gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     23
  • Зурхай
     6.10
  • Валютын ханш
    $ | 3575₮
Цаг агаар
 23
Зурхай
 6.10
Валютын ханш
$ | 3575₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 23
Зурхай
 6.10
Валютын ханш
$ | 3575₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Сэтгэцийн өвчтэй 22 мянга гаруй хүн байнгын эмчийн хяналтад байдаг

Эрүүл мэнд
2010-04-12
0
Twitter logo
0
Twitter logo
Эрүүл мэнд
2010-04-12
Дэлхийн улс орнуудын тулгамдсан асуудлын нэг бол Сэтгэцийн эрүүл мэндийн тухай багц ойлголт юм. Сэтгэцийн эрүүл мэнд бол нийгмийн эрүүл мэндийн судлах үндсэн гол асуудлуудын нэг билээ. Дэлхий дахинд мэдрэл, сэтгэц зан үйлийн эмгэг, архи, мансууруулах бодисын хэрэглээтэй холбоотой сэтгэцийн тулгамдсан асуудалтай 450 сая хүн байдаг хэмээн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тайланд тусгасан нь бий.

Өнөөгийн байдлаар дэлхийн 4 хүн тутмын 1 нь амьдралынхаа хугацаанд сэтгэцийн ямар нэг эмгэгт нэрвэгдэж байгаагаас гадна хөдөлмөрийн чадвар алдалтад хүргэдэг 10 өвчний 5 нь (сэтгэл гутрал, архаг солиорол эмгэг, сэтгэл цочирдлын хоёр туйлт эмгэг, архины хэрэглээтэй холбоотой эмгэгүүд, ялимгүй зовлонт байдлын эмгэгүүд) байдаг байна. Дэлхийн хэмжээнд 2005 онд бүртгэгдсэн нийт өвчлөлийн 10 хувийг сэтгэц, зан үйлийн эмгэг эзэлж байсан бол энэ нь 2020 онд 15 хувь болж нэмэгдэх магадлалтай гэж ДЭМБ-аас тооцоолжээ. Мөн тус байгууллагын  судалгаагаар манай улсад 628.000 хүн буюу нийт хүн амын 23.3% нь  сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудалтай, сэтгэцийн эмгэгтэй гэсэн тоо гарчээ. Хөдөлмөрийн чадвараа алдсан нийт хүмүүсийн дотор сэтгэцийн эмгэгтэй хүмүүс 15%-ийг эзэлдэг бөгөөд 2008 оны байдлаар Монгол Улсад  сэтгэц, зан үйлийн эмгэгтэй 22 мянга гаруй хүн сэтгэцийн эмчийн идэвхтэй хяналтад эмчлүүлдэг байна.

Өнөөдөр нийгмийн ороо бусгаа энэ цагт хүмүүсийн дунд элдэв стресс, бухимдал байнга тохиолддог. Орой гэртээ хариад телевиз үзээд л уур хүрдэг. Унтах гээд хэвтэх зуур салхивчаа онгойлгоход бөөн утаа үнэртэж бас л уцаарлана. Цалингаас цалингийн хооронд дийлэнх нь амьдардаг Монголчуудын хувьд дэлгүүрт ороод нэг бараа авахад хуучин үнэнээсээ  аль хэдийн нэмэгдчихсэн. Үгүй саяхан л ийм үнэтэй байсан шүү дээ гээд бухимдах,  ажилдаа ирэх, очих хоёрт замын бөглөрөл үүсч гацаанд зогсож нэг уурлах, бие биенээ хүндлэх, уужуу тайван, боловсон харьцаа гэж бүр байхгүй. Энгийн хэл яриагаараа ойлголцож болох маргааныг ханцуй шамлан дайрч, хагас солиорлын байдалтай болчихдог хүмүүс олширч байгаа нь ч нууц биш.

Телевиз үзэж суугаа хөгшин “үгүй ээ энэ хүүхдүүдийг “Үдийн хоол” өгч байна гэдэг нэрийдлээр бүгдийг нь хордуулж алах нь”. “Хүн өлссөнөөрөө үхдэггүй юм” хэмээн бухимдана. Га­даад, дотоодын луйварчид Монголын газар шороог минь хувааж цөлмөх нь гэж уцаарлана. Дээрээс нь гэр бүлийн элдэв маргаан, ажил албаны зөрчил гээд энэ бүх стресс нийгмийг тэр аяар нь бухимдуулж, хагас солиорлын байдалтай шүлсээ үсчүүлэн хүн хүнтэй хэрэлдэн уралцдаг хүмүүс улам бүр нэмэгдэх хандлагатай байгаа нь нийгэм тэр чигээрээ стресс бухимдлын мананд живсэн гэлтэй. Бид энэ удаагийн дугаартаа редакцийн зочноор Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн дэд захирал, анагаах ухааны доктор, дэд профессор, сэтгэцийн  эмч Л.Насанцэнгэлтэй “Нийгмийн стресс, цаг үе” сэдвээр ярилцсан юм.

-Сэтгэцийн эмгэг өвчин жил ирэх тутам нэмэгдэж байна. Хүмүүсийн бухимдал ч нэмэгдээд байх шиг. Сэтгэцийн өвчин, сэтгэцийн өөрчлөлтөд яг юу нөлөөлөөд байна вэ?

-Хүн амын сэтгэцийг дотор нь  эрүүл, тулгамдсан асуудалтай, эмгэгтэй гэж ангилдаг. Манай нийт хүн амын 51 хувь сэтгэцийн хувьд эрүүл. 46 хувь нь тулгамдсан асуудалтай, Үлдсэн хувь нь сэтгэцийн эмгэгтэй байдаг. Үүнээс үзэхэд хоёр хүний нэг нь сэтгэцийн асуудалтай байна гэсэн үг. Монгол улсад нийт хүн амын 2,5 хувь нь сэтгэцийн эмгэгтэй. Хоёр сая 700 хүнд нь хуваагаад үзэхэд 60 мянга гаруй хүн эмгэгтэй болж байгаа юм. Сэтгэцийн эрүүл байдал гэдэг бол хүрээлэн байгаа юмс үзэгдлийг зөв таньж мэдээд, сэтгэлийн хөдөлгөөнөө  зөв илэрхийлж, ухамсартайгаар үйлдэл хөдөлгөөн хийн, нийгмийн дотор биеэ зөв авч явах, идэвхтэй хөдөлмөр хийдэг, нийгэм хамт олонтой дасан зохицох чадвартай хүмүүсийг эрүүл сэтгэцтэй гэж үздэг. Сэтгэцийн тулгамдсан асуудалтай хүмүүс гэдэг нь аливаа хүний амьдралд тохиолддог стрессүүдээс шалтгаалан хүний танин мэдэхүй,  сэтгэл хөдлөл, үйлдэл, төрх үйл, нийгмийн харилцаанд өөрчлөлт гарахыг хэлдэг. Энэ нь нойргүй болох, даралт ихсэх, анхаарал саринах, ажил төрөл хийх сонирхолгүй болох, архи, тамхинд донтох, сэтгэл гутрах, түгшүүрлэх, айх зэргээр илэрдэг.  Нийгмийн ороо бусгаа амьдрал хүний сэтгэцэд байнга нөлөөлж байдаг.

Үүнийг хүн тодорхой хэмжээгээр даван туулах чадвартай байх ёстой. Ер нь сэтгэцийн тулгамдсан асуудлыг айхтар гүн гүнзгий хүндрүүлж ойлгох хэрэггүй. Хүмүүний амьдрал чинь өөрөө түм буман стрессийн дунд амьдардаг. Стрессгүй амьдрал ч гэж байдаггүй. Харин стрессийг туулж, давж чаддаггүй бие  хүн гэж байдаг юм. Элдэв стрессээ тайлж чадахгүй явсаар мэдрэлийн ядаргаанд орж сэтгэл, мэдрэлийн цочрол үүсдэг. Энэ болгоноос үүдээд  сэтгэцийн тулгамдсан асуудалтай хүний тоо олшроод байгаа юм. Сэтгэцийн эмгэг дотроо 1000 гаруй төрөлд задардаг. Сэтгэцийн эмгэг сүүлийн үед үнэхээр өсч байгаа.

-Стресс хуримтлагдсаар яваандаа сэтгэцийн эмгэг үүсээд байна уу?

-Ер нь тэгж ойлгож болно. Стресс гэдэг үг маань хүчдэл гэсэн утгатай англи үг. Янз бүрийн тааламжгүй нөлөөнүүд, хор хөнөөлийн цочролоос стресс үүсдэг. Жишээ нь өлсөх, даарах, сэтгэлийн дарамтад орох, цус алдах, гэмтэл авах зэрэг улмаас хүн ба амьтны бие махбодид үүсч байгаа физиологийн хамгаалах урвал буюу хүчдэлийн байдлыг стресс гээд байгаа юм. Сэтгэлийн стресс гэдэгт сэтгэл түгших, ичих, үзэн ядах, гомдох, айх, өширхөх, уурлах, сэтгэл гутрал илэрдэг. Стресс өөрөө үе шаттай сэтгэл түгшилтийн, эсэргүүцлийн, туйлдал ядаргааны гэсэн үе шатыг дамждаг. Биемахбодийн илрэлд хүүхэн хараа өргөсөх, амьсгал бачуурах, цусны даралт ихсэх, бие халуу оргих, хүйт даах, булчин чангарах, хооллох дур ихсэх, буурах, цусан дахь сахар хүртэл ихэсдэг. Хүн юм бүхэн бухимдаад байвал сэтгэц амархан өвчилнө. Стресс тайлах энгийн аргуудыг хэрэглээд сурах хэрэгтэй. Сөрөг мэдрэмжээ өөрөө мэдэрч сурах, бусадтай санаа бодлоо хуваалцах, өөрөө өөрийгөө ятгах. Жишээ нь би тайван байна. Надад сэтгэл зовох зүйл алга. Би чадна, өөртөө итгэж байна. Би түүнийг уучлах ёстой. Бүх юм сайхан болно гэж бодох тайван амгалан байх хэрэгтэй. Тэгэхгүй ертөнцийн хамаг муу болгоныг толгойдоо эргэлдүүлж бодоод уурлаад үргэлж хэн нэгнийг муулж, агшиж , огшиж хорсож яваад байх юм бол тэр нь даамжирсаар ийм байдалд хүрнэ.

-Тайвшрах хамгийн энгийн ямар арга байна вэ?
-Тайван нөхцөлд сууж болно хэвтээ үедээ ч хийж болно. Амьсгалаа хамраараа авч амаараа гаргана. Тэгэхдээ 2-3 сек турш амьсгал авна, 2-3 секунд түгжинэ, 2-3 сек амьсгал гаргана. Ийм маягаар энэ дасгалыг 10-15 минут хийхэд таны бүх биеийн булчин суларч тайвширна. Бас сайхан инээ. Сөрөг бодлуудаа өөрөөсөө авч хая. Сэтгэл бухимдахад бүх биеийн булчин чангардаг. Тэгэхээр байнгын идэвхтэй хөдөлгөөн ч уур бухимдалгүй амьдрахад чухал үүрэгтэй.

-Сая талбайд суулт хийж байсан хүмүүсийг машинаар дайрсан залуу хэрэг хүлээх чадваргүй гээд байгаа. Танай хяналтын хүн мөн үү? Хэрэг хүлээх чадваргүй хүмүүс ямар хяналтанд байдаг юм бэ?

-Монгол Улсын хэмжээнд 22 мянган хүн байнгын сэтгэцийн эмнэлгийн хяналтанд байдаг. Зөвхөн Улаанбаатар хотын хэмжээнд 6000 хүн Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн хяналтад байдаг. Сэтгэцийн өвчтөн ихтэй дүүргүүд Баянзүрх, Сонгинохайрхан ордог. Эдгээр хүмүүс маань хөдөлмөрийн чадвараа алдсан ажилгүй хүмүүс шүү дээ.  Хаана бослого, хөдөлгөөн гарна уу, тэнд аль хэдийн яваад очдог. Талбайд суулт хийж байсан хүмүүсийг дайрсан залуу бол манай байнгын хяналтад байдаг. Тархиндаа гэмтэл авснаас болоод гэмтлийн шалтгаант сэтгэцийн эмгэгтэй. Цэргийн алба хааж байхдаа тархиндаа гэмтэл авсан юм билээ.

Түүнээс хойш хэд хэдэн удаа тархиндаа хий шахуулсан. 1993 оноос хойш манай хяналтанд орсон. Өвчин нь сэдрээд уурлаж бухимдахаар нь гэр бүлийнхэн нь авч ирээд хэвтүүлдэг юм.  Манайд 28 удаа хэвтэж эмчлүүлсэн.  Эхнэр хүүхэдтэй хүн шүү дээ. Бас нэг зүйлийг онцолж хэлэхэд сэтгэцийн эмгэгтэй хүн бүр хэрэг хүлээх чадваргүй биш шүү дээ. Үүнийг шинжээч эмч нар  маш нарийн журмын дагуу тогтоодог. Сэтгэцийн эмнэлгийн хяналтад байгаа хүн ч яг солиорлын байдалтай үедээ хэрэг үйлдэх юм бол хэрэг хүлээх чадваргүй. Харин өвчин намжмал байдалтай түр ухамсарт ухаанаа алдсан тохиолдолд хэрэг хариуцах чадвартай гэж үздэг. Тухайн үеийн сэтгэцийн эрүүл мэндийн байдал маш их хамааралтай.

-Аймхай хүмүүс байдаг шүү дээ. Гэртээ ч ганцаараа байж чадахгүй, эсвэл хулгана, аалзнаас айгаад хашхирч орилоод давхидаг. Ийм хүмүүсийг сэтгэцийн өөрчлөлтэй гэж үзэх үү?
-Энэ бол сэтгэцийн айх эмгэгтэй хүн. Түгших, хөөрөх эмгэгтэй ч байдаг. Би түрүүн дээр хэлсэн эмгэг маш олон задраад төрөл болоод явдаг. Өндрөөс, хурц үзүүртэй юмнаас, нохойноос айдаг. Үргэлж айж, түгшиж  явдаг хүмүүс байдаг. Ийм хүмүүст сэтгэл засах эмчилгээ хийхэд айж, түгшихээ больдог. Жишээ нь нохойноос айдаг хүнд эхлээд хөөрхөн нохойны чихмэл тоглоом үзүүлж, бариулаад дасгадаг.  Дараа нь  амьд гөлөг авч ирээд хойно урд нь гарч тоглоод ойрхон байлгаад байхаар айдас нь намдаад илээд өхөөрдөөд ирдэг. Ингэж дасгаж байгаад дараа нь том нохойд дасгадаг. Сүүлдээ нохой хараад цочирдох нь зүгээр болдог юм. Ийм сэтгэл заслын эмчилгээ хийхэд багагүй хугацаа ордог.

-Сүүлийн үед хүмүүсийн дунд нойргүйдэл нэлээд түгээмэл байх боллоо. Ерөөсөө нойрны эм уугаад л унтдаг.  Бүр сүүлдээ эмгүй унтаж чадахаа болих  жишээтэй. Удаан нойргүй яваад ирэхээр ёстой нөгөө сэтгэцийн эмгэг болчихдог юм биш үү?
-Ер нь седуксин ч юм уу өөр тайвшруулах, нойрны эмийг 14 хоногоос дээш уухыг хориглодог. Нойргүйдэл юунаас болоод байгааг тогтоох нь чухал. Сэтгэлийн шаналал, стресс, мэдрэлийн ядаргаа, согтууруулах ундаа их хэмжээгээр хэрэглэдэг хүмүүс нойргүй болдог л доо. Хамгийн түрүүнд өөртөө унтаж амрах дэглэм бий болгох нь чухал.  Орой хэт их хооллох, кофе уухаас татгалзах гээд аль болох  зөв зуршил бий болгох хэрэгтэй. Нойр хүрэхгүй байна гээд нойрны элдэв эм хэрэглэх нь хамгийн буруу. Нойргүйдэл бол сэтгэцийн эмгэг мөн.

-Сэтгэцийн өвчтэй хүмүүсийг яаж оношилдог вэ? Өөрөө эмчид үзүүлж оношилуулаагүй ч хэлж, ярьж байгаа нь, хийж байгаа үйлдэл нь яг сэтгэл, мэдрэлийн согогтон юм шиг нөхдүүд бидний дунд зөндөө л байдаг. Хашгичиж хэрэлдсэн, уйлж, дуулсан солиотой юм шиг хүмүүс ихсээд байх шиг?

-Бид хамгийн түрүүнд сэтгэцийн эмнэлзүйн үзлэгийг ярилцлагын аргаар хийдэг. Өөрөөр хэлбэл танин мэдэхүй, сэтгэл хөдлөл нь ямар байна вэ? оюун ухаан, ой санамж хэр байна вэ, бухимдал хэр зэрэг байна вэ? гээд нарийн ярилцаад эцэст нь дүгнэлт хийдэг. Шаардлагатай тохиолдолд сэтгэцийн эмгэг судлалын шинжилгээнүүд хийдэг.  Сэтгэл судлалын шинжилгээ бүр нарийн тэр бүү хэл энэ хүн ямар мэргэжил эзэмшвэл, ямар ажил хийвэл илүү таарах вэ гэдгийг хүртэл гаргадаг.

-Ер нь сэтгэцийн өвчтэй хүмүүстэй ажиллахад хүнд байдаг байхаа. Танай ажилчид аюулгүй байдлаа  яаж хангадаг вэ?
-Манай эмнэлгийн ажилтнууд өвчтөнд зодуулж цохиулаагүй хүн бараг байхгүй дээ. Би өөрөө ч цохиулж байсан. Бидний аюулгүй байдал энэ, тэр гэж юу байхав дээ. Нэг ээлжинд  45-60 сэтгэцийн өвчтэй хүний дунд сувилагч, асрагч гээд  4 хүн л хариуцаж хонодог.  Манай нэг эрэгтэй асрагч төмсгөө базуулаад гэмтэж байсан тохиолдол ч бий. Эрэгтэй хүн үнэхээр хүчтэй байдаг юм билээ. Шанаадаад авахад эмэгтэй ажиллагсад үсрээд хана мөргөөд уначихдаг юм байна лээ.

-Эмч, сувилагч, асрагчийн цалин бусад эмнэлгүүдээс арай өндөр байна биз?
-Нэг их айхтар өндөрсөөд байх юм байхгүй. Засгийн газрын тогтоолоор бусад эмнэлгийн ажиллагсадтай адил цалинждаг. Гэхдээ хүндийн нэмэгдэл 50 мянган төгрөг илүү олгогддог.

-Хэрэг хүлээх чадваргүй гэж буруу онош тавиулж байсан түүх социализмын үед эмч нарын хэрэг гэж гарч байсныг санаж байна. Буруу онош тавина гэж байхуу?

-Хэзээ ч тийм зүйл байхгүй. Сэтгэцийн эмгэгтэй хүн бидний шалгуураас мултарна гэж хэзээ ч байхгүй. Хүн яаж ч жүжиглэлээ гэсэн бидний шалгадаг мэргэжлийн хэмжээний шалгуурыг давж гарахгүй. Үүнд эргэлзэх зүйлгүй.

-Сэтгэцийн эмгэг улирлын чанартай өвчин үү, хавар болохоор хүмүүс их өвчлөөд байх шиг?
-Тэгж ойлгож болно. Хавар, намар сэтгэцийн эмгэгтэй хүмүүсийн өвчлөл сэдэрдэг. Ялангуяа сэтгэл хөөрөл, шизофрени зэрэг өвчин хурцдах, дахих нь элбэг байдаг.

-Танай эмнэлэгт зарим өвчтөнийг аваачиж орхиод олон жил хэн ч эргэж ирэхгүй хаядаг тохиолдог байдаг уу. Бас өвчтөнүүд хоорондоо хамтран амьдрагч болдог гэсэн?
-Тийм зүйл байдаг. Эргэж тойрч ирэхгүй. Хаяг нь солигдчихсон. Эмнэлэгт хаягдсан хүмүүс бий л дээ. Манай эмнэлэг олон жил хэвтэж эмчлүүлж байгаа тийм өвчтөнүүддээ гэр барьж өгч амьдруулдаг. Өөр хоорондоо дасаж хамтран амьдрах тохиолдол бий. Ойр зуурын ажил эрхлээд амьдралаа залгуулаад амьдарч байгаа хүмүүс байдаг юм шүү. Хөөрхий тэд сэтгэцийн эмгэгтэй ч амьдрах, хайрлах эрхтэй. Сайн зааж хэлээд сургах юм бол ёстой сайн ажиллаж чаддаг. Нийт өвчтнүүдийн маань 52 хувь нь ар гэргүй, асран хамгаалагчгүй хүмүүс байдаг учир эмнэлгийн орны эргэлтэд сөргөөр нөлөөлдөг.

-Хотжилт, төвлөрөлт сэтгэцийн эмгэгт нөлөөлдөг үү?
-Ер нь нийгэм хөгжихийн зэрэгцээ сэтгэцийн эмгэг дагаж өсдөг. Магадгүй хотод ойрхон хүмүүс сэтгэцийн эмгэгийн тусламжийг илүү авч чаддаг учраас тоо нь өссөн мэт харагдаж болно. Аймаг бүрт сэтгэцийн эмч байх ёстой. Манай аймгуудад 1-4 сэтгэцийн эмч, 5-35 хүртэлх сэтгэцийн өвчтөний ор байдаг. Гэтэл Төв аймаг, Хэнтий аймагт сэтгэцийн өвчтөний ор байдаггүй. Тиймээс энэ аймгуудын сэтгэцийн асуудалтай хүмүүс тусламж авч чаддаггүй. Зөвхөн хурц солиоролтой хүмүүс нь СЭМҮТ-д эмчлүүлэхээр ирдэг юм. Цаашдаа энэ аймгууд ороо нээж ажиллуулах нь чухал байгаа юм.

-Сүүлийн үед хүмүүс бясалгалд явах болжээ. Энэ нь сэтгэцийн эмгэгийг илааршуулахад хэрэгтэй юу?
-Бясалгал бол сэтгэлзүй болон бие бялдрыг эрүүлжүүлэх анагаахад чухал ач холбогдолтой. Энэ бол сэтгэл заслын нэгэн хэлбэр учраас их үр дүнтэй.

-Сүүлийн үед хүүхдийн дунд дахь сэтгэцийн эмгэг нэмэгдээд байх шиг. Тоглоомонд донтох, орондоо шээх, дэмийрэх гээд? Хүүхэд, том хүний эмнэлэг хамт байна уу?

-СЭМҮТ-д хүүхдийн сэтгэцийн 25 ортой, хоёр эмчтэй тусгай тасаг байдаг. Сүүлийн үед хүүхдүүдийн дунд компьютер тоглоомд донтох эмгэг ихсээд байна.Жилдээ 20 гаруй хүүхэд энэ оношоор хэвтэж эмчлүүлэх болсон. Хүүхдийн орондоо шээх эмгэг бол мөн сэтгэцийн эмгэг мөн. Энэ тохиолдолд манай төвийн хүүхдийн кабинетад үзүүлж зөвлөгөө авах хэрэгтэй.

-Галзуу өвчин халдвартай юу, Зарим газар ой ухаан муутай хүмүүс ихсэх юм. Энэ нь цус ойртолттой холбоотой юу?
-Галзуу бол халдварт өвчин. Солиорол гэвэл сэтгэцийн эмгэг юм. Цус ойртолт нь оюуны хомсдолыг үүсгэдэг. Үүнд шинжлэх ухааны доктор Батсуурь багшийн хийсэн судалгаа бий. Манайд цус ойртолтын түвшин их өндөр болоод байгаа. Нэг сумын иргэдийн гэрлэлтийн байдлыг авч үзэхэд нийт гэрлэлтийн 80 гаруй хувь нь сум дотроосоо гэрлэсэн байдаг. Аймаг багт ч гэсэн ийм тоо гардаг. Үүнээс харахад элэнцийн үеэс 4-6 дахь үедээ хоорондоо гэрлээд байгаа юм.  Энэ нь далдуур цус ойртолтыг бий болгодог. Цус ойртох тусам оюуны хомсдолтой хүмүүс төрөх хүмүүсийн оюуны чадавхи буурах шинж илүүтэй илэрдэг.

-Сэтгэцийн өвчтөний нас баралт хэр байдаг вэ?
-Манай төвд жилдээ 8-12 орчим өвчтөн нас бардаг. Голдуу хавсарсан биеийн өвчнөөр л нас бардаг. Сэтгэцийн өвчнөөр нас баралт бараг байдаггүй юм.

-Сэтгэцийн эмгэг эдгэрэлтийн хувьд ямар байдаг вэ?
-Энэ нь сэтгэцийн ямар өвчин гэдгээс шалтгаалдаг. Архаг солиорох эмгэгийн тухайд бол эдгэрнэ гэдэг хэцүү. Бусад хөгжингүй улс оронд ч тийм байдаг. Засарлын хугацааг уртасгаж, өвчнийг сэдрээхгүй байхыг л анхаардаг. Мэдрэлийн ядаргаа, стрессийн шалтгаант сэтгэцийн эмгэг, донтолтын эмгэгүүд зэрэг бусад эмгэгүүдийн тухайд сайн эмчлүүлбэл бүрэн эдгэрдэг.

-Манайд ямар ямар сэтгэцийн эмгэгүүд давамгайлж байна вэ?
-Нийт сэтгэцийн эмгэгийн 49-51 хувийг оюуны хомсдол өвчин эзэлдэг. Дараа нь шизофрени, донтолтын эмгэг, тархины гэмтлийн шалтгаант сэтгэцийн эмгэг өндөр хувьтай байдаг.

-Эм тарианы хувьд манайд хэр хангалттай байдаг вэ? Ямар төрлийн эм, тариа хэрэглэдэг юм бол. Дэлхий нийтэд сэтгэцийн өвчнийг анагаах шинэ төрлийн эмчилгээ гарсан уу?
-Эмийн хувьд ДЭМБ-ын зөвлөмжид орсон 13 нэр төрлийн сэтгэцийн эм хэрэглэдэг. Бусад хөгжингүй улс оронд 200 гаруй төрлийн сэтгэцийн эм хэрэглэдэг юм билээ. Манайх төсвөөсөө шалтгаалж өндөр үнэтэй эмчилгээний үр нөлөө сайтай гаж нөлөө багатай эмийг худалдан авахад төсөв хүрэлцдэггүй. Жилдээ 438 сая төгрөгийн эмийн төсөвтэй бөгөөд энэ нь 450 хэвтүүлэн эмчлэх орыг ажиллуулах, эмчийн хяналтанд байдаг 6000 өвчтөний үнэгүй эмийг тасралтгүй олгоход  хүртээмжгүй байдаг. Манайх эмийн, сэтгэл заслын, нөхөн сэргээх, физик эмчилгээнүүдийг хэрэглэдэг.

-Элдэв өвчтэй хүмүүстэй ажилладаг та бүхний хувьд  стрессээ яаж гадагшлуулдаг вэ?
-Манай эмч ажиллагсад олон жил ажилласан болохоор ерөнхийдөө ажилдаа дасчихсан байдаг. Ер нь их л хүлээцтэй хүмүүс байдаг юм. Бусдын адил стресст өртөнө шүү дээ.

-Олон жил сэтгэцийн өвчнөөр өвчилсөн хүнээсээ ар гэр нь татгалзах тохиолдол гардаг уу?
-Байдаг. Олон жил өвдсөн хүмүүсээс ар гэр нь залхаад зугтах, эмнэлэгт орхиод ирэхгүй байх тохиолдол олон. 20 гаруй жил хэвтэж байгаа өвчтөнгүүд ч байдаг. Тэд нар маань одоо манай эмнэлгээс барьж өгсөн гэрт амьдарч байгаа. Эмнэлгээс хоол хүнсний материалыг  нь өгчихдөг. Тэгэхээр тэд маань гэртээ байгаа юм шиг хоолоо хийж идээд гэрээ цэвэрлээд эмнэлгийн ажилд тус дэм болоод бидэнтэй ах, дүү шиг болчихсон амьдарч байдаг юм.

-Сэтгэцийн эмгэгийг багасгах ямар арга байна вэ?
-Эрүүл байна гэдэг нь сэтгэл санаа, бие бялдар, нийгмийн хувьд эрүүл байхыг хэлдэг. Иймээс сэтгэцийн эрүүл мэнд нь биеийн эрүүл мэндээс мөн шалтгаалдаг. Тэгэхээр хүн амралт, чөлөөт цагийн, хоол, нойрны дэглэмийг нарийн баримталж чаддаг бол мөн л сэтгэцийн эрүүл мэндээ хамгаалж байна гэсэн үг. Мөн архи, тамхи, мансууруулах бодисоос өөрсдийгөө сэргийлж чадвал олон өвчнөөс урьдчилан сэргийлж чадна. Тэгээд стресс тайлах ур чадварыг эзэмшсэн, сэтгэлзүйн боловсрол өндөртэй байх юм бол сэтгэлийн шалтгаант олон өвчнөөс урьдчилан сэргийлж болно.

Д.Догсмаа

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан