gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     23
  • Зурхай
     6.06
  • Валютын ханш
    $ | 3575₮
Цаг агаар
 23
Зурхай
 6.06
Валютын ханш
$ | 3575₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 23
Зурхай
 6.06
Валютын ханш
$ | 3575₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Миний санал болгох кино: "The Devil, Probably"

Х.Көгершин
Миний санал болгох кино
2023-11-26
32
Twitter logo

Кино тоймч Г.Цэнгүүн та бүхэнд өөрийн үзсэн сонирхолтой, онцлууштай, сэтгэл хөдлөм кинонуудаасаа хуваалцаж байна. Та ч гэсэн өөрийн үзсэн киногоо бидэнд санал болгоорой.

Нэр: Ганболдын Цэнгүүн
Эрхэлж буй ажил: Хувиараа бизнес эрхэлдэг
Сошиал хуудсууд: https://tsenguunism.blogspot.com
Facebook: Tsenguunkino

-Таны амьдралыг, хувь хүнийг тань өөрчлөхөд чухал нөлөө үзүүлсэн кино?
-Багаасаа кинонд дуртай, ялангуяа аймшгийн кинонд дуртай хүүхэд байсан. Айсан хэр нь л үзээд байдаг. Яг кино урлагт, артхаус (arthouse) кинонд дурлаж, татагдахад минь Фрэнсис Форд Копполагийн "The Godfather" болон Сержио Леонегийн "Once Upon a Time in America" кинонууд их нөлөөлсөн. Урлагийн бүтээл блокбастер буюу мөнгөний машин болж чадахыг харуулснаараа "The Godfather" трилоги кино урлагийг өөрчилсөн байдаг.

"Once Upon a Time in America" бол тухайн үедээ маш их хэл ам татуулж, олон ч удаа цензурийн цомхотголд орж, улмаар найруулагчийнхаа амьдрал хийгээд замналыг үгүй хийсэн зартай кино шүүдээ. Дараа нь Лучино Висконти, Роберто Росселлинигийн Италийн Неореализм, Жан-Люк Годар, Франсуа Трюффогийн Францын Шинэ Давалгаа, Жон Форд, Жон Хьюстоны Вестернүүд, Луи Бунюэл, Дэвид Линчийн сюрреализм, мөн Ясужиро Озу, Стэнли Кубрик, Андрей Тарковский нарын бүтээлээс гоо зүй, оршихуй, үхэл, хайр хийгээд ёс суртахууны талаар тодорхой ойлголттой болжээ. Эдгээр эрхмүүдийн кино танд ямар ч сургууль, багшийн өгч чадахгүй "амьдралын" тухай сургамж өгч, бие хүнийг чинь төлөвшсөн, оюунлаг нэгэн болоход үлэмж нөлөө өгнө гэдэгт итгэлтэй байна. 

-Хамгийн сүүлд ямар кино үзсэн бэ?
-Сүүлд Франц-Польшийн найруулагч Роман Поланскийн "Knifes in the Water" гэдэг 1962 оны кино үзсэн. Энэ түүний анхны бүрэн хэмжээний киноноос гадна нөхрийг дэлхийд гаргасан бүтээл юм. Сэтгэлзүйн триллер жанрын кино л доо. Энэхүү кинонд ердөө гуравхан жүжигчин тоглосон, тэгэхдээ өмнө нь огт кинонд тоглож байгаагүй хүмүүс. Үйл явдал нь дарвуулт завин дээр өрнөнө. Ийм давчуу, хязгаарлагдмал орчинд орсон хүмүүсийн сэтгэлзүйн өөрчлөлтийг гайхалтай нарийн гаргаж чадсан кино.

Ер нь кино урлагт завь юм уу хөлөг онгоц нь тодорхой үүрэг гүйцэтгэж ирсэн байдаг. Тухайлбал байнга хөвж явах нь нууцлагдмал шинжтэйн дээр эрх мэдэл, эд баялгийг бэлгэдэж байгаа нь кинонд гарах нэг эмэгтэйн төлөөх хоёр залуугийн тэмцлийг илэрхийлж өгсөн. Мөн тусгаарлагдсан орчин нь клаустрофоби юм уу экзистенциал сэтгэлийн түгшүүрийг илэрхийлдэг. Ер нь Роман Поланскийн кинонууд сэтгэлзүйн триллер жанрынх байдаг. Багадаа нацистуудын түрэмгийлэл дор еврей хороололд хоригдож байсан нь уран бүтээлд нь тусгалаа олж, клаустрофоби, тусгаарлагдсан юм уу хашигдсан хүний айдас, түгшүүрийг кинондоо айхтар бодитоор шигтгэж ирсэн байдаг. Зарим судлаачид түүний тусгаарлагдсанаас үүдэж хүний оюун ухаан өөрчлөгдөж байгаа сэдвийг Франц Кафкагийн зохиолуудтай харьцуулсан байдаг. Мөн дур тачаалын дарамт, хий юм харах, галзуурлын сэдэв бол Поланскийн дуртай сэдэв. Түүний "Байрны" трилогийг кино сонирхогчдод санал болгомоор байна.

-Үзэх киногоо хэрхэн сонгодог вэ?
-Миний хувьд үзэх киногоо сонгохдоо аль болох нарийн бас оновчтой сонгохыг хичээдэг. Кино л бол кино, кино хүнийг зөвхөн зугаацуулах үүрэгтэй гэж боддог хүмүүсийн эсрэг байдаг. Бүх киног үзэх боломжгүй, хамгийн сайнуудыг нь ч  бүгдийг нь үзэх нас, хугацаа боломж бидэнд байхгүй. Цаг, мөнгөө дэмий үрэх утгагүй. Хааяа зүгээр суухгүй гэж юм уу цаг нөхцөөх гэдэг хүмүүс постер, трейлэр харах юм уу бокс оффист найддаг. Харин киног амьдралынхаа нэг хэсэг болгосон бид нар шиг хүмүүс тэгдэггүй. Кинонд дурлагсад, киноны "өвчтэй" хүмүүс үзэх киногоо сонгох өөр өөрийн арга замтай болсон байдаг. Өөрөөр хэлбэл энэ төрлийн мэдээ мэдээлэл, ертөнцөд амьдарч байдаг. Жишээлбэл найруулагч дагнаж үздэг хүн байхад кино наадамд оролцож байгаа кинонуудыг эсвэл сэдэв, жанр хөөж үздэг хүмүүс ч байгаа харагддаг.

Би "Theyshootpictures" сайтаас үндэслэн голдуу сонголтоо хийдэг. Энэ сайт 2-3 жил болоод хамгийн шилдэг 1000 киног жагсаадаг уламжлалтай. Дан мэргэжлийн хүмүүсийн саналаар тодруулдаг болохоор маш сайн жагсаалт гардаг юм. Энэ мэтээр өөрсдөө цааш нь судлаад үзвэл бүх зүйл нээлттэй боломжтой эрин үед бид амьдарч байгаа шүү дээ. Кино бол хамгийн нандин бас нарийн урлаг. Тиймээс сонголт бас тийм байх ёстой гэж боддог. 

-Өөрийгөө киноны гол дүрээр илэрхийлбэл та аль киноны, ямар дүр вэ?
-Өөртэйгөө адилхан дүр гэхээр амаргүй юм. Дуртай дүр юм уу оронд нь байхыг хүсдэг гэвэл хоёр дүр санаанд орж ирж байна. Эхнийх нь, домогт Чарли Чаплины "бяцхан тэнүүлч". Чаплины төдийгүй дуугүй кино эриний хамгийн алдартай энэ дүр хүүхэд шиг цайлган, болхи боловч хэрэндээ таарсан бардам бөгөөд гарал үүсэл, байр суурь харгалзалгүй хүнд тусалж, бас бусадтай харилцдагаараа үргэлж миний дуртай дүр байсан. Мөн нэр төрөө эрхэмлэн, өндөр ёс суртахуунтай байдаг нь надад нөлөөлдөг болов уу. Чаплин энэ дүрээ 1915 онд зохиосон. Чаплин кинондоо "бяцхан тэнүүлч" гэхээсээ илүүтэй "бяцхан эр" юмуу "Чарли" гэж нэрлэх нь олонтаа.

Удаах нь бол Дэвид Финчер найруулагчийн "Fight Club" киноны өгүүлэгч буюу Тайлер Дюрден бологч (Эдвард Нортон) юм. Фридрих Ницшегийн "Дээд хүн" болох философийн санаа кинонд нөлөөлсөн байдгийг Финчер хүлээн зөвшөөрөөд зогсохгүй радикал Дюрденээр капитализмын зөвхөн хэрэглээ, ашиг дээр суурилсан тогтолцоог шүүмжилсэн нь миний үзэлтэй ойр санагддаг. 

-Таны дуртай кино зохиолч?
-Италийн кино найруулагч Микеланжело Антонионийг нэрлэмээр байна. Алтан Далдуу Мод, Алтан Арслан, Алтан Баавгай, Алтан Ирвэс шагнал хүртсэн цорын ганц найруулагч, одоогийн байдлаар. Түүнийг кино урлагийн үлгэр жишээч модернист гэж тодорхойлж болно. Бүтээлүүд нь хүйтэн, абстракт хэр нь сэтгэл татам, гоо зүйтэй байж чаддаг. Киноныхон үйл явдал оньсого мэт, ээдрээтэй уур амьсгалтайгаас гадна дүр болон түүхээс илүүтэй зураглал, дизайнд анхаардаг. Тиймээс ч хоосон хотын зүүдний мэт сюрреалист зургуудаараа алдартай зураач Жоржио де Чирикогийн бүтээлүүдтэй киног нь харьцууулдаг юм.

Антонионигийн бүтээлүүд туршилтын шинжтэй, хоёрдмол утгатай, баригдашгүй тийм нууцлаг, үзэгчээ багагүй зовооно. Түүний дуртай дүрүүд бол хотоос хот руу тэнэж байгаа, цөхөрсөн эсхүл баяр баясгалангүй бэлгийн амьдралаас болж шаналж яваа нийгмийн дундаж давхаргын юмуу сэхээтэн байх нь элбэг. Дүрүүдийн иймэрхүү зорилгогүй гэмээр амралт, аялал нь үйлдвэржсэн орчин үеийн нийгмийн хүмүүсийн сэтгэл хөдлөлгүй, дотроо хоосон хөндий болсныг харуулдаг. Ингмар Бергман, Акира Куросава, Альфред Хичкок нарын адилаар өөрийн гэсэн кино хэлтэй, кинонд дурлагсдын заавал судалж үзэх ёстой найруулагчдын нэг. Урлагийг харах, мэдрэх хэмжээсийг тань өргөжүүлнэ. 

-Манай уншигчдад ямар кино санал болгох вэ?
-Францын найруулагч Роберт Брессоны "The Devil, Probably" гэдэг 1977 оны киног санал болгох байна. Брессон кино зохиолоо өөрөө бичсэн. Германы найруулагч Райнер Вернер Фассбиндер уг киног ирээдүйд улам их ач холбогдолтой болно гэж магтсан байдаг. Киноны үйл явдалд, Шарль хэмээх залуу улс төр, шашин шүтлэг, психолоанализаар дамжуулан бүх зүйлсийг үгүйсгэнэ. Тэрээр амьдарч буй нийгмийнхээ биет болоод ёс суртахууны ялзралыг жигшин зэвүүцэж буйгаа ухамсарласныхаа дараа амиа хорлох нь цорын ганц сонголт гэж шийддэг. Энэ кино танд Ф.М.Достоевскийн бүтээлийг санагдуулах болно. Ер нь Брессон Достоевский, Лев Толстойн бүтээлээс санаа авч кинонууд хийсэн байдаг. "Германд Бетховен байдаг, Орос Достоевскийтой, харин Франц Брессонтой" гэж ярьдаг нь зүгээр нэг үг биш юм.

-Ярилцсанд баярлалаа. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан