Манай улсын эрчим хүч үйлдвэрлэх боломжит дээд хязгаар 1470 МВт юм. Харин үйлдвэрлэж гаргах чадал нь 1113 МВт ажээ. Өнгөрсөн жилийн эрчим хүчний оргил ачаалал 1506 МВт-д хүрчээ. Үйлдвэрлэх чадлаас илүү гарсан эрчим хүчийг бид ОХУ, БНХАУ-аас импортолсон гэсэн үг.
Тиймээс өнгөрсөн онд Эрчим хүчний сайдын тушаалаар өвлийн эрчим хүчний хэрэглээний оргил ачааллыг хэмнэлтээр бууруулах ажлын хэсэг байгуулсан. Хэдэн цагт эрчим хүчний оргил ачаалал үүсэж буйг судалж, хэрэглэгчид эрчим хүч хэмнэх ямар боломж байгааг тодорхойлсон юм.
Тус ажлын хэсгээс 17:00-22:00 цагийн хооронд “Тог-оо тохируулъя” нийгмийн нөлөөллийн аяныг санаачлан хэрэгжүүлэхээр болов.
Эрчим хүчний зохицуулах хорооны зохицуулагч П.Товуудорж “Сүүлийн жилүүдэд эрчим хүчний үйлдвэрлэл, хэрэглээний баланс дээд хязгаартаа хүрлээ. Хэрэглээ огцом өсөж, үйлдвэрлэгч тоноглолд саатал гарвал хязгаарлалт хийх болзошгүй нөхцөлд ирсэн.
Зөвхөн манай улс төдийгүй дэлхий нийтэд ч эрчим хүчний эх үүсвэрийн нөөц хомстолтой байна. Тиймээс янз бүрийн аргаар хэрэглээгээ удирдах арга хэмжээ хэрэгжүүлдэг.
Манай ажлын хэсгийн судалгаанаас үзэхэд нэгдүгээрт, олон нийт эрчим хүч ямар үнэ цэнтэй бүтээгдэхүүн болох талаар ойлголт тааруу. Хоёрдугаарт, цахилгаан хэрэглээний оргил цагийг мэдэхгүй байна.
Манай системийн оргил ачаалал 17:00- 22:00 цагт болдог. Оргил цаг арваннэгдүгээр сарын эхээс хоёрдугаар сарын 20 хүртэл үргэлжилдэг. Энэ үед хэрэглэгч тогоо хэмнэх хэрэгтэй. Шаардлагагүй хэрэглээг хэмнэх тухай хэлж байгаа бөгөөд оргил цагаар хоол, цай битгий хий гэхгүй.
Хэрэв хэмнэж чадвал эрчим хүчний хэрэглээний төлбөрийг хоёр дахин бууруулах боломжтойг Германд хийсэн судалгаагаар тогтоосон. Мөн бидний хийсэн судалгаагаар хүүхдүүд эрчим хүч хэмнэх дадал хэвшилд суралцаж, үр дүн гаргаж байна. Тиймээс хүүхдэд хандсан эрчим хүч хэмнэх талаар мэтгэлцээн, уралдаан зохиож, видео контент бүтээнэ” гэв.
Энэ сарын 22-28-ны өдөр буюу 7 хоногийн үзүүлэлтээс харвал хамгийн их оргил ачаалал 25-ны өдрийн 19.00 цагт 1506 МВт байжээ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 200 МВт-аар өссөн.
Гэр бүлийн цахилгаан эрчим хүчний хэрэглээнд хөргөгч 27 хувь, цахилгаан зуух 21 хувь, гэрэлтүүлэг 18 хувь, угаалга 15 хувь, зурагт 11 хувь, 9 хувийг бусад ахуйн ахуйн цахилгаан хэрэгсэлд хэрэглэдэг байна.
Хэрэв уг өсөлт хадгалагдвал энэ жилийн оргил ачаалал 1664 байх төлөвтэй байна. Тэгвэл манай үйлдвэрлэлийн чадал буюу 1113 МВт дээр салхины цахилгаан станцын 60 МВт болон ОХУ-аас 318 МВт эрчим хүч нэмсэн ч цаана нь эрчим хүчний дутагдал үүснэ гэдгийг Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай хэлсэн.
Тиймээс 173 МВт эрчим хүчийг хөнгөлөлтөөр авах болон хэрэглээг хязгаарлах шаардлагатай байгаа юм.
ДЦС-3 ТӨХК-ийн Үйлдвэрлэлийн албаны дарга Л.Бөхболд “Манай станцын хувьд өвлийн бэлтгэл ажил бүрэн дууссан. Үйлдвэрлэл хэвийн. Цагт 170 мянган КВт цахилгаан эрчим хүчийг үйлдвэрлэж байна. Дулааны эрчим хүчний үйлдвэрлэлийн хувьд 8500 тонн цаг усыг 112 градус халааж хотын дулаан хангамжид нийлүүлдэг.
Эрчим хүчний системд тогтворжилт гэх зүйл бий. Системд үүссэн том, жижиг гэмтлийг эсэргүүцэх чадвар гэсэн үг. Энгийнээр хэлбэл хүний дархлааны системтэй ойролцоо ойлголт юм. Тогтворжилтыг хангахын тулд тодорхой хэмжээний халуун бэлтгэл, нөөцтэй ажиллах ёстой. Тухайн цахилгаан станцад ажиллаж байгаа турбогенератор зуухыг бүрэн хүчин чадлаар нь ажиллуулж болохгүй бөгөөд нөөцтэй ажиллуулна гэсэн үг. Ингэснээр эрчим хүчний станц том, жижиг гэмтэлтэй үед эрчим хүчний систем тогтвортой, найдвартай байдлаа хадгалж үлдэх юм.
Энэ тогтворжилт алдагдсан. Өөрөөр хэлбэл бүх тоноглолоо ажиллуулж байна. Үндсэн тоноглолд аливаа гэмтэл үүсч засварлах шаардлага гарвал зогсоож, түүний оронд нөхөж ажиллуулах нөөц, бэлтгэлт тоноглол байх ёстой. Гэвч энэ нөөц тоноглол алга. Тиймээс эрчим хүчний шинэ эх үүсвэр яаралтай барьж, ашиглалтад оруулах, цахилгаан станцуудын өргөтгөл шинэчлэлийг хийх шаардлагатай.
Манай станц ОХУ-ын хөнгөлөлттэй зээлээр хүчин чадлаа 300 МВт-аар нэмэгдүүлэх төсөлд ажиллаж байна. Хоёр орны Засгийн газар хоорондын яриа хэлэлцээрийн хэмжээнд явж байна” гэв.
Диспетчерийн үндэсний төвийн Ерөнхий диспетчер Б.Баатар “Эрчим хүчний үйлдвэрлэлд ямар нэг доголдол үүсвэл зарим хэсэгт цахилгаан хязгаарлахаас өөр аргагүй. Энэ тохиолдолд нэг хэрэглэгчийн цахилгааныг нэг цагаас илүү хэтрүүлэхгүйгээр хязгаарлах хуваарь гарган ажиллаж байна.
Бүх тоноглолын ачаалал тулахад хязгаарлалт хийнэ. Аваарын байдалд орж байна гэсэн үг. Эрчим хүчний систем нь бие биеэсээ хамаардаг учраас тогтвортой ажиллах ёстой. Заасан хэмжээнээс хэтэрсэн тохиолдолд гарцаагүй арга хэмжээ авах юм.
Сонгинохайрхан дэд станцад 80 МВт-ын цэнэг хураагуур холбосон. 80 МВт гэдэг бол их хэмжээний чадал. Бүрэн ашиглалтад оруулж, он дуустал доголдол гарахгүй бол энэ жилийн хэрэглээний өсөлтийг хаах боломжтой гэж төлөвлөсөн” гэсэн юм.
Манай улсын өрхийн дундаж цахилгаан хэрэглээний зардал 30 мянга гаруй төгрөг байдаг. Ойролцоогоор нэг өрх өдөрт мянган төгрөг цахилгаан хэрэглээнд зарцуулдаг аж. Мөн нийт хэрэглээнд хамгийн их эрчим хүчийг индүү, тоос сорогч, халаагуур, халуун тогоо зарцуулдаг. Үйлдвэрлэх хүчин чадалтай харьцуулахад хямд үнээр цахилгаан хэрэглэж буйг мэргэжилтнүүд хэллээ.
Хэрэв нэг цаг ачаалалтэй хэрэглээг тэвчихэд 70-120 МВт эрчим хүч хэмнэх боломжтой.
Энэ өвлийг ямар нэгэн цахилгааны хязгаарлалтгүйгээр давахын тулд шаардлагагүй хэрэглээг 17-22 цагийн хооронд хүлцэх хэрэгтэй аж. Бүх төрлийн цахилгаан хэрэгслийг хэрэглэж дууссаны дараа заавал тэжээлээс салгах шаардлагатай. Хамгийн их цахилгаан хэрэглэдэг бүтээгдэхүүн бол халаагуур, сэнс, индүү, богино долгионы зуух, ус буцалгагч, халуун тогоо зэрэг аж.
Шинээр худалдан авалт хийхдээ эрчим хүчний үр ашигтай А, А+, А++ тэмдэглэгээ бүхий тоног төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл сонгосноор цахилгааны зардлаа 15-30 хувь хэмнэх боломжтой.
Аж ахуйн нэгж байгууллагууд эрчим хүчээ хэмнэж зардлаа багасгахын тулд ажилтнууддаа эрчим хүч хэмнэх дадал хэвшил суулгах ажлыг зохион байгуулах, уралдаан зарлах, урамшууллын системийг бий болгох ажлыг зохион байгуулах хэрэгтэй.
Нийтийн орон сууцны болон худалдааны төвүүдийн барилгууд ихэвчлэн өндөр эсвэл хувьсах хурдтай ажиллах чадвартай араатай болон араагүй зүтгүүртэй цахилгаан шаттай байдаг. Барилгын лифтний эрчим хүчний хэмнэлттэй өөрчлөлтүүдийн нэг бол хоёр цахилгаан шат ба нэг нь тэгш тоотой давхарт нөгөө нь сондгой тоотой давхарт зогсоох шийдэл юм. Энэ нь барилгын нийт эрчим хүчний хэрэглээг 25 хувиар бууруулж чаддаг байна.
Цахилгаан хэрэгслүүд нь хүлээлтийн горимд байхдаа цахилгаан эрчим хүчний хэрэглээнийхээ 10%-ийг зарцуулж байдгийг судалгаагаар тогтоожээ. Зурагт, wifi төхөөрөмж, гар утасны цэнэглэгч, хэт богино долгионы зуухууд хүлээлгийн горимд /залгаатай байх үедээ/ 3-10 Вт цахилгаан эрчим хүч хэрэглэж байдаг ажээ.