"Би тэнд 1974 оны зуны адаг сарын сүүлээр очсон. Хаашаа ч харсан нэг бол уул арсайж, эс бол тал цэлийнэ. Юунд ч үл ажрах нам гүм ноёлж, нар цоноосон өвсний үнэр хамар цоргино".
Энэ бол "Эрдэнэт" уулын баяжуулах зэс молибдений үйлдвэр, Эрдэнэт хотыг барьж байгуулах бүтээн байгуулалтын нүсэр ажлыг удирдсан Анатолий Чекашовийн анх Монголд, "Эрдэнэтийн овоо"-нд хөл тавьсан дурсамж. Энэ бол Эрдэнэт үйлдвэр байгаагүй, Эрдэнэт хот байгуулагдаагүй 49 жилийн өмнөх цаг хугацааны дүрслэл.
Эрдэнэт хот, Эрдэнэт үйлдвэрийн тухай би, бидний үеийнхэн юу мэдэх билээ. Эрдэнэтийн 49 хувийг эзэмшигчийн маргааны зах зухаас гадарлана. Эрдэнэтэд манай улсын төсвийн орлогыг бүрдүүлдэг баялаг орд газар байгааг мэднэ. Бас энд, тэндээс илгээлт өвөртлөн очиж өнөөдрийн Эрдэнэт хотыг бүтээн байгуулалцсан олон хүний залуу цагийн дурсамж тэнд үлдсэнийг "Дурсамж төгсгөл үгүй" киноноос үзсэн. Надад Эрдэнэт хот, Эрдэнэт үйлдвэрийн тухай ийм л бүүр, түүрхэн ойлголт байна.
Харин өнөөдөр /2023.03.16/ илчит тэргээр Эрдэнэт хотын зүг давхиулж явна. Тэндээс 1990-2000 оны үе тэнгийнхэндээ, Эрдэнэтийн тухай сонирхдог, энэ хотын тухай уншихыг хүссэн хэн бүхэнд зориулж ордыг олж нээснээс одоог хүрсэн цаг хугацааг товчлон хүргэхийг зорилоо.
Өнөөдөр тэнд чухам ямар ажил өрнөж буй нь ч залуу сурвалжлагчийн сонирхлыг татна.