Баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн Булган суманд “Баян-Өндөр” хүүхдийн шатрын ордон үүд хаалгаа нээлээ. Монгол Улсдаа хамгийн томд тооцогдох, мөн хүүхдийн анхны шатрын ордны нээлтэд улс төр, спортын томоохон зүтгэлтнүүд хүрэлцэн ирсэн юм.
Нээлтийн үеэр Алдар спорт хороо, ҮШБ-ийн тамирчин, Гавьяат тамирчин, Их мастер Б.Мөнгөнтуул, Ховд аймгийн Зэрэг сумын уугуул Алдар спорт хорооны тамирчин Их мастер С.Билгүүн нар тоглолт хийж, багш дасгалжуулагчийн сургалтууд орлоо. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн бэлэглэсэн Их Эзэн Чингис хааны хөргийг шатрын ордны хойморт залжээ.
Тус ордныг “Энхтайван хөгжлийн зам” компанийн хандив дэмжлэгээр босгосон. Монгол Улсаас БНХАУ-д суугаа бүрэн эрхт элчин сайд асан Д.Ганхуягийн санаачилгаар ажил эхэлж, 2022 оны зургаадугаар сарын 9-нд хандивын гэрээнд гарын үсэг зурж, нэг жилийн хугацаанд буюу төлөвлөгөөний дагуу барилгын явц бүрэн дуусаж хүлээлгэн өгсөн байна.
Барилга хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Бүрэн эрхт Элчин сайд асан Д.Ганхуяг нар оролцож, Хятад, Монголын уул уурхайн хөрөнгө оруулалт, худалдаа, дэд бүтцийг хөгжүүлэх зорилготой “Энхтайван хөгжлийн зам” компанид талархлаа илэрхийлж, цаашид хоёр орны соёлын солилцоо, эв найрамдал, боловсролын хөгжилд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
“Энхтайван хөгжлийн зам” компанийн төлөөлөгч Д.Энхбаяр нь Монголын соёлын биет бус өвийг хамгаалах үйлсэд чухал хувь нэмэр оруулсан нэрт хөгжмийн зохиолч юм. Тэрбээр хүүхдийн шатрын бие даасан ордонтой болсноор Монгол Улсын шатрын спортын хөгжилд түлхэц үзүүлнэ гэж найдаж байгаагаа илэрхийлж, ирэх арваннэгдүгээр сард болох сонирхогчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилт хүссэн юм.