Дэвид Хибер M.D., Ph.D., FACP, FASN – Herbalife Nutrition институтын дарга
Эрүүлээр хөгшрөх тухай ярих үед шим тэжээлийн гурван чухал чиг хандлагыг анхаарч үзэх хэрэгтэй: биеийг галбиржуулах, уургаар баялаг хооллолт, тархины эрүүл мэнд. Хүмүүс нас ахих тусмаа урт хугацааны эрүүл мэнддээ илүү анхаарч, бүх насны хүмүүс эрүүлээр хөгшрөхөд туслах бүтээгдэхүүнүүдийг эрэлхийлж эхэлдэг. Байгалийн маркетингийн хүрээлэнгийн мэдээлснээр мянганы үеийнхэн их төрөлтийн үеийнхэнтэй харьцуулахад эрүүл хөгшрөхөд туслах бүтээгдэхүүнүүдийг илүү ихээр сонирхож байна. Ялангуяа тархины эрүүл мэндийг дэмжих бүтээгдэхүүнүүд сүүлийн үед чухалд тооцогдож байна.
1. Бие галбиржуулах дасгалууд
Бие галбиржуулах дасгал нь 35-44 насны хүмүүсийн дунд тэргүүлэх тренд болж байна. Улам олон эрэгтэй, эмэгтэйчүүд хооллолт, дасгал хөдөлгөөн зэрэг байгалийн аргаар бие махбодоо өөрчлөх сонголт хийх болжээ. Үүний нэг шалтгаан нь хүмүүс биеийн дүр төрхийг хэрхэн хүлээн авдагт өөрчлөлт гарсан явдал. Жишээлбэл, 2016 онд Америкийн Сэтгэл Судлалын нийгэмлэгээс хийсэн мета-анализаас үзэхэд эмэгтэйчүүд өөрсдийн биеийг илүү эергээр хүлээн зөвшөөрдөг болсон байна. Судалгаанд үндэслэвэл тэдний өөрийн биед сэтгэл ханамжгүй байх байдал 31 жилийн хугацаанд буурчээ. Улам бүр олон хүн зөвхөн туранхай байхыг хүссэндээ бус эрүүл байхын төлөө биеэ галбиржуулах болжээ.
2. Уураг ихтэй хооллолт ба уургийн хэрэглээ
Жил ирэх тусам олон хэрэглэгчид уураг хэрэглэхийн давуу талыг хүлээн зөвшөөрч байна. Harvard Health сэтгүүлээс хийсэн судалгаанаас үзэхэд өглөөний цайндаа илүү уураг хэрэглэдэг хүмүүсийн цусан дахь сахарын хэмжээ бага, уураг бага хэрэглэдэг хүмүүстэй харьцуулахад өдрийн цагаар илүү цатгалан байдаг байна. Цагаан болон ногоон хоолтон хүмүүст зөвхөн шош, самар гэх мэт уламжлалт эх үүсвэрээс гадна өөр төрлийн ургамлын гаралтай уургийн эх үүсвэрүүд хэрэгтэй. Шар буурцгийн уураг нь хамгийн сайн чанартай ургамлын гаралтай уургийн нэг боловч киноа, гүнжид, вандуй зэрэг олон төрлийн эх үүсвэрүүдийг холих нь уургийн чанарыг эрс сайжруулдаг. Уургийн хэрэглээ нь улам бүр түгээмэл болж байна. Энэ чиг хандлагыг дагагчид хувийн зорилгодоо хүрэхийн тулд өдөрт тав хүртэлх удаа уураг хэрэглэдэг.
3. Тархины эрүүл мэндийг дэмжих боломжууд
Тархины хөгшрөлтийн тухайд бид 4 ялгаатай талыг анхаарч үзэх хэрэгтэй.
- Ой санамж
- Сэтгэл санааны байдал
- Анхаарал
- Танин мэдэхүй
Биологийн идэвхт бүтээгдэхүүний салбарт хэрэглэгчид иж бүрэн, олон талт арга шийдэл гэхээсээ илүү нэг чиглэлийн тодорхой зорилтот биологийн идэвхт бүтээгдэхүүн сонирхох хандлагатай байдаг. Дээрх дөрвөн асуудлыг шийдэхийн тулд хооллолт, биологийн идэвхт бүтээгдэхүүн, дасгал хөдөлгөөнийг нэгтгэсэн нэгдсэн хөтөлбөр хэрэгтэй.
Тархи судлаач Вэнди Сузуки Ted Talk дээр тавьсан илтгэлдээ дасгал хийх нь сэтгэл санааны байдал, анхаарал, ой санамжийг сайжруулж, тархины эрүүл мэндэд шууд болон урт хугацааны үр өгөөжийг өгдөг талаар тайлбарласан. Түүний судалгаанаас үзэхэд дасгал хөдөлгөөн нь өнчин болон их тархины гадаргад өөрчлөлт оруулах нөлөөтэй бөгөөд улмаар зөнөгрөл, альцгеймер зэрэг өвчнөөс тархийг хамгаалдаг байна.
Биологийн идэвхт бүтээгдэхүүний тухайд кофейн, лютейн, турмерик зэргийг анхааралдаа аваарай. Кофейн нь тархины эрүүл мэндийн бүхий л дөрвөн чиглэлд үйлчилгээ үзүүлдэг. Шинэ судалгаагаар баталснаар хуурсан кофенд агуулагдах нэгдлүүд нь альцгеймер, паркинсоны өвчнөөс хамгаалдаг байна.
Лютейний хувьд ихэнх хэрэглэгчид үүнийг "нүдний амин дэм" гэж нэрлэдэг боловч тархины эрүүл мэндэд мөн тустай гэдгийг саяхан одоо олж мэдээд байна. Ахмад настнуудын дунд хийсэн саяхны судалгаагаар лютейн ба зеаксантин агуулсан биологийн идэвхт бүтээгдэхүүнүүд нь анхаарал төвлөрөл, танин мэдэхүйн уян хатан байдал сайжруулдаг болох нь тогтоогджээ. Турмерик тархин дахь үрэвслээс хамгаалдаг. Калифорнийн их сургуулийн судлаачид турмерикийг өдөр бүр хэрэглэх нь нас ахихын хэрээр бий бодлог хөнгөн хэлбэрийн ой санамжийн асуудалтай хүмүүст тусладаг болохыг баталжээ.
Үүн дээр нэмэхэд хэвлийн өөх болон Омега-6 тосны хүчлээр баялаг өөх тос ихтэй хооллолт нь тархин дахь үрэвслийг нэмэгдүүлдэг. Тархи судлалын нийгэмлэгийн мэдээлснээр зөнөх өвчинтэй хүмүүсийн олонх нь давхар зүрхний өвчтэй байдаг аж.
Хэрэв та Herbalife Nutrition компанийн талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл манай цахим хуудсаар зочлоорой.