Дижитал шилжилтийг амжилттай, үр дүнтэй хэрэгжүүлсэн шилдэг туршлагад олгодог “Global Government Excellence Award” шагналыг Монгол Улсын Засгийн газар “E-Mongolia” төслөөрөө хүртээд байна
Монгол Улсын насанд хүрэгчдийн 70 гаруй хувь нь ашиглаж буй “E-Mongolia” системд багтдаг цахим үйлчилгээнүүдийн тоо нэмэгдсээр байгаагийн сацуу удахгүй цахимаар төлбөр тооцоо хийдэг болох нөхцөл ч бүрдэх юм. Үүнээс харвал Монгол Улсын цахим шилжилтэд гаргасан ахицын томоохон хэсэг нь уг төсөл гэдгийг үгүйсгэх аргагүй.
Энэ сарын 26-нд Илон Маскийн “Starlink” хиймэл дагуулын интернэт үйлчилгээг Монголд нээхээр тохиролцсон, ирэх сард зургаадугаар сард “Apple Pay”-ийн үйлчилгээ нэвтрүүлэхээр болсон зэрэг тус салбарын таатай мэдээллүүд хөвөрсөөр байна.
Далайд гарцгүйн улмаас тээвэрлэлтийн өртөг өндөр, дэд бүтцийн хөгжил султай Монгол Улсад олон улсын худалдаа, үнэ цэний сүлжээнээс ашгаа үлэмж нэмэгдүүлэх ховор боломжийг өнөөгийн дижитал эрин авчирч буйг Дэлхийн банк өнгөрсөн оны тайландаа онцолж байв.
Хэдий тийм боловч энэхүү боломжийг авчрах хэмжээнд дижитал шилжилтийг гүйцэлдүүлэхэд бидний туулах зам урт хэвээр байгааг олон судалгаа, үзүүлэлтүүд харуулж байна.
Бид юугаар хоцров?
Дэлхийн Дижитал шилжилтийн индексэд Монгол Улс одоогоор “C” зэрэглэлд багтаж байгаа нь мэдээлэл, харилцаа холбооны технологийн дэд бүтэц, ур чадвар ба инновац, бизнесийн орчны тал дахь сорилтууд арилаагүйн илрэл болжээ. Тухайлбал: Монгол Улс 2021 онд 31.3 сая ам.долларын ICT үйлчилгээ экспортолсон нь дотоодын нийт бүтээгдэхүүний ердөө 0.2 хувийг, үйлчилгээний экспортын 12 орчим хувийг эзэлсэн байна. Харин харьцуулж болох эдийн засагтай Молдав болон Армени улсын дижитал үйлчилгээний экспорт дотоодын нийт бүтээгдэхүүнийх нь гурав орчим хувьд хүрснийг Дэлхийн банкны тайланд дурджээ.
Мэдээж газарзүйн байршил, соёлын хувьд том зах зээлүүдэд ойр байдлаас гадна ур чадвартай ажиллах хүч, өндөр чанартай интернэт холболт, гадаадад ажиллаж амьдарч буй иргэдийнх нь нягт холбоо харилцаа тэдгээр улсуудыг Монголоос илүү гарахад нөлөөлсөн байна.
Монголд сүлжээний хурд удаан, кибер аюулгүй байдал тааруу байгаа нь дэд бүтцийн хүрээнд эн тэргүүнд шийдэх ёстой хүндрэлүүд юм. 2023 оны гуравдугаар сарын байдлаар Монгол Улс үүрэн интернэт сүлжээний голч хурдаар 180 орноос 109 дүгээрт, суурин интернэтийн хурдаар 75 дугаарт бичигджээ. Мөн Олон улсын харилцаа холбооны эвлэлээс (ITU) гаргадаг кибер аюулгүй байдлын индексийн 2020 оны эрэмбэд Монгол Улс 182 орноос 120 дугаарт эрэмбэлэгдсэн байна.
Үүнээс гадна дижитал үйлчилгээний салбарт ур чадвартай ажиллах хүчний хангалттай байдал, өрсөлдөх чадвар, англи хэлний мэдлэг зэрэгтэй холбогдох хүндрэлүүд бий. Хэдий дээрх асуудлуудад ахиц гаргалаа ч зохицуулалтын орчин сул хэвээр байх нь дижитал салбарын хөгжлийг чөдөрлөх гол хүчин зүйл болох боломжтойг Дэлхийн банкны тайланд хөнджээ.
Б.Бат-Очир