НЗДТГ-ын дэргэдэх Хүүхдийн сургалт үйлдвэрлэлийн тусгай төвд очиж, тэнд амьдардаг хүүхдүүдтэй нэг өдрийг өнгөрүүллээ. Тус асрамжийн төв нь 120 гаруй хүүхэдтэй, 40 гаруй багш сурган хүмүүжүүлэгчтэй аж.
Эндхийн хүүхдүүд 4-18 насныхан аж. Хүүхдүүд өглөөний долоон цагт боссоныхоо дараагаар хорин минутын турш “Анофона” бясалгалаа хийнэ. Энэ бясалгал хүнийг оюун санааны хувьд тайван түвшин байлгаж, амьдралд их итгэл өгдөг. Тэгээд найман цагт өглөөний цайгаа ууцгаана.
Дараа нь хүүхдүүд бүлгээрээ нэгдэж Төрийн дууллаа дуулж, багш сурагчид нь хоорондоо тангараг өргөж, мэдээ мэдээлэл солилцож, шүлэг уншиж байсан. Энэ өдөр хувийн ариун цэврээ сайн сахисан, идэвхтэй байж амжилт гаргасан хүүхдүүдээ таван хошуугаар шагнаж, төрийн далбаандаа хүндэтгэл үзүүлэв.
Мөн ямар хамгийн олон таван хошуугаар шагнуулсан бүлгээ байгалийн дурсгалт газраар дагуулан аялал хийдэг уламжлалтай. Энэ бүхнээс хүүхдүүд урам зориг, хийж бүтээх их хүслийг олж авна. Томчуул нь хичээл сургуульдаа явж, багачууд нь тоглож наадсаар үлдэнэ. Бага үдийн цайндаа тэд халуун аарц, хөнгөн чанарын зүйл идэж ууна. Сурагчдын амралтын өдөр таарсан болохоор өдөрлөг арга хэмжээ нэлээд зохиогдож байсан. Энэ өдөрлөгийн үеэр багачуудын дунд караоке дууны тэмцээн болж, бяцхан дүү нар бүлэг бүлгээрээ таван баг болж уралдсан. Хүүхдүүд “Манай цэцэрлэг тоо заасан”, “Дээшээ бүр дээшээ”, “Мөн дөө би” гэх мэт дуунуудыг их сурамгай үе үеийнхэн дуулж өссөн байх. Шалгаруулалт гурван шаттайгаар болсон. Сансар багийнхан “Галт тэрэг” гэдэг дууг:
“Хүүхэд
насанд хүргэж өгдөг
Галт
тэрэг хэрвээ байдаг бол|
Хүн
бүхэн сууна даа гээд
Хааяа
би боддог юм гэж ” хэмээн дуулахад
танхимд цугларсан 60 гаруй багш, хүүхдүүд
бүгд сэтгэл хөөрөн алга нижигнүүлж
байлаа. Үнэхээр хүүхэд насанд хүргэж
өгдөг галт тэрэг байдаг бөл бүх хүн л
суух байсан байх даа гэсэн зурвасхан
бодол төрнө. Энэхэн үеэ эргээд хүүхэд
насандаа ирчихсэн мэт төсөөлөгдөх аж.
Ингээд 13 цагт хүүхдүүд өдрийн хоолондоо орж дараа нь амарцгаалаа. 4-7 насны хүүхдүүд унтаж түүнээс дээш насныхан нь Соёлын танхимдаа байх “Гэрийн театр”-т сүүлийн үеийн кино шимтэн үздэг ажээ.
Хүүхдүүд
амарч байх хооронд захирал Ц.Нарандэлгэртэй
ярилцлаа. Тэрээр ярихдаа: “2004 онд захирал
гэсэн хүндтэй үүргийг хүлээж авахдаа
хамгийн түрүүнд өөдлөх айл үүднээсээ
гэдэг гээд хойноосоо ордог хаалгыг
урдаасаа ордог болгож бүх хаалга цонхыг
вакуумжуулах зэргээр олон арга хэмжээ
хийсэн” гэлээ.
Нээрээ ч Монгол хүн эхлээд бэлгэдэл талаасаа илүү анзаардаг аж. Тэр дундаа хүүхдийн энэ гэнэн цагаахан ертөнцөд хөл тавьсан хэн боловч юм бүхнийг сэтгэлд сэвгүй байхаар. бодож зохиоц байгуулдаг биз ээ.
Хүүхдүүд нь захиралдаа зориулан бичсэн “Багшдаа зориулна” хэмээх шүлгэнд
"Орох
үүднээс нь гэрэл цацарсан
Орчин
тойрноос нь жаргал мэдрэгдсэн
Олон
хүүхдүүдээс нь инээд цалгилсан
Орсон
гарсан нь магтаал бэлгэлсэн
Энэ
бол бидний хайртай төв
Юутай
ч зүйрлэшгүй гайхамшигт ертөнц
Энэ
бол бидний гэр орон
Юугаар
ч сольшгүй сайхан харш" хэмээн
шүлэглэжээ. Энэ шүлгийг сонссон багш
захирал нар нь сэтгэлийн их урам авдагаа
өгүүлҗ байсан. Үнэхээр ч хүүхдүүдийнх
нь энэ жижигхэн шүлэг тэдний хувьд одон
медалиас ч үнэтэй биз ээ. Тэд “хүүхдүүдээ
юугаар ч дутаахгүй сэргэлэн цовоо,
нийгэмдээ төлөв даруу, эрдэм номтой
хүмүүс болгоно гэсэн эрч хүчийг хүүхдүүд
маань өгдөг” гэж ярьж байлаа.
Хүүхэд бүр хувийн эд зүйлсээ хадгалах сейфтэй, бас яггүй мөнгөн данстай аж. Энэ данс нь насанд хүрээд асрамжийн төвөөс гарахад нь бага ч болов бэл бэнчин болдог. Хүүхдүүдэд боловсрол олгохоос гадна аж ахуй, гар урлал, мужаан, сийлбэр, гутал чимэглэх урлал зэргийг давхар заадаг. Тус төвд тамхи хэрэглэдэггүй хэрэв гадны хүн, эсвэл томчууд тамхи татаж харагдвал хүүхдүүд нь торгож витамин авч уудаг гэсэн юм. Тэд оройн хоолоо идэж дуусаад багачууд нь ёс заншлынхаа өргөөнд орж, багш нь хүүхдүүддээ эцэг өвгөдийнхөө уламжлан ирсэн зан, заншил, ёс суртахуунтай холбогдолтой үлгэр домог ярьж, цээжлүүлдэг.
Хүүхдүүд гадаах хүлэмж, бас , зусландаа хэрэгцээт ногоогоо тариад авчихдаг. Зуныг зусландаа өнгөрүүлдэг. Түүгээр ч барахгүй эмийн ургамал ч түүнэ. Ер нь энэ төвийн хүүхдүүд их авьяаслаг, улс, хотын хэмжээнд зохиогдсон тэмцээн, уралдаан, олимпиадад үргэлж тэргүүн, дэд байранд шалгардаг аж. Харин хүүхдүүд “бид эндээ компьютерийн төвтэй л болчихвол….” гэж ярьж байсан. Нээрээ л компьютерээс бусад бүх зүйл энд байсан шүү. Хүүхдүүд өөрсдөө л хичээж чадвал багш нар маань биднийг их дэмжиж, урамшуулдаг гэж ярьж байсан. Улиран одож буй он цаг бүхэн тэдэнд баяр үлдээж, учран золгох цаг хугацаа бүхэн хүүхэд бүхэнд аз жаргал авчрах болтугай.
Н.Одонтуяа