- “Нугад цэцэглэж буй- ардын уран зураг” үзэсгэлэн нээлтээ хийлээ.
- Тус үзэсгэлэнд 43 орчим уран зураг багтсан.
- Үзэсгэлэн энэ сарын 6-ныг хүртэл үргэлжилнэ.
“Монгол Арт Галерей” руу ормогц Өмнөд Солонгосын үндэсний хэв шинжийг бүрнээ шингээсэн 40 гаруй уран зураг, ятгын уянгалаг эгшигтэй сүлэлдэн таныг угтана. Энэ бол “Нугад цэцэглэж буй ардын уран зураг” үзэсгэлэнгийн танхим юм. Тус үзэсгэлэнг БНСУ-ын “Гахое минхва” академи, “Монгол арт галерей” хамтран хоёр дахь жилдээ нээжээ.
Уламжлалт аж ахуй, үндэсний хувцас, онгон байгалиа хурц өнгө, элдэв чимэггүй дүрсэлсэн эдгээр зургууд нь хэн бүхний сэтгэлд онцгой сэтгэгдэл үлдээх аж. Мөн зарим уран зурагт орчин үеийн хэв шинжийг ардын ёс уламжлалтай хоршуулсан байна.
Хорвоогийн элдэв өнгө, тэдний учир зангилаа, уялдаа холбоог байгалийн юмс үзэгдлээр төлөөлүүлсэн нь бүтээл сонирхогчдод нэгийг бодож, хоёрыг тунгаах боломж олгож байсан юм. Зураг бүрд “Аз жаргалтай зуны улирал”, “Шувуу ба цэцэг” зэрэг товч нэр өгчээ. БНСУ-аас бүтээлээ ирүүлсэн зураачдын ихэнх нь тэтгэвэрт гарсан өндөр наснууд гэж үзэсгэлэнг хариуцагч хэлж байлаа.
Энэхүү үзэсгэлэн Монгол арт галерейд энэ сарын 6-ныг хүртэл үргэлжилнэ.