Монголын физикчдийн үндэсний сургалт, зөвлөгөөн наймдугаар сарын 21-24-ний өдрүүдэд Улаанбаатар хотод үргэлжилж байна. Зөвлөгөөнд нийслэл, дүүрэг, аймаг сумдын бүх ерөнхий боловсролын сургуулийн 800 багш, физикийн шинжлэх ухааны хичээлээр үйл ажиллагаа явуулдаг их, дээд сургууль, хүрээлэнгүүдийн эрдэмтэн судлаачид, физикчид оролцож байна.
2023 оны тавдугаар сард Монгол Улс Азийн физикийн олимпиадыг эх орондоо амжилттай зохион байгуулсан ба олимпиадад 25 улсын 196 суралцагч ирж оролцжээ. Энэ олимпиадын туршилт, бодлого, лабораторийн ажлуудыг манай эрдэмтэд, физикчид өөрсдөө зохиож, Азийн олимпиад зохион байгуулах хороогоор батлуулсан байна. Энэ олимпиадаас манай улсаас нэг хүүхэд хүрэл медаль авсан нь ойрын үед үзүүлсэн чамгүй амжил хэмээн мэргэжилтнүүд дүгнэж байна.
Манай улсын хувьд хөдөлмөрийн зах зээл дээр инженерүүдийн оролцоо чухал шаардлагатай байгаа ч инженер, зохион бүтээгчид төрөх суурь болох физик, байгалийн шинжлэх ухааны хичээлг сонгох сурагчдын тоо жил ирэх тусам буурч байгаад дунд сургуулийн багш нараас гадна бодлого боловсруулагчид санаа зовинож буй юм.
Тиймээс багш нараа хөгжүүлэх, физик сонирхогч хүүхдүүдийн тоог нэмэгдүүлэх, заах арга зүйг боловсронгуй болгох чиглэлээр багш нарт мэдлэг, мэдээлэл олгох сургалт явуулж байна.
Боловсролын ерөнхий газрын Физикийн багшийн хөгжил хариуцсан арга зүйч, мэргэжилтэн Ц.Цэрэндорж, Улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулиудад физикийн 1248 багш ажиллаж байгаа ч энэ хангалттай тоо биш. Нийслэлийн хэмжээнд наймдугаар сард зарлагдсан орон тооны судалгааг авч үзэхэд физикийн 60 багш дутагдалтай байна. Гэтэл улсын хэмжээнд зургаадугаар сард төгссөн багш 23-хан байгаа юм. Тэгэхээр зөвхөн нийслэлийн шаардлагатай физикийн багшийн орон тооны гуравны нэгийг хангахаар байна. Багш дутагдалтай энэ байдал удаан үргэлжилбэл Монгол Улсад инженерийн салбар уналтад орно.
Засгийн газраас хэрэгжүүлж буй “Алсын хараа-2050” хөгжлийн хөтөлбөрт 2030-2040 онд Монголд 30 мянган инженер хэрэгтэй гэж тусгасан. Энэ инженерүүдийг хэн бэлтгэх вэ, яах ёстой вэ гэдэг шийдлээ багш нар, физикчид маань ярилцах юм.
-Физикийн хичээлийг сонгохгүй байгаа нь сургалтын чанартай холбоотой юу. Эсвэл сурагчид амар, хялбарыг бодож нийгмийн ухааны чиглэлийг сонирхоод байна уу?
-Сүүлийн үеийн хандлагыг хараха нийтээрээ багш мэргэжил сонгох нь багасаж байна. Түүн дотроо физик, хими зэрэг байгалийн ухааны хичээлийг сонгох нь бүр бага байдаг. Хүүхэд, эцэг эхийн эхийн сонголтоос гадна боловсролын салбараас ч хамаарсан тал бий. Үүнийг бид хүлээн зөвшөөрөх ёстой. Өнөөдөр үдээс хойш багш нарын чөлөөт ярилцлага болно. Энэ үеэр дунд сургуульд ямар хүндрэл, бэрхшээл байгаа, сурагчид юу ярьж байгааг ярилцах болов уу.
ФИЗИК ХҮНД, ХҮН БҮХЭН АМЖИЛТ ГАРГААД БАЙЖ ЧАДДАГГҮЙ УЧИР ГҮНЗГИЙРҮҮЛЖ СУДЛАХААС ЗАЙЛСХИЙХ ХАНДЛАГА БИЙ
Булган аймгийн Могод сумын Ерөнхий боловсролын сургуулийн физикийн багш Б.Долгоржав, Би физикийн багш мэргэжлээрээ сумын дунд сургуульд 18 жил тасралтгүй ажиллаж байна. Физикийн судлагдахуун, сургалтыг сайжруулъя, физикийн хичээлийг сонирхон дурлагч шавь нарыг төрүүлэх, физикийн багш нарын тоон нэмэгдүүлье гэсэн зорилгын хүрээнд энэ зөвлөгөөнийг анх удаа зохион байгуулж байна.
Сургалтын хөтөлбөрийн дагуу физикийн хичээлийг ЕБС-ийн 6-р ангиас эхлэн дунд сургуулиа төгстөл үздэг. Физикийн шинжлэх ухаан хүнд, хүн бүхэн амжилт гаргаад байж чаддаггүй учир гүнзгийрүүлж судлахаас зайлсхийх хандлага бий. Гэхдээ хичээлээ ямар аргаар зааж байгаагаас бас шалтгаална. Физикийн хичээл маш сонирхолтой. Аль ч улсад хөгжлийн гол хөдөлгөгч нь инженерүүд, физиктээ дуртай бүх төрлийн инженер мэргэжлийг сонгон суралцах өргөн боломж нээгдэнэ.
Физикийн хичээл амьдралд маш ойр байдаг. Мэдлэг олгохоос гадна физикийн хичээлийг сонирхон судалсан хүмүүс төлөвшил сайтай болдог.
-Таны шавь нараас инженерүүд төрсөн үү?
-Миний шавь нараас олон инженер төрсөн. Хэд хэдэн физикийн багш бэлтгэснээс хоёр шавьтайгаа энэ зөвлөгөөнд оролцож байна гэв.