Иргэний агаарын тээврийн үйлчилгээ үзүүлдэг "МИАТ" компани эзэнгүйджээ. Учир нь тус компанийн гүйцэтгэх захирал Р.Бат-Эрдэнэ АНУ руу сургалтанд суухаар яваад сураггүй болоод удаж байгаа аж. Эх сурвалжийн өгүүлж буйгаар Р.Бат-Эрдэнэ Сүрэнхорын араас орсон бодолтой. Түүнийг 3 сая ам.долларын хэргээсээ болж оргон зайлсан байж магадгүй хэмээн хүмүүс ярьж байна. Энэ тухай мэдээлэл авахаар МИАТ-ийн хэвлэлийн төлөөлөгч рүү холбогдсон ч утсаа таслаад ер авсангүй. Ямартаа ч захирал нь байхгүй дээрээс нь Нислэг, аюулгүй байдал хариуцсан орлогч захирал З.Энхбаяр нь Ганц худагт хоригдоод гарсан гээд МИАТ-ийн ээлжит дуулиан эхэллээ.
Нэгэн үе осол аваар гаргаж эрдэнэт хүний амийг авч одсон гээд дуулианыг хөллөж байсан МИАТ эдүгээ мөнгөний хэргийг үүсгэх нь ээ. Сүхбаатар дүүргийн цагдаагийнхан З.Энхбаярыг 720 мянган еврогийн хэргээр өнгөрсөн баасан гаригт саатуулан Ганц худагт хорьжээ.
Түүнийг гадаадын томоохон банкнаас их хэмжээний мөнгө залилсан хэмээн эх сурвалжууд хэлж байна.
З.Энхбаярыг цагдаагийнхан эрх мэдлээ хэтрүүлэн мөнгө завшсан хэмээн Эрүүгийн хуулийн 148.4-өөр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж. Цагдаагийнхан түүнийг оргон зайлж магадгүй хэмээн саатуулсан ч Сүхбаатар дүүргийн прокурор цагдан хорих шаардлагагүй хэмээн үзэж өнгөрсөн даваа гаригт батлан даалтад гаргажээ. Түүний хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа ч удахгүй Мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтэст үргэлжлүүлэн шалгахаар болсон байна.
"Булавч бултайна даравч дардайна" гэгчээр эхнээсээ МИАТ-ын "но"-нь илэрч эхэллээ. 80 гаруй жилийн түүхтэй "МИАТ" компанийг мөнгө болгон хардаг хүмүүс цөөнгүй бий гэдэг. Гайгүй албан тушаалд оччихоод мөнгө босгох гэсэн арга зальтай хүмүүс хаа сайгүй нүхэлснийг дээрх явдал гэрчилж байна. Үнэндээ хамгийн хариуцлагатай байх энэ компанийн толгойд сууж байгаа удирдлагууд нь бүгд нисгэгчид гэнэ. Энэ нь авто баазыг жолооч удирддагтай агаар нэгэн буй за.
Тэр ч байтугай Эрүүл мэндийн сайд асан П.Нямдаваа хүртэл нэг албыг нь даргаддаг гээд бодохоор энд мэргэжлийн хүн тун ховор бололтой. Уг нь энэ хариуцлагатай албыг нисэхийн удирдлагын чиглэлээр нэлээн боловсорсон мэдлэг чадвартай хүн удирдмаарсан. Гэтэл манайд бол эсрэгээрээ ов мэхтэй, олз хайсан нөхөд л удирддаг бололтой. Наад зах нь аюулгүй байдлыг хангахад анхаарах ёстой дарга нь АНУ руу яваад таг чиг болно гэдэг тун харамсалтай. Польшийн ерөнхийлөгч онгоцны ослоор алтан амиа алдлаа гээд дэлхийн нийтийг цочирдуулж буй энэ цаг үед МИАТ хариуцлагаа өндөржүүлэн ажиллах ёстой. Гэтэл гүйцэтгэх захирал нь гадаад руу явж, дэд нь байцаагдаж энэ айл эзэнгүйдлээ. Толгойгүй газрын тоомжиргүй ажиллагаанаас болж алдах вий дээ. Марз, Хөвсгөл, Дундговьд онгоцны осол гарч олон хүн амиа алдсаныг Монголчууд мартаагүй ээ. Тиймээс МИАТ-ийг анхааралдаа авч хариуцлагыг нь чангатгахгүй бол болохгүй нь ээ.
Б.Аяз