gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     23
  • Зурхай
     7.04
  • Валютын ханш
    $ | 3582₮
Цаг агаар
 23
Зурхай
 7.04
Валютын ханш
$ | 3582₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 23
Зурхай
 7.04
Валютын ханш
$ | 3582₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Ээж хад “уйлж” байна

Нийгэм
2012-07-17
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2012-07-17
Ээж хад “уйлж” байна
Монгол түмэн сайхан наадлаа. Наадмын амралтын олон өдрийг тохиолдуулан Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт орших Ээж хадыг зорив. "Ээж"-ийн нутгаар зуншлага сайхан байна. Ёстой л нар, хур нь тэгширч ногоо цагааны гарц ч сайн байна. Урьд нь ээж хадны тухай сонсож, дуулж байснаас нүдээр үзэж байсангүй. Ээж хаданд нэг мөргөсөн хүн гурван жил дараалан мөргөдөг гэнэ.

Мөн очихоосоо өмнө гурван хүслээ бодож сүсэглэж явах учиртай гэнэ лээ. Зарим сүсэгтнүүд ээж хаданд очиж мөргөх бус ээждээ очиж золгож байна хэмээн билэгшээж байхыг сонссон. Бид Улаанбаатар хотоос гарч төмөр хүлгийн хурд мэдэн давхисаар Зуунмод хотоор дайран Сэргэлэн сумын нутагт орших Ээж хаданд төдхөн явж хүрэв. Хурын ус газрын хөрсийг ундаалан тэтгэж байгаль дэлхий өнгө зүсээ гайхуулж байна. Анхилам цэцэгсийн үнэр хамар цоргин дуниартуулж, эх нутгийнхаа цэнгэг агаараар цээж дүүрэн амьсгалахад таатай. Ээж хадны тухай олон хууч, домог бий.

Тухайлбал, Ойрдын Галдан бошгот 1862 оны хар барс жил Шаргалжуутын голыг уруудан явахдаа их цэрэгтэйгээ буудаллаж шөнө нь ээжийгээ зүүдэлжээ. Гурван түмэн цэргээр хүрээлүүлэн Хараа ихт хар туг залан Төр тогтохын бэлэг гэж үзэн найман шилдэг харваачаар сонгон харвуулахад харвасан сум нь цөм энд туссан гэнэ. Тийнхүү энэ газрыг хүндэтгэн эмэгтэй хүний төрх хэлбэрийн хөшөө босгосон домогтой ажээ. Үүнээс хойш нутгийн ардууд төдийгүй хол газраас энэ хөшөөг зорин очиж "Ээж" хэмээн хүндэтгэн залбирч, ажил үйлсээ даатган гуйж, мөргөж ирсэн байна. Ээж бол хамгийн эрхэм хүн. Энэ нутаг усныхан уг хадыг ээж шигээ хүндлэн дээдэлдэг учраас эрхмийн дээд эрхэм энэ нэрээр овогложээ.

Ийнхүү домогт энэ сайхан газарт ирсэндээ сэтгэл өндөр байсан ч шүтээнээ бузарлаж буй олныг хараад сэтгэл эмзэглэв. Бохирч суугаа эмгэний дүрс бүхий энэ хаданд түмэн насан хээтэй хүрэн торгон дээл нөмөргөжээ. Хадны чанх урд талд ширээн дээр идээ зассан нь "ижий"-дээ зориулсан бололтой. Идээ засах биш ширээгээр нэг асгаж орхижээ. Хадыг тойруулан хана босгож хойморт нь хүмүүс зул өргөнө. Навсгар бор гэртээ суугаа хөгшнийг өөрийн эрхгүй санагдуулах энэ хад уг нь нутийнхны шүтээн. Зорин ирэгсэд гэрийн үүдээр орж хойморт суугаа "ээж"-тэй золгон хүслээ шивнэнэ. Эрэгтэй хүн баруун чихэнд нь, эмэгтэй хүн зүүн чихэнд нь хүслээ шивнэж хадаг барин золгож байна.

Хамт явсан эмэгтэй маань "Уг нь би ноднин ирэхдээ баруун чихэнд нь хүслээ шивнэж байсан. Гэтэл энэ жил зүүн чихэнд нь эмэгтэйчүүд шивнэдэг гэх юм. Дараа жил ирэхэд хаана нь шивнэ гэх юм бол доо" хэмээн эргэлзэж байсан янзтай өгүүлэв. Үнэхээр эндхийн ёс жаяг гэж толгой эргэмээр юм. Зарим хүн сүүгээ аяганд хийгээд тавьчихна. Харин зарим нь ийш тийш өргөж цацаж харагдана.

Ер нь мэдэж, зохицуулах эзэнгүй болохоор толгойтой болгон өөрийн зөв гэснээ хийдэг бололтой. Ийм байдалтай удвал ээж хад маань удахгүй тийм гэхийн тэмдэггүй хачин газар болж хувирах нь ээ. Ээж хадыг зорих олны хөл тасрахгүй харин ч жилээс жилд нэмэгдсээр байгаа. Биднийг очиход бэсрэг наадам болж байна уу гэлтэй олон хүн цугласан байв. Хүмүүс үүдээр ороод ээж хаданд золгон хүслээ шивнэнэ. Хүүхэд нялхас, хөгшин хөвөө гэлтгүй бүгд л ирж хүслээ шивнэн сүсэглэж харагдана. Энэ өдөр эмэгтэйчүүд олон байснаас зүүн чихэнд нь хүслээ шивнэх гэсэн олны цуваа үүд хүрч байв. Харин эрчүүд цөөн байв.

Хүслээ хэлсэн хүмүүс "ээж"-ийн өмнөх ширээнд идээ засаад хойморт байгаа шилэн хоргон дотор зул өргөнө. Дараа нь гэрийн хана руу архи цацах нь цацаж гэр тойруулан сүү, будаа өргөөд ёслол өндөрлөв. Ээж хаданд ирэхдээ архи заавал авчирдаг гэнэ. Хэдий үед хэн гэдэг бурхан нь тэгээд айлдчихсан юм бүү мэд. Хэзээ байтлаа Монголчууд ээждээ архи барин золгож байлаа. Энэ хавийг хариуцдаг бололтой нэгэн эмэгтэй хүмүүсийн авчирсан архийг ханаар нэг цацаж байв. Ямар учиртайг нь асуувал хананд дүрсэлсэн луу, могой зэрэг лусын амьтдыг хооллож байгаа юм хэмээн мэдэмхийрч байна.

Хажууд нь зогсоо намайг "Чи лус хооллохгүй яагаад дэмий зогсоод байгаа юм бэ" хэмээн зандрах янзтай. Лусыг бас л архиар хооллодог болсон юм байх. Энэ мэтээр янз янзын юм зохиож амьтны толгой эргүүлдэг их мэдэгчид энд олон байна. Архи ууж согтох нь бүү хэл үнэртүүлээд ижийдээ золгохыг цээрлэдэг монгол ёс энд мөн л алдагджээ. Хаа сайгүй л согтуурч хөлчүүрхсэн хүмүүс. Хүмүүс гэрээс гараад сүү, будаагаа гэр рүү өргөнө.

Уг нь монголчууд цай, сүүнийхээ дээжийг гэр рүүгээ биш дөрвөн зүг, найман зовхист, алтан нар, алаг дэлхийдээ, төрийн сүлдэндээ залбиран өргөдөг биш бил үү. Өргөсөн сүү нь гашлан, өмхийрч архины үнэртэй холилдон хогийн цэг дээр байгаа мэт үнэртэнэ. Ээж хадны орчмоос эвгүй үнэр ханхалж дотор муухайруулан удаан байх аргагүй болгож байв. Шүтээний газар гэдэг хамгийн ариун нандин, цэвэр цэмцгэр газар байх ёстой. Энэ хавийн газрыг мөн тиймээр л төсөөлж байсан нь эндүүрэл байжээ. Манайхан шүтээн, хог хоёроо хольчихоод дунд нь хөглөж явна. Арчаа муутайхан айлд орсон юм шиг энд тэндгүй хөглөрсөн хог, новш. Уур ч хүрэх шиг. Хол ойроос сонирхон ирэх хүмүүс яах вэ. Угаасаа л энэ газрын үүх түүх, утга учрыг сайн мэдэхгүй. Мэдэхгүй юм чинь хайрлахгүй, хамгаалахгүй байх нь аргагүй.

Харин энэ нутаг усныхан нь энэ сайхан дурсгал, шүтээнээ яагаад ингэж хөсөр хаян гандуулж байгаа юм бол. Хог новшинд дарагдан, бөөн хиртэй хадгаар харагдахгүй болтлоо баглуулчихсан, өмхий үнэр дунд байгаа Ээж хад "уйлж" байх шиг санагдав. Шүтвэл шүтсэн шиг шүтэж, сүсэглэвэл сүсэглэсэн шиг сүсэглээд чадахгүй бол мөрөөрөө байсан нь дээр биш үү. Ижий хайр элбэрлээ харамгүй өгдөг шигээ авч бас чадна.

Гадаадын жуулчин энд олон иржээ. Хог новшиндоо дарагдан, өмхий ханхалсан, үзэж харах юмгүй энэ газарт цаг заваа гарздан ирсэн тэдний өмнөөс харамсаж, санаа зовж байв. Үнэхээр энд хадганд боолттой ээж хаднаас өөр үзэх юм алга. Уг нь олны хөлд үргэлж дарагдаж байдаг энэ газрыг түшиглээд жуулчны бааз, үгүй юм гэхэд аятайхан тохижуулчихвал хэрэгтэй л санагдана.

Н.Санжаасүрэн

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан