gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     5.11
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 24
Зурхай
 5.11
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 5.11
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Шилдгийн шилдэг ТОГЛООМЧИД ч хожигдож байсан түүхтэй

Б.Азбаяр
Соёл урлаг
2023-04-22
211
Twitter logo
Б.Азбаяр
211
Twitter logo
Соёл урлаг
2023-04-22

Улаанбаатарын төв талбайн зэргэлдээ хууль бус тоглоомчдын орогнолыг иргэд өчигдөр орой илрүүллээ. Болсон явдлыг нүдээр үзсэн нэгэн ноён “Сумаа харваад нумаа нуух хэрэгтэй” гэж хэлээд харанхуйд уусаж алга болов. Ингэж хэлэх хүн өөрөө тоглоомчин байх магадлалтай бус уу? Зориуд төөрөгдүүлэх гэж үүрээ, нөхдөө илчлээд зугтсан юм болов уу?

Гэнэт хаанаас ч юм хонх дуугарч, жүжиг эхлэх гэж буй тухай өсгөгчөөр зарлав. Өө нээрээ тийм л дээ. Би Улсын драмын эрдмийн театрт ирээд жүжиг эхлэхийг хүлээж суугаа. Жүжгийн зар хараад урьдчилан таамагласнаа төсөөлөн халуурч байж.  

Хаврын турш зэгэл саарлаар хүрээлүүлсэн нийслэлийн иргэд улирлын аашинд хувцаслалтаа мэдүүлээд буй.  Гэтэл театрын үүдээр цувагсдыг харвал хачин сайхан хувцаслажээ. Гадаах хүйтэн салхи хамаагүй аятай даашинзны гадуур цув, пальто нөмөрч, өсгийт угласан байна. Ягаа бутарсан булцгар цагаан хүүхэн сувдан ээмэг зүүн, гэнэн царайлж хүмүүсийг ажиглана. Ер нь ихэнх нь энэ хүүхэн шиг харцтай юм. Хүүхнүүд адтай болоод тэр үү? Тэд л нүдэнд тусаад байлаа. Уур амьсгал дулаахан байна.

ОРОСЫН АЛДАРТ СОНГОДОГ ЗОХИОЛЧ Н.В.ГОГОЛИЙН “ТОГЛООМЧИД” ЗОХИОЛЫГ Э.ЁНДОНШАРАВЫН НАЙРУУЛГААР  ТАВИХАД БЭЛЭН БОЛЛОО. ТА БҮХЭН СУУДЛАА ЭЗЭЛНЭ ҮҮ.  

ОРЧИН:

Тайзны хүнд улаан хөшгийг шаргал тааран даавуугаар сольж, энд тэндээс нь салбайлган сэмлэжээ. Бүрдсэн өнгө төрх нь хавцал хонгил юм шиг, эсвэл урц оромж шиг. Одоо л төвлөрч эхэллээ. Жүжиг ч эхэллээ.

Томоос том авдар тайзны хоймрыг эзэлжээ. Арай жижиг хэмжээтэй нь тайзны голд тэгнэнэ. Харин гар тээшний авдар, хөзөр хадгалах бяцхан авдрууд агаараар ниснэ. Тэдгээрээс амьдралын үй олон баяр гуниг, зугаа цэнгэл, өс хонзон, хор уршиг, хүсэл тачаал ундарч байлаа. Жижиг хэрэглүүр, хувцас, засал, чимэглэл бүрийг авдраас гаргаж ирсэн нь тайзаар гүйлддэг болхи байдлыг урхи болгон сольсон найруулагчийн овжин шийдэл аж. Залуу хүнийг чадварлаг харагдуулах сайхан мэх юм найруулагч аа.  

Дахиад л гайхуулж байна уу? Бельэтаж, арын суудлуудад жүжгийн багийнхан суусан байж. Тэд жүжигчдийн үйл хөдлөл, орчин солигдох үеүдэд амаараа чимээ гаргаж, жинхэнэ эгэл мэдрэмжийг өгч байх юм. Энгийн зүйл онцгой харагддагийг ойлгууллаа. Хаанаас ч юм харх шиг гэтэж, хэрээ адил гуагчих нь цочирдом ч  эд эс сэргээж байв.

ҮЙЛ ЯВДАЛ:

Хотын буурчийн газар Ихарев гэх 80 мянган рубль хожсон гарамгай мөрийтэй тоглоомчин ирснээр зохиол эхэлнэ. Бага гарын мөрийчид түүнтэй таарч, ов заль, овсгоо самбааг нь гайхан биширч улмаар хүч нэгтгэн хамтдаа луйвар хийхээр шийддэг. Тэд Глов гэх баян чинээлэг хөгшин эдлэн рүүгээ буцахын өмнө ганц хүүдээ 200 мянган рублийн хөрөнгө үлдээснийг мэднэ. Асар их мөнгө шүү дээ. Хүүд санаа тавих нэрийдлээр мөрийтэй тоглохыг амжилттай ятган, заль хэрэглэн, хожиж бүх хөрөнгийг нь, өрийн бичиг гаргуулан авч буйгаар үйл явдал өрнөдөг.      

Тоглоомчдод тохиолдох ёндоо, уруудсаар харанхуйг мөргөсөн үеүдийг ч хүнд мэдрэмж төрүүлэлгүй, уйдаах зав өгөлгүй дэлгэсэн нь талархууштай. Дүрийн уналтуудыг хамтдаа мэдэрч яавал дээр вэ? гэсэн асуулт өөрийн эрхгүй төрж байв.  

Үйл явдал өрнөл тийм чухал гэж үү? Үзэгчийг үзэх үзэгдэлгүй болтол тоочмооргүй байна. Жүжиг намайг ховсдож, хүссэн бүхнээ хэлүүлж байгаа нь энэ бололтой.  

Гэхдээ нэг зүйл асууя. Чиний амьдралыг орвонгоор эргүүлэх мэдээллийг ямар үнээр худалдаж авч чадах вэ? Хэнд, хэдийг төлөх вэ? Үнэндээ энэ асуултыг жүжиг биднээс асуусан юм. Бусад асуултыг та өөрөө сонсож хариулах биз.  

ЖҮЖИГЧИД:

Ромеогийн дүрээр сэтгэлд хоногшсон Б.Шинэбаяр, Н.Ялалт, О.Гэрэлсүх, О.Майдарравжаа нарын нэгэнт танигдсан жүжигчид жүжгийг амьдруулав. Өмсгөл зүүсгэлээр халхлан дүрд хувирах хэрэгтэй ч олны танилууд шууд танигддаг. Гэхдээ шийдмэг, хурц өнгийн хослол бүхий хувцаслалт, сүр жавхлантай нүүр будалт тэднийг төрөл арилжуулжээ. Хувцас бурхан гэдэг үнэн байв. Дүрүүдийн биеийн хэлэмж яг л бүжих мэт. Хөдөлгөөний, гэрлийн найруулга сайхан.  

Хоржоонтой дүрийн “Хү хү ха ха” гэх инээд одоо ч сонстож байна. Тоглоомоос сохорсон залуугийн “дахиад, дахиад” гэх нь галзуурам. Биеэ барьж ядмаар. Яг л ийм хүн байдаг шүү гэж уулгалмаар жүжиглэлтийг  Н.Ялалт үзүүлэв.  

Жүжгээс хэрвээ хөзөр амилбал “МУЖИК ХҮҮХЭН” болдог гэдгийг харлаа.  

Б.ГАНЧИМЭГ: Э.ЁНДОНШАРАВЫН ГЭХ ЭЛЕМЕНТҮҮД МОНГОЛЫН ТЕАТРТ ОРООД ИРЧИХСЭН ШҮҮ ГЭДГИЙГ ДАРХЛАВ

ҮЗЭГЧИЙН СЭТГЭГДЭЛ:  

МУСГЗ сэтгүүлч, нийтлэлч Б.Ганчимэг “Үнэнийг хэлэхэд жаахан түгшиж байлаа. Би Э.Ёндоншаравын гурав дахь ажлыг үзэж байна л даа. Москвад явж байгаад санаандгүй аз тохиож, ГИТИС-ийн /ОХУ-ын Театр урлагийн академи/ театрт Михаил Булгаковын зохиолоор “Би ийм найруулагч төгслөө шүү” гэдгээ зарлахад нь анх үзсэн хэрэг. Төгсөлтийн диплом хамгаалалт нь л даа. Үнэхээр онцгой сэтгэгдэл төрсөн. ГИТИС-ийн театр гэж өөрөө юу билээ. Тэр орчин ч надад их нөлөөлсөн байх.

Ер нь театрын зүтгэлтнүүдийн хувьд, найруулагчид, жүжигчид бүгдийнх нь хувьд төгсөлтийн дипломын ажил нь хэзээ ч мартагдашгүй, гайхалтай үйл явдал байдаг шүү дээ. Мань хүн гайхалтай хөдөлмөрлөсөн байсан. Авьяаслаг найруулагч болно гэдгээ сургуульдаа, багш нартаа Булгаковоор “хэлж” байгааг нь харах үнэхээр гоё байсан л даа.

Найруулагч Э.Ёндоншарав

Дараа нь хэдэн сарын өмнө Бертольт Брехтийн “Сычуаны сайн хүн” жүжгийг тавихад нь ирж үзсэн. Нэг шүүмжийн эхний хэсгийг бичсэн байгаа. Брехтийн зохиолууд бол манай зарим үзэгчдэд Достоевский, Гоголь нар шиг ойр биш байхгүй юу. Хэдийгээр манай театр өмнө нь хоёр удаа Брехтийн бүтээлээс тайзнаа тавьж байсан ч Шекспир шиг Чехов шиг танил биш. Тиймээс жаахан хол санагдаж мэдэх учраас зохиолчийг нь тодорхой хэмжээнд танин мэдэж байж жүжгийг нь үзвэл илүү зүгээр юм уу гэх санаагаар л бичсэн юм.

Нэг жилийн дотор хоёр классикийг тавина гэдэг өөрөө галзуу явдал биз дээ.. Мэдэхгүй, би лав гайхаж байна.

Брехтийн тавилт, дэг соёл гэж чухам юу байдаг вэ гэдгийн талаар ойлголт авчихаад жүжгийг нь үзвэл илүү сайхан шүү дээ. Тийнхүү бичихдээ “Э.Ёндоншарав ямар эргэн эрэлт хийчихэв ээ” гэх асуулт тавьсан юм. Найруулагч Э.Ёндоншаравын “Сычуаны сайн хүн” онцгой, шинэ, бүхэлдээ сонирхолтой байсан.

Мэдээж энэ үдэш би Э.Ёндоншаравын жүжиг нээлтээ хийж байгаа учраас зорьж ирлээ. Өөртөө зориулж хаврыг бас сайхан төгсгөмөөр байна шүү дээ. Гоголийг барьж аваад зогсохгүй, ийм ойрхон хугацааны дотор нээлтээ хийнэ гэдэг өөрөө үйл явдлынхаа хувьд нэг ёсондоо “ангайлгасан”. Ямар галзуу амьтан бэ. Нэг жилийн дотор хоёр классикийг тавина гэдэг өөрөө галзуу явдал биз дээ.. Мэдэхгүй, би лав гайхаж байна. Тэр яг гуравласан морин тэрэг шиг уулгалан давхиж байна. Түүний энэ хурд надад арай л галзуу санагдаж байна л даа. Э.Ёндоншарав бол хурд юм. Ёндоншарав бол эрч хүч юм. Түүний энэ адгалт, энэ давшилт надад жаахан түгшүүр төрүүлж байна.

Мөрийтэй тоглоом бол тоглоом биш ажээ. Амьдралын шуургыг эрссэн галзуурал, солиорол, сэтгэл зүйн дайн. Яллаа гэж бодох үед ялагдлыг хамт гавлаад, дүлийрч зугтдаг найз шиг юм.

Энэ тавилт тайзны дэд бүтцийн хувьд маш минималь. Зураачийн ажил, хөгжим, шум, тайз гээд дагалдах ажлууд цогцоороо надад таалагдсан. Жүжгийн агуулгаас гадна, ерөнхий найруулгаас гадна шүү дээ. Ер нь Э.Ёндоншаравын гэх “найруулагчийн хэл”, “арга барил”- ын шав тавигдаж байна. Түүний гэж танигдах дэг соёлын суурь хэдийнэ Монголын театрт ороод ирчихсэн шүү гэдгийг тэр ээлжит довтолгоогоороо дархалж байна.

Жүжигчдийн хувьд гэвэл би театрын үзэгчийн хувьд Н.Ялалтын шүтэн бишрэгч. Түүнийг би хоёр дахь том тайзны дүр дээр нь л харж байна. Маш ачаалалтай, агуулгын хувьд ч механик талаас ч өндөр ачаалалтай дүр бүтээлээ. Бас жүжигчин О.Гэрэлсүхийг маш олон жилийн дараа тайзнаас хүлээж авч байна. Мань эр энэ олон жилийн дараа гэхэд “форм”-той байгааг нь хараад их баярласан.

Энэ жүжгээс эх зохиол дагасан нэхэл дагал шаардах нь утгагүй хэрэг болно. Бусал театруудад тавьсан хувилбаруудыг ч юм уу, уламжлалт юм шаардах үзэгчид гарч мэдэх л юм. Жишээ нь, “Нөхөр Ёндоншарав дэлхийн сонгодогт жаахан дураараа хандчихав уу “ гэх мэт яриа өрнөж болох. Хөдөлмөрлөж байгаа, юм хийж байгаа тохиолдолд шүүмж гарна. Гэхдээ юу илүү чухал вэ гэвэл найруулагч чухамхүү өнөөдрийн энэ цаг үед яагаад Гоголийг татаж авчирч, энэ хэлбэрээр тавьсан бэ гэдэг рүү нь л манай үзэгчид анхаарах ёстой гэж бодож байна. Тэр юу хэлэх гээд байна вэ. Яагаад өнөөдрийн энэ цаг үед гэж ?… Ердөө энэ асуултыг л тавиад үзэх хэрэгтэй” гэлээ.

Сайн хүний дүрд тоглосон олон бэртэгчин, луйварчид энэ хотын хаа сайгүй. Тэртээ 1840 оны зохиол өнөөгийн нийгмийн тусгал байгаа нь бид нэг л зүйлээ давтаж эргэлдээд байдаг юм уу? Эсвэл зохиолчийн чадал чансаа юм уу гэж бодогдуулна.  

Найруулагч Э.Ёндоншарав өнгөрсөн онд тайзнаа “Сычуаны сайн хүн” жүжгийг тавьж соёл, урлагийн салбарын шилдгийг шалгаруулах "Мөнгөн мод 2022" наадмын шилдэг найруулагчаар шалгарсан билээ.  

“Тоглоомчид” жүжиг энэ сарын 23-ныг дуустал тоглоно. 

Зургийн эх сурвалж: УДЭТ

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан