Ерөнхий сайд С.Баярын утас дуугарчээ. Утсаа авмагц нөгөө үзүүрт нь "Байна уу, Баяр уу. Би Ерөнхий сайд Энхбаяр байна аа. Чамайг би анх нэрлэж Ерөнхий сайд бөгөөд намын дарга болгож байв даа. Пандагыг (М.Энхболдыг хэлж байна) огцруулахад чи бид хоёр дажгүй гар нийлсэн шүү. Харин одоо би Ерөнхий сайдаа хийе. Чамайг би огцруулаад яахав. Чи өөрөө бие муу гээд чөлөө хүс. Би бага дэслэгчтэй ярьчихна..." Ийм нэг яриа С.Баяр, Н.Энхбаяр хоёрын хооронд болжээ. Утсаа аваагүй ч хонх дуугарч хүрэх ёстой эзэндээ мессэж аль хэдийнэ хүрчээ.
С.Баяр хэр тэвчдэг бол...
Ерөнхий сайдыг Н.Энхбаяр шахалтад оруулж байгаа ч тэр тийм амархан бууж өгөхийг хүсэхгүй байна. Учир нь С.Баяр бол албан тушаалын амтанд дөнгөж орж яваа нэгэн. Улстөрд 20 шахам жил зүтгэсэн гэх авч олигтой албан тушаалын бараа хараагүй болохоор таашаал авч ханаагүй гэсэн үг. Яг ийм үедээ С.Баяр зүгээр л яваад өгөхийг хүсэхгүй. Тиймээс Эрдэс баялаг эрчим хүчний сайд Д.Зоригтыг сөргүүлэн тавьж галыг нь өөртөө авахыг хичээж байна. У.Хүрэлсүх ч дэмжих л ёстой.
Н.Энхбаярын гэх он жилүүдийг буцаан авчирахын оронд үхсэн нь дээр гэх зориг түүнээс л гарах учиртай. Нөгөө талаас Д.Зоригт бол Засгийн газартаа ачааны хүндийг үүрч буй Эрдэс баялаг, эрчим хүчний яамыг удирдаж яваагийнхаа хувьд улс төрийн гортиг дотор орж ирэхийг хүсч байгаа. Иймэрхүү эрх ашгийн сонирхолууд нэгдэж Н.Энхбаярын улстөрд орж ирэх замыг хаахыг хичээж байна. Гэвч нөгөө талд нь авлига, албан тушаалын наймаагаар нягт нэхэгдсэн сүлжээ ажиллаж байгаа болохоор хүчин мөхөсдөх хандлага бий. Энэ бүхэн С.Баярын зориг тэвчээрээс шалтгаалах болно. Гэвч тэрбээр Монголын төрд хатаагдсан болд болтлоо зүтгэсэн төрийн хар хүн биш. Дөчин мянгатын байдаг л нэг "маминый сынок" болохоор "бие муу" гээд буруу хараад хэвтчихэж мэдэх юм.
Ямархуу дарга болсоныг одоо л харъя
МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүхийг ямархуу дарга болсоныг нь одоо л харна аа. Өөрийг нь нэгэн цагт гэмт хэрэгт гүтгэж жил тойрон шүүхийн хаалга онголзуулж чилээсэн хүнээ дахин улстөрд гишгэхэд дэмнэхгүй л байх учиртайсан. Иймийн тулд Бага хурал болон Удирдах зөвлөлөө хэр зангидаж чадсан удирдагч гэдгээ одоо л харуулах цаг болж. Д.Зоригт, Н.Энхбаяр хоёрыг худал үнэний дэнсэн дээр зэрэгцүүлж гэмээнэ Н.Энхбаярын тал нүглээ даахгүй унаж мэдэх тул МАХН ирээдүйгээ сонгох уу, өнгөрсөн аймшигт үе рүүгээ явах уу гэдгээ ч нэг мөр шийдэж аваг. Энэ намын гишүүд байнга нэг хүний өмнө бөхөлзөж, албан тушаалын панз үсэргэж, аваа өгөө хэлэлцэж явахаас эрхбиш залхсан гэж бодном. Байнга Ч.Улаан шиг "Хэзээ шоронд орох бол" хэмээн нойроо алдаж, Д.Загджав шиг "Энхбаяр дарга минь Чингис хаантай адилхан" гэж маанагтаад амьтны доог болж, "Буян"-гийн Жагаа шиг хавчиганан хамаг яс нь хавталзаж, М.Энхсайхан шиг сарлаг мэт ууланд даган тошиж явна гэдэг тийм сайхан уу. МАХН-ын эрүүл саруул гишүүд үүнийг лав хүсээгүй байх.
Н.Энхбаяр яг асаагуур шиг...
Н.Энхбаяр нэгэн үе од нь гийж гал дөлтэй явсан нь үнээн. Нөхөн сонгууль түүнд аз авчирдаг нь ч бас үнэн. Гэхдээ тэр одоо харвачихсан од шүү дээ. Харвасан од дахиж тэнгэртээ гийж чаддаггүй билээ. Тэр гал шиг явсаан. Яг шүдэнз шиг дүрхийн асч орчин тойрноо бүдэг бадаг гэрэлтүүлж байгаад унтарсан билээ. Шүдэнзийг зураад дуустал нь шатаачихсан бол үнс болж унахаас биш дахин асдаггүй билээ. Өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуульд Чингэлтэй дүүрэг тэр аяараа Н.Энхбаяраас нүүр буруулж Ц.Элбэгдоржид саналаа өгсөн. Тийм болохоор яаж ч хичээгээд дахин гэрэлтэх хөг нь өнгөрсөн шиг санагдана. Харин асаагуур бол өөр хэрэг. Асаагуур унтарсан ч гэсэн дахин асдаг. Бас цэнэглэж болдог. Гэвч маш аюултай. Наранд удаан байлгавал, хамаагүй шидвэл, хүүхэд оролдвол дэлбэрч мэднэ. Жижиг гэлтгүй дэлбэрвэл гай тарина. Хавь орчноо түлнэ, хүнийг гэмтээнэ, муухай үнэр ханхална. Ядаж байхад үнэр нь мөд гарахгүй. Айсан хүн дахиж асаагуур худалдаж авахаа больдог л юм.
Н.Энхбаяр бас яг резин мэт. Сунгаж сунгаж тавингуут татсан гараа эргэж харваад өвтгөдөг эрчилсэн резин мэт Монголын улстөр рүү байдгаараа сунаж байгаа дүр зураг харагдана. Одоо тэр сунахын дээдээр сунаж сухай мэт улайж байна.
“Чи хө, Цолмонтой нэг уулзаадахаарай”
Н.Энхбаяр С.Баярын эзгүйд Засгийн газрыг нь эчнээ огцруулчихаад сайдуудын суудлыг эрээ цээргүй хүн хүнд амлаж танхимаа бүрдүүлчихсэн яваа. Тэгж чадна гэдгийг нь ч мэддэг хүмүүс олон. Монголд хоёр замаар Засгийн эрхийг авч болдог. Нэгдүгээрт нь, УИХ-ын сонгуульд ялсан нам Засгийн эрх барьдаг. Хоёрдугаарт нь, Н.Энхбаярын даалгавраар Засгийн газрыг огцруулж эрх баригчид солигдож болдог. Тийм болоод л дөрвөн жилд Засгийн газар хоёронтоо огцорч болдог юм. Учир нь Н.Энхбаяргүйгээр амьдарч чадахаа больсон хүмүүс бий. Тэд байнга хууль бус алхам хийдэг тул хуулийн дагуу амьдрана гэдэг тэдний хувьд гэмт хэрэг гэсэн үг. Тийм болохоор л тэд муу ёрын сүнс дуудах мэт Н.Энхбаярыгаа байнга үгүйлж, Засгийн эрхийг Үндсэн хуулийн бус замаар аваад сурчихсан байдаг юм.
Эх сурвалжийн мэдээлж байгаагаар бол нэг яамны сайдын албан тушаалыг гурваас дөрвөн хүнд амлаж байна гэнэ. Одоо тэр "Чи хө, Цолмонтой нэг уулзаадахаарай. Дараа нь хоёулаа наад асуудлыг чинь шийдчихнээ" гэж байгаа даа. Тэгээд эхнэр нь өнөөх албан тушаал горилогчидоос юу дуртайгаа салгаж авсаны дараа бүх зүйл өөрөөр эргэдэг юм. "Чи хө тэрэнд ямар муу юм хийсэн билээ. Тэр чамайг ёстой бүтэхгүй гээд байх юм. Тэгээд намын бүлэг тэрнээс болоод дэмжсэнгүй. Би яахав зүтгүүлж зүтгүүлж барсангүй" гэнэ. Ингээд л зүв зүгээр байсан гурав дөрвөн хүн хоорондоо өстөн болж нэг нэгнээсээ урьтаж гүйж ирээд л Н.Энхбаярт хов ярьдаг заншил тогтдог билээ. Түүний нэхсэн торон сүлжээ тасардаггүй бөгөөд харин сүлжээсэнд нь боогдож үхсэн л хэвтэцгээх нь харагддаг юм. Тийм болоод л мулгуу нэг нь очиж наалдаад, арай дөнгүүр нь цэрвэж зугтаадаг билээ. Тэгээд л Н.Энхбаярыг нөхөн сонгуульд нэрээ дэвшүүлж явааг нь барааны газраас харсан хүн байтугай сургийг нь сонссон зарим нь гадаад руу дүрвэх шахаж байгаа хэрэг шүү дээ.
Л.Мөнхбаясгалан