Нийслэлийн Хан-Уул, Сонгинохайрханы засаг дарга нарыг огцруулахаар дүүргийн ИТХ нь шийдвэр гаргасан. Гэвч энэ асуудал эцэслэн шийдэгдээгүй байна.
Одоогийн мөрдөж байгаа хуулиар нийслэлийн засаг дарга дүүргийн засаг даргыг шууд томилох, чөлөөлөх тогтолцоо байхгүй юм. Харин дүүргийн ИТХ-ын сонгосон болон огцруулж, чөлөөлсөн тогтоолыг дээд шатных нь засаг дарга батламжилдаг.
Дээрх хоёр дүүргийн хувьд ИТХ нь засаг дарга нараа огцруулах шийдвэрээ гаргаж нийслэлийн засаг даргад ирүүлжээ. Хан-Уул дүүргээс гэхэд хоёр тогтоол ирүүлсний сүүлийнх дээр нь ИТХ-ын дарга нь тамгаа дарж, гарын үсгээ зурсан байсан учир энэ шийдвэрийг нь хүчинтэй гэж үзээд нийслэлийн засаг дарга Хан-Уул дүүргийн засаг даргыг огруулах тогтоолыг батламжилжээ. Гэвч одоо энэ шийдвэрийг шүүх түдгэлзүүлээд байгаа юм байна.
Харин Сонгинохайрхан дүүргийн хувьд ИТХ-ын мөн л засаг даргаа огцруулах тогтоолоо ирүүлжээ. Гэвч шийдвэр гаргах явцад тус дүүргийн ИТХ-ын тогтоолыг захиргааны хэргийн шүүх мөн түдгэлзүүлсэн учир Сонгинохайрхан дүүргийн хувьд нийслэлийн засаг даргын зүгээс ямар нэг шийд гаргах боломжгүй болоод байгаа юм байна.
Б.Нар