-Үүний улмаас зарим айлыг нүүлгэн шилжүүлсэн байна-
Сонгинохайрхан дүүргийн XIX хороо, 21 дүгээр хорооллын 48 айлын орон сууц буюу гуравдугаар байрны нэг давхарын хонгилын даацын хана өчигдөр 22.00 цагийн үед нурсан байна. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Онцгой байдлын газраас Онцгой байдлын хэлтсийн дарга дээд ахмад А.Дугардорж, Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч дээд дэслэгч А.Батбаяр, Аврах, гал унтраах 26 дугаар анги гарч ажиллажээ.
Тэднийг очиход тус байрны нэг давхарын даацын 64-ийн ханын 12-ын нэг эгнээ нь нурсан байсан аж. Тиймээс ажлын хэсгийнхэн тус орцны 12 айлын 53 иргэнийг болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ авсан байна.
Мөн Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга комиссар Х.Батбилэгийн тушаалаар дээрх иргэдийг ах дүүс, хамаатныд нь, мөн тус хороонд байрлах "АБ" зочид буудалд арав гаруй иргэнийг байрлуулах арга хэмжээ авчээ. Түүнчлэн орцны цахилгаан эх үүсвэрийг хязгаарлах, дүүргийн Цагдаагийн жижүүрийн бүрэлдэхүүнд тус байрыг хамгаалалтад авах үүрэг өгсөн байна.
Тухайн газар Нийслэлийн Онцгой байдлын газрын орлогч, Гал түймэртэй тэмцэх, урьдчилан сэргийлэх хяналтын хэлтсийн дарга шадар ахмад Д.Эрдэнэбаатар, Гал унтраах шуурхай зохицуулалт хариуцсан ахлах мэргэжилтэн дээд дэслэгч Я.Түвшинбат, дүүргийн Онцгой байдлын хэлтсээс 10, дүүргийн Цагдаагийн хэлтсээс долоо, ОСНАА-аас гурав, Нийслэлийн мэргэжилийн хяналтын газраас хоёр мэргэжилтэн ажилласан байна. Одоогоор нурсан ханыг сэргээн засварлах ажил явагдаж байгаа гэнэ.
Г.Долгорсүрэн http://www.niigmiintoli.mn/