Азийн хөгжлийн банк Эдийн засгийн сэтгүүлчдийн клубтэй хамтарч “Эрчим хүчний шилжилт” сэдэвт дугуй ширээний ярилцлага хийлээ. Энэ үеэр Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Шэннон Коулин, Эрчим хүчний яамны Бодлого төлөвлөлтийн газрын захирал Б.Ерөн-Өлзий, Эрчим хүчний сүлжээнд ашиглах том чадлын хуримтлуурын төслийн инженер Б.Билгүүн нар мэдээлэл хийв.бүтээгдэхүүний нийлүүлдэг.
Монгол Улс 2023 онд 10.9 сая кВт/цаг эрчим хүч хэрэглэсний 22.3 хувийг ОХУ-аас импортлон авчээ. Тэгвэл дотоодын эрчим хүчний хэрэглээний 18 хувь буюу 286 мВт-ыг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс, 1264 мВт буюу 81.3 хувийг дулааны цахилгаан станцаас хангаж байна.
Монгол Улс анх 2007 онд Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийг баталсан. Энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг 50 гаруй аж ахуй нэгж авсан ч одоогоор нарны эрчим хүчний зургаа, салхины эрчим хүчний гурван станц үйл ажиллагаа явуулж, эрчим хүчний сүлжээнд нийлүүлж байна. Сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл, хэрэглээг нэмэгдүүлэх шаардлагатай гэж ЭХЯ-ны газрын дарга Б.Ерэн-Өлзий мэдээлэв.
Сэргээгдэх эрчим хүчний нэг хүндрэл нь манай нар, салхины эрчим хүч тогтвортой биш. Ялангуяа өвөл үдшийн орой таван цаг гээд нар ордог. Гэтэл өвлийн улиралд эрчим хүчний хэрэглээ хамгийн их байдаг. Монголчуудын хувьд өглөө, оройн хоолны цагаар эрчим хүчний хэрэглээ огцом нэмэгддэг бөгөөд энэ оргил ачааллын үед импортын эрчим хүч хэрэглэдэг. Монгол Улс эрчим хүч үйлдвэрлэлийнхээ 80 орчим хувийг дотоодын эх үүсвэр, 20 орчим хувийг хөрш орнуудаас авч байна.
Эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх хүрээнд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэмэх нь зайлшгүй бөгөөд энэ чиглэлийг төслүүдийг Эрчим хүчний яам Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж буй юм.
Манайд үйл ажиллагаа явуулж буй хувийн хөрөнгө оруулалттай сэргээгдэх эрчим хүчний есөн станц худалдан авалт нь илүү найдвартай гэж үзэж бүгд Төвийн бүсийн эрчим хүчний сүлжээнд бүтээгдэхүүнээ нийлүүлдэг. Тиймээс баруун бүсэд Азийн хөгжлийн банк, Дэлхийн банкны нэн хөнгөлөлттэй зээл болон Япон улсын буцалтгүй тусламжийн 50:50 хувийн санхүүжилтээр Монгол Улсын Засгийн газар сэргээгдэх эрчим хүчний төсөл хэрэгжүүлж буй юм. Төслийн хүрээнд гурван газарт нарны станц барьж байна.
Эрчим хүчний яамнаас хөрш орноос хамааралгүй дотооддоо урсгалтай голуудад УЦС барих төслүүдийг хэрэгжүүлэхээр болжээ.
Баруун бүсэд сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх бодлогын хүрээнд Ховд, Хөвсгөл аймгийн төв, Говь-Алтайн алслагдсан Алтай сум, Завханы Улиастайд төсөл хэрэгжиж байна. Алслагдсан аймгуудад хувийн хөрөнгө оруулалт өндөр дүнтэй гарах тул зээл, тусламжаар хэрэгжүүлж дуусах шатандаа оржээ.
Энэ төслүүдийн тулгамдсан гол асуудал нь нар, салхи бол тогтвортой эх үүсвэр биш. Өвөл нь таван цаг гэж нар ордог. Гэтэл өвлийн улиралд эрчим хүчний ачаалал хамгийн их байдаг. Хүйтний улиралд салхины эх үүсвэр мөн л хүндрэлтэй тулгардаг. 20м/сек-ээс дээш хүчтэй салхилахад салхин станцууд ямар нэг гэмтэл үүсэхээс сэргийлж, зогсоодог. Өвлийн -30-аас дээш хүйтэнд салхин сэнсний далбаа гэмтэх эрсдэлтэй учир үйлдвэрлэлийг бас зогсоодог гэх мэтээр хүйтэн орны онцлогоос хамаарч хүндрэлүүд тулгардаг байна.
Иргэдийн хэрэглээний онцлогтой холбоотой бас нэн асуудал нь монголчууд өглөө эрт цайгаа чанах болон оройн хоолны цагаар эрчим хүчний хэрэглээ нэмэгддэг. Харин шөнө бүх цахилгаан хэрэгслээ унтраагаад унтдаг. Эрчим хүчний хэрэглээ тэмээний бөх шиг хэлбэлздэг. Тэр хэлбэлзлийг импортоор авах биш, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр нөхөхийн тулд манай улсад тохируулгын станцууд барих шаардлага үүсэж байгаа юм.
Эрчим хүчний хэлбэлзэл, тасалдлыг юугаар нөхөх вэ?
- Том, дунд чадлын усан цахилгаан станц
- Усан цэнэгт буюу ус хуримтлуурын усан цахилгаан станц
- Сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаа батерей хуримтлуурын станц манайд хамгийн тохиромжтой хувилбар болж байна.
Одоогийн байдлаар Дөргөн, Тайширын голыг түшиглэн горим тохируулгын хоёр жижиг станц ажиллаж байна. Манай улсын эрчим хүчний хэрэглээ 1636 мВт хүрч байна. Тэгвэл энэ хоёр станц нийт 23мВт чадалтай буюу ачааллын 1.7 хувийг эзэлнэ.
БНХАУ нийт цахилгаан үйлдвэрлэх суурилагдсан хүчин чадлынхаа 21 хувийг сэргээгдэх эрчим хүчнээс хангаж байгаагаас 16 хувь нь УЦС, 5 хувь нь байгалийн хийнээс гарган авч байна. Харин Япон улс 43 хувийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс хангаж байгаагаас 39 хувь нь хий, 4 хувь УЦС эзэлж байна.
Монгол Улс горим тохируулгын станцгүйгээр нар, салхины станцыг хөгжүүлэх боломжгүй бөгөөд бид ийм станцгүй яаж өнөөг хүрэв гэхээр тасалдлаа Оросын импортын шугамаас авч, дутагдлаа хангаж ирсэн. Манай эрчим хүчний дотоодын хэрэглээ нэмэгдэж байна. Оросын шугамаас 340 мВт хүртэл хэмжээний эрчим хүч импортлох боломжтой, үүнээс давсан хэрэглээг хангах боломжгүй юм. Бид тохируулгын эх үүсвэргүйгээс болоод хүндрэлд орох эрсдэл холгүй байна.
Монгол цаашид яах вэ?
Томоохон УЦС барих боломжтой байршлууд байгаа ч манай ихэнх том голууд Сэлэнгэ мөрөнд цутгалтай. Сэлэнгэ мөрөн нь Байгаль нуурын хамгийн том цутгал болдог ба Байгал нуурын усны хоёрны нэгийг хангадаг. Байгаль нуур нь дэлхийн хамгийн гүн, цэнгэг уст нуур. Тиймээс Оросын тал Эг, Орхон зэрэг манай томоохон голуудад УЦС барих асуудлыг гацаасаар ирсэн нь үнэн. Тиймээс Эгийн голд усан цахилгаан станц барих тухай 10 гаруй жил яриад ч шийдэлд хүрээгүй байна.
Тиймээс Эрчим хүчний яамнаас хөрш орноос хамааралгүй дотооддоо урсгалтай голуудад УЦС барих төслийг цаг алдахгүй хэрэгжүүлэхээр болжээ. Тухайлбал, Завхан гол, Ховд голуудыг түшиглэн УЦС барихаар төлөвлөж байна.
- Эхнийх нь Эрдэнэбүрэнгийн /90мВт/ УЦС-ын зээлийн хэлэлцээр, одоо шийдэгдэх шатандаа орсон байна. БНХАУ-ын Экспорт-Импорт банк /ЭКСИМ/-ны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр 270 сая ам.долларын төсөвт өртөг бүхий усан цахилгаан станцын барилга угсралтын ажлыг энэ хавраас эрчимжүүлэх ба төслийг 61 сарын хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвөлжээ.
- Удаах нь Байдрагийн /30 мВт/ усан цахилгаан станц. ТЭЗҮ батлагдсан. Одоо санхүүжилтийг шийдэх шатандаа яваа бөгөөд Унгарын талд санал тавиад буй аж.
- Гуравдугаарт, Төвийн бүсийн эрчим хүчний сүлжээнд эрчим хүч нийлүүлэх усан цэнэгт станцын технологи. Өнгөрсөн хугацаанд Азийн хөгжлийн банк болон улсын төсвийн санхүүжилтээр 60 байршилд судалгаа хийгээд үүнээс шигшсээр хамгийн оновчтой байршлуудыг сонгож гаргаж ирсэн байна.
Эцсийн байдлаар Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын нутагт Ерөө голын дэргэд 100 мВт чадалтай ус хуримтлуурын станц барихаар болжээ. АХБ-ны зээлийн санхүүжилтээр 2025 оноос төслийг хэрэгжүүлэх гэж байна. Хувийн хөрөнгө оруулалтаар хэрэгжихэд эдийн засгийн үр ашиг багатай учир түншлэгч байгууллагуудтай хамтран эрчим хүчний томоохон төслүүдийг ийн шуурхай хэрэгжүүлэхүүлэхээр ажиллаж эхэлжээ.