Монголчуудын хувьд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх тэр орон зайд хүрэх зам амар байгаагүй.
Нэг хэвэнд цутгасан мэт амьдралтай, ганцхан хүний тархиар сэтгэдэг хуаран маягийн нийгмээс монголчууд шууд шилжихээсээ эхэндээ айж байсан нь үнэн. Баяр ёслолын үеэр л нэгдсэн журмаар нийтээрээ захиргаадалтан дор Сүх жанжны талбайд жагсаж байсан монголчууд улстөрийн жагсаал гэдгийг үнэндээ мэддэггүй байсан юм. Ардчилал хэмээх үгийн утгыг ойлгохгүй байсан учраас болгоомжлол, эргэлзээ тээнэгэлзээ байсан. Гэхдээ ардчиллын алтан хараацайнуудыг хараад зоригжин, амьдралыг нөгөө өнцгөөс харж чадсанаараа өнөөдөр харамсах хүн гарахгүй биз ээ.
Өмч хувьчлал
Ардчиллын хамгийн эхний бөгөөд томоохон үйлсийн нэг нь өмч хувьчлал байсан. Өмч хувьчлалын үйл явц зөв эсвэл буруу байсан гэж олон талаас нь одооч ярьдаг. Зах зээлийн эдийн засгийн тухай нарийн ойлголтгүй байсан тул алдаж оносон зүйл бий. Гэхдээ өмч хувьчлал нь хувийн хэвшлийг дэмжих нэгэн чухал алхам байсан гэдэгтэй өнөөгийн эдийн засагчид санал нийлдэг юм. Ард түмэн өмчтэй болох гэж байна гэсэн эерэг хандлагаар хандсан нь энэ их үйлсэд томоохон нэмэр болсон нь дамжиггүй. Эцэст нь малчид малаа, хот суурингийнхан орон сууц, газраа өмчилж авсан үүний нэг тод жишээ билээ.
Ардчилал хэрхэн өрнөж байв
Үзэл бодол, оюун ухаанаараа нэгдсэн хэсэг залуус тухайн үер, улс орныг хэдэн арван жилийн турш удирдаж явсан МАХН-ыг ил тодоор шүүмжилж эхлэв. Үе үехэн болдог жагсаал цуглаанаас эхэндээ бэргэж байсан монголчууд хэсэг хугацааны дараа амьдралыг өөрөөр харж чадав. Сэхээтэн, ажилчин гэсэн давхрагаас бүрэлдэж л байсан тэрхүү захиргаадалтын үед эрх чөлөө хэчнээн хязгаартай байсныг мэдрэв. Эрх чөлөө, эд баялгийг зөвхөн сэхээтэн хүн хүртэх ёстой гэсэн хатуу хувь заяатай эвлэрч байснаа эргэн дурсав. Тэгээд үүнд нь үнэн сэтгэлээсээ гомдож эхлэв. Тэр бүү хэл, нийгэм дэх өөрийн байр сууриа мэдэлгүй сэхээтэн айлын хүүхдэд дурлаж, түүнээсээ болж доромжлуулж явсан шаналгаагаа санав. Пионероос болон эвлэлийн байгууллагаас зэмлэл хүртэх бүртээ мэдрэлийн сая сая ширхэг үхсэнээс зориг нь мохсон хөгжих чадваргүй нэгэн болсноо мэдрэн амьдралын хайран үе дэмий өнгөрсөнд харамсав.
Ингээд бүх зовлонгоо эргэцүүлж чадсан монголчууд даль жигүүрээ дэвсээр ардчиллын үйлсэд ханцуй шамлан орж ирсэн юм. Өлсгөлөн зарлаж, зулын гол болтлоо тэмцсэн. Өвлийн тэсгим хүйтэнд цагаан хоолой барьж жагсаал цуглаанд оролцож явсан монголчууд өнөөдөр ардчиллын буяныг эдэлж суугаа тэнгэрлэг хүмүүс мөн билээ.
Ардчилал бидэнд юу өгсөн бэ
Хамгийн энгийнээр бодоход, бид өнөөдөр дуртай зүйлээ худалдан авч, өөрийн эрх чөлөөгөө байнга тунхагладаг болсон бус уу. Гоёмсог автомашин унаж, гар утсаар ярьж, интернэтийн ертөнцөд чөлөөтэй нэвтрэн, гадаадад чөлөөтэй зорчдог эрхээр хангагдсан билээ. Социалист дэглэм хэвээрээ байсан бол бид энэ бүхнийг эзэмшиж чадахгүй л байсан болов уу. Одоо ч социализмыг үргэлжлүүлэн хөгжүүлж буй улс орныг хараад үүнийг тодорхой мэдэрдэг билээ.
Ардчиллын үр шимээр манай улсын залуус хөрөнгөтөн гэгддэг байсан орнуудад Мэдлэг, боловсролоо дээшлүүлэн улс орныхоо хөгжилд асар их тус нэмэр болж яваа гэдгийг онцлон хэлэх нь зүйтэй. Мөн Монгол хэмээх орны нэрийг дэлхий даяар цуурайтуулж буй залуус олноороо бий болсон гэдгийг манай ард түмэн сайн мэднэ.
Гэхдээ хамгийн гол үнэт зүйлс нь иргэд сонгох, сонгогдох, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг олж авсан явдал юм. Үүний үр дүнд чөлөөт хэвлэл мэдээллийн хэрэгслүүд олноороо бий болж, өнөөг хүртэл иргэдийн дуу хоолой болсоор байна.
Цаашид яах ёстой вэ
Мэдээж хэрэг, ардчиллыг хөгжүүлэх тогтсон, хатуу дүрэм байдаггүй. Тийм ч учраас ардчилал гэдэг ойлголтод тогтсон тодорхойлолт байдаггүй аж. Гэхдээ олон төрлийн онолууд бол бий.
Гэвч эцсийн дүндээ сонголтоо хийсэн ард түмэн л хувь заяагаа хэрхэхээ шийднэ гэдэг нь ойлгомжтой. Монголчууд бидэнд аливаа бэрхшээлийг даван туулах тэвчээр, эр зориг, жинхэнэ эх оронч үзэл байх хэрэгтэй. Үүний тулд алсын хараа, холч ухаанаар залах сайн засаглалыг хөгжүүлэх нь чухал аж. Дэлхий даяар Монгол Улсыг хүлээн зөвшөөрч, хүндэтгэлтэй ханддаг тэр нэр хүндээ хадгалж үлдэх шаардлагатай. Мөн ардчиллын үнэт зүйлсийг зүй зохистой хэрэгжүүлэхийн төлөө сэтгэл зоригоо хурцлах хэрэгтэй. Үүний баталгаа нь АНУ-ын ерөнхийлөгч асан Авраам Линкольны “Ардчилал бол ард түмний бүтээсэн, тэдний төлөөх засаглал" мөн гэсэн тодорхойлолтыг санахад буруудахгүй.
Б.Уянга