Цаг уур, орчны шинжилгээний газраас өнөөдөр /2023.08.16/ үдээс хойш Улаанбаатар хотод аадар бороо орох төлөвтэй байна. Шөнөдөө үргэлжилсэн бороо орох урьдчилсан мэдээ гарлаа хэмээн анхааруулсан.
Нийслэлд бороо өнөөдрийн 14.00 цаг өнгөрөөж орж эхэлсэн бөгөөд 20.50 цагийн байдлаар үргэлжлэн орсоор байна. Усархаг борооны улмаас хотын төвийн зарим зам ус ихтэй, замууд түгжрэлтэй байна. Энэ борооны улмаас үер устай холбоотой дуудлага холбогдох албанд ирээгүй байгаа аж.
20.30 цагийн байдлаар наймдугаар сарын 5-ны өдөр үерт болж их хэмжээний хохирол дагуулсан Баянзүрх дүүргийн 2, 21, 27-р хорооны нутаг дэвсгэрт одоогоор үер устай холбоотой дуудлага мэдээлэл ирээгүй байна. Дарь-Эхийн төв зам дагуу борооны ус урссан байдалтай, Сэлбэ голын сав орчмоор усны түвшин бага зэрэг нэмэгдсэн. Далан шуудуу задарсан, сэтэрсэн нөхцөл байдал одоогоор үүсээгүй байна гэж Нийслэлийн онцгой комиссоос мэдээлэв.