Үндэсний портал GoGo.mn 10 орчим хоногийн хугацаанд “Манай улсын түүх, соёлын өв бага багаар устан үгүй болж, газар нутаг маань унаган төрхөө алдсаар байна. Энэ үед Та эх болсон түүх, соёл, төрсөн газар нутаг, уул, усаа хамгаалах үйлсэд ямар хувь нэмэр оруулж байгаа вэ” хэмээх санал асуулга явуулсан билээ.
Үүнд 1000 гаруй хүн саналаа өгч, цөөнгүй нь сэтгэгдлээ үлдээжээ. Судалгаанд оролцогчдын дийлэнх буюу 33 хувь нь “Хувь нэмрээ оруулахыг хүсдэг. Гэвч ямар байдлаар гэдгээ мэддэггүй. Учир нь энэ талаарх нэгдсэн мэдээлэл хомс байдаг” гэжээ.
Энэ хариулт яах аргагүй зөв бөгөөд манай улсын түүх, соёл, хэл маань хэрхэн устаж үгүй болж байгаа талаар нэгдсэн мэдээлэл үнэхээр хомс.
Тэгвэл Монголчууд бид “мэдээлэл алга” гээд гараа хумхиад, дуугаа хураагаад суух ёстой юу. Хожмын нэг өдөр “My MONGOLIA” гээд хөх толботнууд бүгд бичээд суухыг Та хүсэж байна гэж үү.
Дэлхий даяарчлагдаж байна гэх ч үүний цаана олон мянган хүний хөлс, оюун ухаан, цусаар олдсон тусгаар тогтнол, “Миний МОНГОЛ” гэдэг юугаар ч үнэлшгүй эрхэм зүйл гэж бий.
Эх түүхээ, эх орноо хайрлан, тордохын хамгийн эхний алхам хүн бүр адаглаад Монголынхоо түүхийг хэний ч дор оролгүй мэддэг байхаас эхэлнэ биз ээ.
Түүхээ судлаад, мэдээд ирэхийн цагт хүн бүрт санаа төрж, жаахан ч атугай эх орноо хайрлан, хамгаалах учиг төрөх буй за.
Үүнээс улбаалаад, Миний Монголоо Монголоор нь үлдээхийн тулд хүн бүр өөрийн санал, санаачлагыг гаргаж амьдралын эрхэм зүйлээ болгож, нэгэн бүхэл зүйл болох учиртай.
Тиймээс ч Үндэсний портал GoGo.mn, “Зууны мэдээ” сонин, МҮОНРТ “Их түүх-Мөхлийн ирмэгт” нэртэй түүх, соёлын өвөө хайрлан хамгаалах үйлсэд өнөөдөр үүнийг уншиж суугаа хүн бүрийг хувь нэмрээ оруулахыг хүсэн хамтын ажиллагаагаа эхлээд байна.
“Их түүх-Мөхлийн ирмэгт” сэдвийн хүрээн дэх нийтлэл, ярилцлага, мэдээ, мэдээлэл өнөөдөр Та бүхний мэлмийд хүрч байгаа “Миний МОНГОЛ” буланд орох юм.
Ерөнхий агуулгаараа “Миний МОНГОЛ” буланд эх орон, их түүх, ёс заншил, газар шороо гээд Монгол хүн бүрийн нийтлэг эрх ашгийг хөндсөн сайн бөгөөд саар мэдээлэл бүгд орно.
Мөн “Миний МОНГОЛ”-д эх орноо гэх хүсэл, зорилготой хүн бүр, байгууллага, хамт олныг нэгдэхийг урьж байна.
Та бид хамтдаа нэгдсэн мэдээллийг төвлөрүүлж, ойлголтоо нэгтгэж чадвал цааш хийх ажил улам бүр тодрох учиртай.
Юуны түрүүнд бид “Миний МОНГОЛ”-д сүүлийн үед манай сайтад гарсан эх орны асуудлыг хөндсөн мэдээ, мэдээллийг нэгтгэн байршуулаад буй.
Харин энэ бүгд ганцхан бидний үйл ажиллагаагаар бус Та бүхний оролцоотойгоор улам баяжина гэдэгт найдаж байна.
Жич: Та бүхэн энэ буланд хамаатай гэж бодож буй ажлын санал, санаачлага, баримт, нотолгоотой материал, нийтлэл, нэвтрүүлгээ бидэнд info@mongolcontent.mn мэйлээр илгээнэ үү. Бид тодорхой шүүлтэнд оруулсны үндсэн дээр тухайн материалыг нийтлэх болно.
Үндэсний портал GoGo.mn