Манай улсад зохион байгуулж буй “Тархи судлалын 7 хоног”-ийн хүрээнд олон улсын сургалт болж байна. Өнөөдөр “Сэтгэл судлалын судалгааны арга зүй-2023” сургалт болов. Тус сургалтаар олон улсын эрдэмтэн, судлаачид сэтгэл судлалын өнөөгийн байдал, туршлагаа хуваалцаж байгаа юм.
Энэ үеэр Монголын сэтгэл зүйчдийн нийгэмлэгийн тэргүүн Ш.Батсүхээс манай улсын сэтгэл судлалын чиг хандлага, өнөөгийн нөхцөл байдлын талаар ярилцлаа.
-Манай улсад сэтгэл судлал хэзээнээс хөгжиж эхэлсэн бэ?
-Манай улсад 1950-иад оноос эхлэн гадаадад энэ чиглэлээр мэргэжилтнүүд бэлтгэж их, дээд сургуулиудад сэтгэл судлалын тэнхим байгуулагдсан түүхтэй. 1992 оноос дотооддоо үндэсний сэтгэл судлалын мэргэжилтнүүдийг бэлдэж эхэлсэн. Тухайн үед их, дээд сургуулийн багш нар тус, тусын чиглэлээр судалгаа хийдэг байв. Орчин үед сэтгэл судлалын салбар нийгмийн хэрэгцээ, шаардлагаар эрчимтэй хөгжиж байна. 2021 онд манай улсад ШУА-ийн харьяанд "Тархи, сэтгэл судлалын үндэсний хүрээлэн" байгуулагдсан. Энэ хүрээнд монгол хүний сэтгэл зүйн онцлогийг судлах судалгааны эхлэл тавигдаад байна.
-Манай улсад сэтгэл судлалын салбарын хөгжил ямар түвшинд байна вэ?
-21-р зууныг “сэтгэл зүйн зуун” гэж нэрлээд байна. Учир нь одоо үед мэдээлэл маш хурдацтай тархаж, тэр бүх мэдээллийг боловсруулахад хүний тархины чадвар хүрэхгүй байгаа юм. Үүнээс шалтгаалан сэтгэлийн дарамтад ордог. Мөн хиймэл оюун ухааны технологи хөгжихийн хэрээр хүн, машин хоёрын харилцааны асуудал тулгамдаж байна. Сүүлийн жилүүдэд дэлгэцийн хамааралтай хүмүүс олон болжээ. Манай улсад энэ чиглэлийн судалгаа хомс. Саяхан БНХАУ-ын судлаачид тус улсын 25 сая хүүхэд дэлгэцийн хамааралтай гэх судалгаа гаргасан. Дэлгэцийн хамаарлаас үүдэн сэтгэцийн эмгэгтэй болох, нойргүйдэх, сэтгэл гутралд өртөх, хөдөлмөрийн чадвараа алдах асар олон сөрөг үр дагавартай.
Монголчуудад эрсдэлийг даван туулах сэтгэлзүйн чадварыг суулгах зэрэг олон чухал асуудал бий.
Цахим орчинд ажилладаг эсвэл дэлгэцийн хэт их хэрэглээтэй хүмүүс маш хурдан ядарч, айдас мэдрэх, сэтгэл түгшилттэй болох, стресст өртөх хандлага ажиглагдаж байна. Ийм төрлийн хүмүүстэй тулж ажиллах, урьдчилан сэргийлэхэд туслах хүн бол сэтгэл судлаачид юм. Монгол хүний сэтгэл зүй ямар онцлогтой, нүүдэллэн амьдарч буй монголчууд суурин амьдралтай монголчуудаас сэтгэл зүйн хувьд ямар байна вэ гэдгийг харьцуулан судлах шаардлагатай. Тухайлбал, эрсдэлийг даван туулах сэтгэлзүйн чадварыг суулгах зэрэг олон чухал асуудлаар судалгаа хийвэл сонирхолтой үр дүн гарна гэж бодож байна.. Манай улсад уг судалгааг хийе гэвч энэ чиглэлийг ойлгож төсөв тавихгүй байна л даа. Сэтгэл судлалын мэргэжилтнүүд ч цөөн мөн судалгааны төслүүд бичиж дотоод болон гадаадын санхүүжилтэд анхаарахгүй байгаа юм болов уу гэж бодож байна. Тус чиглэлээр судалж, судалгаанд тулгуурлаж бодлого боловсруулах хэрэгтэй.
-Монгол улсад ер нь энэ чиглэлийн эрэлт хэрэгцээ хэр байдаг вэ?
-Монголчууд сэтгэцийн эрүүл мэнддээ анхаарахыг төдийлөн мэддэггүй байжээ. Цар тахлаас хойш хүн төрөлхтөнд биеийн эрүүл мэндээс гадна сэтгэцийн эрүүл мэнд чухал гэдгийг ойлгууллаа. Нийгмийн хурдацтай хөгжил хүний анхаарал төвлөрөлтийг алдагдуулж байна. Үүнээс үүдэн суралцах чадвар болон харилцааны өөрчлөлт гарч байна.
Ерөнхий сэтгэл зүйчээр төгсөөд нарийн мэргэжлээр мэргэших ёстой.
Сэтгэл судлал бол хүний уураг тархитай холбоотой асуудлыг судалж байдаг. Орчин үед MRI төхөөрөмжийн тусламжтайгаар тархины үйл ажиллагааг харж болно. Хүн яаж уурлавал тархины аль хэсэгт идэвхжил явагддагийг судалдаг. Хүн стресстэж, уурлахгүй байна гэж байхгүй. Ямар түвшний стресст орохоор тархинд сайн болон муугаар нөлөөлөх вэ гэдгийг мэддэг болсон. Иймд стрессээ хэрхэн зөв удирдах талаар сэтгэл судлаачид зөвлөн дасгалжуулах бололцоотой. Тархи болон сэтгэл судлалын шинжлэх ухааны судалгаа, ололт амжилтад тулгуурлан уг салбар хөгжиж байна гэсэн үг.
-Сүүлийн үед сэтгэл зүйч мэргэжлээр сурах залуучууд олон болжээ. Сэтгэл судлалын онцлогоос дурдвал..
-Сэтгэл судлаач гэдэг эмч мэргэжилтэй ижил шүү дээ. Бакалаврын зэргээр сурч төгсөөд нарийн мэргэжлээр мэргэших ёстой. Сэтгэл судлаач сэтгэл засалч, сэтгэцийн эмч сэтгэл засалч гэх хоёр өөр суурь мэргэжилтэй сэтгэл засалч байдаг. Баруун Европын өндөр хөгжилтэй орнуудад дор хаяж арван жил сурч, сэтгэл засалч болдог. Манай улсад дөрвөн жил сурч төгссөний дараа практикт ажиллаж, сэтгэл заслын үйлчилгээ үзүүлж буй нь буруу.
Монгол Улсад энэ чиглэлийн хууль эрх зүйн орчин байхгүй, мэргэшүүлэх тогтолцоо нь бий болоогүй байна. Сэтгэл судлал өргөн хүрээний шинжлэх ухаан. Хүн хаана ажиллана тэнд сэтгэл зүйч хэрэг болдог. Мөн бусад шинжлэх ухаануудтай хамтран завсрын шинжлэх ухааны шинэ салбар үүсгэдэг. Тухайлбал хүн ба хүрээлэн буй орчны сэтгэл судлал гэх салбар бий болжээ. Энэ нь хүний амьдрах орчныг хэрхэн таатай байлгах шийдлийг сэтгэл судлаачид судалж зөвлөдөг. Энэ зөвлөгөөний дагуу архитектурууд, хот байгуулалтын мэргэжилтнүүд ажиллаж хүний ажлын бүтээмж болон амьдрах таатай орчныг бүрдүүлсэн төлөвлөлтүүд хийж хот байгуулдаг боллоо.
Өнөөдөр сэтгэл судлалын судалгааны арга зүйн чиглэлээр системтэй сургалт болж байна. Судалгааны арга зүйг сайн эзэмшсэнээр сэтгэл судлаач, бусад салбарын мэргэжилтнүүд судалгаанд тулгуурлаж сэтгэл судлалыг хөгжүүлэх болно.
-Ярилцсанд баярлалаа.