Аялал жуулчлалын өвөрмөц бүтээгдэхүүн болсон "Даншиг наадам-Хүрээ цам 2023" шашин, соёлын наадмын үйл ажиллагаа Хүй долоон худагт эхэллээ.
Энэ жил наадмыг “City of nomads” уриан дор зохион байгуулж, Буриад, Өвөрмонгол, Халимаг, Тува, Дээд Монголоос зочид, төлөөлөгчид, уран бүтээлчид, эрдэмтэн судлаачдыг урин оролцуулж буйгаараа онцлог. Уг наадмын хүрээнд “Нүүдэлчдийн нийслэл” эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байна.
ХААИС-ийн Нийгмийн ухааны тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор Б.Лхагвадорж “Энэ жилийн Даншиг наадам их өвөрмөц болж байна. Учир нь дэлхийн Монголчуудын наадмын онцлогийг харуулах эрдэм шинжилгээний хурал болж байна. Би Хөх нуур мужийн монголчуудын баяр наадмын тухай дөхөм өгүүлэх нь сэдвээр илтгэл тавилаа. Энэ нь манай монголчуудын мэдэхээр Дээд монголчууд юм. Хятад улсдаа Хөх нуурын монголчууд гэж нэрлэдэг. Дээд монголчууд гэж нэрийддэг учир нь өндөрлөг газарт амьдардаг бөгөөд баруун Монголын үр хойч юм.
Энэ наадмын хүрээ, зохион байгуулалт, давтамж зэргээс нь харахад Хөх нуур мужийн монголчуудын баяр наадам гэж үзэж болохоор байна.
1949 онд Хятадын Коммунист нам засгийн эрхэнд гарсан болон, соёлын хувьсгал өнгөрсний дараа анхны наадмыг зохион байгуулжээ. Одоог хүртэл Дээд Монголын нэгдсэн баяр наадам гэж байхгүй. Гэхдээ уг газарт олон тооны монголчууд тархан суурьшдаг бөгөөд тус тусын бэсрэг наадмыг зохион байгуулдаг. Эл наадмуудаас Хайши жөүгийн Монголчуудын анхдугаар удаагийн наадам олонд танигджээ. Энэ наадмын хүрээ, зохион байгуулалт, давтамж зэргээс нь харахад Хөх нуур мужийн монголчуудын баяр наадам гэж үзэж болохоор байна. Учир нь 1988 онд Хайши жөүгийн анхдугаар удаагийн наадам гэх боловч Хайби жөү, Нан шиан, Ганьсу мужийн Сүбэй шианаас төлөөлөгчид оролцсон байдаг.
Манай Үндэсний их наадамтай харьцуулбал биеийн тамирын тэмцээн их болдог. Мөн бөхчүүдэд цол олгодоггүй. Тус наадамд тогтмол хугацаа байхгүй бөгөөд 1988 оноос хойш найман удаа л зохион байгуулагдсан. Энэ жилийн наймдугаар сарын 2-5-нд болсон” гэлээ.
Тус эрдэм шинжилгээнд ӨМӨЗО-ы Радио телевизийн хорооны сэтгүүлч н.Үсэгбуян "Өвөр монголын зангиат бөх ба баяр наадам сэдвээр" илтгэл тавьсан юм.
"НАМАЙГ БАЛЧИР БАЙХАД НААДМЫН ТАЛБАЙД ЗАНГИАТАЙ БӨХ УНАВАЛ ХҮМҮҮС ИХЭД ГАЙХДАГ БАЙВ”
ӨМӨЗО-ы Радио телевизийн хорооны сэтгүүлч н.Үсэгбуян “Хөдөө өссөн хүүхдүүд адуу, малтайгаа ноцолдож өсдөг. Тэр ч утгаараа би Өвөрмонгол бөхийнхөө талаар уншиж судалсан, мэдлэгээ хуваалцахаар ирсэн. Хүмүүс Өвөрмонгол бөхийг зангиа цацагтай барилддаг болохоор зангиат бөх гэж буруу боддог л доо. Зангиа цацагтай бөх ширэн зодогтой байдгаараа онцлог. Мөн зангиа цацаг нь шашны буюу өнгийн болон хүчний бэлэгдлийг агуулдаг. Нөгөөтээгүүр дээд хэмжээний амжилт үзүүлсэн бөхчүүдэд зангиа олгодог.
Сүүлийн жилүүдэд наадам олон болж, дүрэм өөрчлөгдөн зангиатай бөхчүүд их болжээ. 1990 оны үед 256 бөх барилдлаа гэхэд хоёр нь л зангиатай байх жишээний их ховор байсан. Наадмын талбайд зангиатай бөх унавал хүмүүс ихэд гайхдаг байв” гэлээ.
Наадмын хүрээнд шашин, соёл, уламжлалын өвөрмөц онцлогийг харуулсан тоглолт, уралдаан, гэрэл зургийн үзэсгэлэн, эрдэм шинжилгээний хурал зэрэг олон төрлийн арга хэмжээг зохион байгуулж байна.