3579₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Дунд гол “уйлж” байна

2012-04-04
0
Twitter logo
0
Twitter logo
2012-04-04
Дунд гол “уйлж” байна

Нийслэл хот маань нэгэнтээ гол мөрөн урссан, зүлэг ногоон хөндий байсан гэвэл одоогийн залуус лав итгэхгүй.

Учир нь одоогийн Их дэлгүүр, Урт цагааны чигтээ баруун Сэлбэ урсч, "Алтай хотхон" сүндэрлэсэн талбайд Хатан Туулаас салаалсан Дунд гол эргээ даван үерлэдэг байсан гэх ямар ч ул мөр үлдээгүй болохоор тэр. Сүүлийн жилүүдэд нийслэлийн амьдралыг тэтгэдэг "Туул, Сэлбэ гол ширгэж үгүй боллоо". "Туул голын эмгэнэлт хувь заяаг Сэлбэ гол давтах нь" хэмээн дээр дооргүй ярьж, ундаргыг нь дэмжиж, сэргээх ажилд ханцуй шамлах болсон.

Тэгвэл Улаанбаатарын амьдралыг тэтгэдэг өөр нэгэн гол байсныг бид хэдийнэ мартжээ. Энэ бол нэгэнтээ дуунд мөнхөрсөн Дунд гол. Харин одоо бол зүгээр л "Алтай" хотхон сүндэрлэсэн хуурай сайр. Сэлбэ, Туулын эмгэнэлт хувь заяаг Дунд гол ийнхүү давтжээ.

1966 оны үерээр Улаанбаатарыг урсгах шахаж байсан Дунд голоос хуурай сайр л үлджээ 1966 оны их үерээр Улаанбаатар хот бүхэлдээ усанд автаж, аймшигтай явдал болсныг эмээ, өвөөгийнхөө ярианаас сонсч байсан юм. Тухайн үед Дунд гол эргээ даван үерлэж, нийслэл хотыг бүхэлд нь урсгах шахсан гэдэг. Олон ч айл үерт автаж, хүн мал эндсэн тухай үлгэр домог шиг яриаг сонсч байсан би өчигдөр Дунд голын эрэг дээр очиход өрөвдмөөр дүр зураг харагдав.

Энд тэндгүй ундаргыг нь тасалж хашаа, барилга, орон сууцны хотхонууд барьжээ. Ингэж амь тэмцэн ядаж байхад нь нэрмээс болох гэсэн юм шиг хог, новш, барилгын хаягдлаа хаяж, хир буртгаа угаасан бохироо асгадаг гэнэ. Хэрвээ Дунд гол хүн байсан бол гомдсондоо тэднийг үзэн ядаж, уйлж, хашгирах байсан биз.

Дунд голын эрэг дээр бүтээн байгуулалт ид өрнөж байна. Тодруулбал, Дунд голын урд эрэгт АПУ компанийн 290 айлын ажилчдын орон сууц баригдаж байгаа бол хойд эрэг дээр нь “Тайгам Алтай” компанийн "Алтай хотхон" сүндэрлэсэн харагдана. Хажууханд нь "Энгельсийн гүүр" тун удахгүй ашиглалтад орохоор яаравчилж байгаа аж. АПУ компанийн ажилчдын байр баригдаж байгаа хэсэгт биднийг очиход харуул нь дотогш нэвтрүүлээгүй бөгөөд талбайн инженерээс нь зарим зүйлийг тодруулсан юм.
 
АПУ компанийн 290 айлын орон сууцны барилгын талбайн инженер Н.Зоригоо:
 
-Энд хэзээнээс эхэлж АПУ компанийн ажилчдын байр баригдсан бэ?

-Өнгөрсөн жилээс эхлэн АПУ компани энд 290 айлын орон сууцыг барьж байна. Жил бүрийн өвөл барилгын ажил зогсдог болохоор бид амарч байгаад гуравдугаар сарын 1-ээс ажилдаа орсон.

-Саяхныг хүртэл урсдаг байсан Дунд гол та нарын буруутай үйл ажиллагаанаас болж ширгэж үгүй болох дээрээ тулаад байна шүү дээ?
-Би энэ барилгын талбайн инженер болохоор газрын зөвшөөрөл болон бусад нарийн асуудлыг мэдэхгүй. Тэгээд ч урьд нь ажиллаж байсан инженер нь гадагшаа явсан учраас би саяхнаас орлож байгаа. Дунд голын эрэг дээр зөвхөн манайх ч биш өөр бусад барилгын компаниуд орон сууц барьж байна. Миний сонссоноор бол "Алтай хотхон"-оос цааш баруун тийш бүхэлдээ орон сууцны хороолол баригдана гэсэн. Тэгэхээр Дунд голын ундарга тасарч, ширгэж үгүй болсон нь ганц манай компанийн буруу биш гэж бодож байна.

"А" зэрэглэлийн бүсэд, Дунд голын эрэгт байрлалтай хэмээн орон сууцаа сурталчилсан байв. Тэрбээр бид энд ийн тайлбарлаад ажилдаа яаран одов. Бид Дунд голын хойд эрэг дээр сүндэрлэсэн "Алтай хотхон"-ы удирдлагуудтай уулзахаар цааш явлаа. Гэтэл энд тэндгүй замбараагүй хаясан барилгын хог, цахилгаан хөрөө, багажны нүргэлэх дуу чимээ гээд үнэндээ энд гол урсах нь байтугай хүн явахад бэрх юм.

Эргийг цементэн далангаар тусгаарлаж гол урсдаг байсан хөндийг хогийн цэг болгожээ. Үүгээр ч зогсохгүй хаанаас ч юм арьс шир боловсруулах үйлдвэрийн бохир ус өвөлдөө харзлан урсдаг тухай тэндхийн оршин суугчид ярьж байв. Дунд голын голын эргийг бүхэлд нь далангаар хашсан учир бид нэлээд алхаж байж гол урсч байсан хөндийд хүрсэн бөгөөд энэ жалгыг гатлан "Алтай" хотхонд хүрлээ. "Алтай хотхон" түрүүчээсээ ашиглалтад орчихож.

Энд цэцэрлэг, барилгын материалын дэлгүүр, 2-3 супермаркет гээд байхгүй юм алга. Биднийг цааш явахад "Энд барилгын ажил явагдаж байгаа тул гадны хүн орохыг хориглоно" гэсэн бичиг бүхий төмөр хашаа угтлаа. Хариуцсан хүнтэй нь уулзах хүсэлт тавихад захирлыгаа гадагшаа явсан гэсэн тайлбар хэлсэн менежер бүсгүй бидэнд өөр мэдээлэл өгөхийг хүссэнгүй. Улмаар захиралынх нь утсыг аван холбогдох гэж оролдсон боловч н.Нарандаваа захирал утсаа авсангүй.

Магадгүй биднийг ирсэн тухайд менежер бүсгүй захиралдаа "алтан хошуу" хүргэсэн биз. “Тайгам Алтай” компани байгуулагдаад 10 гаруй жилийг ардаа үдсэн бөгөөд 2005 оноос эхлэн барилгын салбарт хүч үзэж байгаа аж. Тэд "Алтай хотхон" буюу 1000 айлын орон сууцны цогцолбор төслөө амжилттай хэрэгжүүлж, дуусах шатандаа орсон бөгөөд Улаанбаатар хотын "А" зэрэглэлийн бүсэд агаарын бохирдолгүй, Дунд голын эрэгт байрлалтай хэмээн сурталчилжээ. Үнэндээ энд агаарын бохирдолгүй орчин, тунгалаг сайхан гол бүү хэл улаан шороо эргэлдэх аж. Рекламны самбарын доор Дунд гол оргүй ширгэж устаагүйгээ гэрчлэх мэт хог хаягдал, тоос шороон дундуур арай ядан урсана.

"Энгельсийн гүүр", "Алтай хотхон"-оор урсгалаа боолгосон Дунд гол цагтаа хэрхэн цалгиж байсныг ойр орчмын оршин суугчид ийнхүү ярьж байна.

Хан-Уул дүүргийн иргэн Б.Батжаргал:
-1980-аад онд бороо орохоор эргээ давж үерлэдэг гол байсан. Харин 2000 оноос хойш бага багаар татарсаар өнгөрсөн жилээс бүр байхгүй болчихоод байгаа юм. Намайг хүүхэд байхад 1966 оны их үер болсон. Тэгэхэд Дунд гол үерлэж, халиад энэ хавь бүхэлдээ усанд автаж байсан. Одоо тийм сайхан гол байсан гэх ямар ч ул мөр үлдээгүй. Зүгээр л хогтой хуурай сайр үлдсэн .байгаа биз дээ. Гэхдээ хөөрхий минь бүр ширгэчихгүй зундаа бороо орохоор жаахан ус урсч байгаа харагддаг юм. Би нэг зүйлд гайхдаг юм. Учир нь зундаа бараг урсдаггүй шахам гол чинь өвөл болохоор харзалж урсдаг.

Тэгэхээр би ойр хавьд байдаг арьс, шир боловсруулах үйлдвэр химийн хортой усаа ийш нь асгадаг болов уу гэж боддог юм. Хэдийгээр би асгаж байхыг нь хараагүй боловч яах аргагүй өвөл болохоор шар, ногоон өнгөтэй ус харзалж урсдаг. Үүн дээр нэрмээс болох гэж байгаа юм шиг урсгалыг нь тэжээж, тэтгэхийн оронд эргэн тойронд нь хашаа хатгаад орон сууц бариад эхэлчихсэн. Уг нь биднийг хүүхэд байхад гол, ус бохирдуулахыг цээрлэдэг байсан. Одоо ч мөнгө олж байвал хамаагүй болсон бололтой.

Хан-Уул дүүргийн иргэн Б.Дуламсүрэн:
-Бид бага байхдаа Дунд голын улаан гүүрэн дээр суугаад хөлөө усанд дүрж тоглодог байсан. Хөлөө дүрдэг байсан гээд бодохоор ямар их устай байсан нь ойлгомжтой. 1990-ээд оныг хүртэл сайхан урсгалтай байсан. Одоо бол бараг ширгэсэн гэхэд болно доо.

Эл сурвалжлагыг уншсан зарим нь ажилчиддаа амьдрах орон сууцыг нь бэлтгэх АПУ, агаарын бохирдлыг бууруулж, гэр хорооллынхонд төвийн шугаманд холбогдсон тохилог байр барьж өгсөн “Тайгам Алтай”, хүн бүрийн шүдний өвчин болсон замын ачааллыг бууруулахаар чармайж буй "Энгельсийн гүүр" ямар буруутай юм бэ гэж магадгүй. Хэдийгээр бүтээн байгуулалт өрнүүлж байгаа нь сайшаалтай ч байгаль экологийн тэнцвэр алдагдаж, бид нэг л өдөр уух усаа хүртэл гаднаас импортлох эмгэнэлт хувь заяа ирэхийг хэн ч төсөөлөхгүй байгаа. Төсөөлж байгаа нэг нь дэмий цээжээ дэлдэхээс цаашгүй. Дунд гол өөртөө ахадсан хог, хаягдалдаа дарагдан, хайр найргүй урсгалыг нь боосон учраас хүмүүст гомдсондоо уйлж байна. Ус ч гэсэн амьтай гэдэг болохоор түүнийг ёолж байгаа гэдэгт нь огт эргэлзэхгүй байна.

Х.Өнөржаргал

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан