Гитарчин, ая зохиогч Д.Өлзий-Орших өчигдөр твиттер хуудаснаа “Надад ашиг өгдөггүй, өөр уран бүтээлчдийг тэжээдэг дуунууд хаана ч дуулагдах шаардлагагүй” гэж жиргэлээ. Тэрбээр рок, попын уран бүтээлчдийн дуулж, олны хүртээл болгосон олон дууг зохиосон бөгөөд зохиогчийн эрхтэй холбоотой асуудлыг хөндсөн нь цахим орчинд олны анхаарал татаж байна.
Тэрбээр уг жиргээтэйгээ холбогдуулан мөн өчигдөр “Номин талст” хамтлагийн дуучин А.Хаянхярваа, Т.Дэлгэрмөрөн нарт хандаж, “Миний “Номин талст” хамтлагт зохиож өгсөн бүх дуунуудыг Дээгий та хоёр дуулахыг надад байгаа онцгой эрхийн хүрээнд өнөөдрөөс эхлэн бүр мөсөн хориглож байна. Өнөө маргаашаас хуулийн фирмийн мэдэгдэл очих байх” гэж бичжээ.
Хариуд нь "Номин талст" хамтлагийн дуучин А.Хаянхярваа "Саяхан даа, бие даасан тоглолтоо хийх гээд "Миний дүү ахынхаа тоглолтод оролцоод өгөөч. Чамд бүх насаараа дуулах эрх өгье" гэж тохиролцож, гар бариад бөөн юм болсон доо. Энд бичээд яах вэ, уулзаж учраа олъё" гэж жиргэжээ.
Мөн тэрбээр үг, аяыг нь зохиосон “Хайрласан сэтгэл” дуугаа 1998 онд дуучин Б.Сарантуяагаар дуулуулж олны хүртээл болгожээ. Энэ дуугаа Оюуны өмчийн газарт хандан бүртгүүлж, 2024 оны нэгдүгээр сард зохиогчийн эрхийн гэрчилгээ авсан байна.
Д.Өлзий-Орших зохиогчийн эрхийн давуу эрхээ эдэлж, дуучин Гавьяат жүжигчин Б.Сарантуяагийн уран бүтээлийн санд орж 20 гаруй жил дуулагдсан “Хайрласан сэтгэл” дуугаа татан авна гэж твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдлээ.