Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Насанд хүрэгсдийн мэс заслын тасагт иж бүрэн засвар хийж, нэмж тохижуулан ашиглалтад орууллаа.
Төвийн тавдугаар давхарт байрлах тус тасгийн цэвэр болон бохир усны шугамыг шинэчлэн сольж, үйлчилгээний ажилтнуудад зориулсан цэвэрлэгээний ус авах, бохир ус зайлуулах тусгай булан байгуулсан байна.
Мөн хэвтэн эмчлүүлэгчдийн эмчилгээ, үйлчилгээнд нийцүүлэн өрөө бүрт гүйдэг хаалга, интернет сүлжээ, 180 градус эргэдэг орны гэрэл, цахилгаан залгуур болон дуут дохиолол бүхий утаа мэдрэгчийг суурилуулж, дуу чимээнээс тусгаарлах зориулалтын эко хавтангаар ханыг засварлан тохижуулжээ.
Тус тасгийн нийтийн эзэмшлийн талбай буюу коридорт эрчим хүчний хэмнэлт бүхий гурван шатлалт гэрлийн унтраалга, галын дохиоллын систем, аваарын гарц, авагддаг төмөр дүүжин тааз хийснээр эмнэлгийн тусламж үйлчилгээг стандарт шаардлагад нийцсэн тохилог орчинд үзүүлэх бүрэн боломж бүрдэж байна.