gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -1
  • Зурхай
     4.05
  • Валютын ханш
    $ | 3572₮
Цаг агаар
 -1
Зурхай
 4.05
Валютын ханш
$ | 3572₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -1
Зурхай
 4.05
Валютын ханш
$ 3572₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

“Хавдар хэзээ ч гэнэт үүсдэггүй”

Эрүүл мэнд
2011-05-23
0
Twitter logo
0
Twitter logo
Эрүүл мэнд
2011-05-23
“Хавдар хэзээ ч гэнэт үүсдэггүй”
Монголчуудын нас баралтын хоёр дахь гол шалтгаан хавдар болжээ. Энэ өвчний талаар Хавдар судлалын үндэсний төвийн Эрдэм шинжилгээ, сургалт эрхэлсэн дэд захирал, анагаах ухааны доктор Г.Пүрэвсүрэн, Клиник эрхэлсэн дэд захирал Г.Навчаа нартай ярилцлаа.

-Хавдар гэж чухам ямар өвчин бэ. Анагаах ухааны үүднээс тайлбарлавал биед хэрхэн үүсдэг юм бол?

Г.Пүрэвсүрэн: -Хүний биеийн аль нэг хэсгийн эс хяналтгүй өсч олширсноор хавдар үүсдэг. Хавдрын үед эс хяналтгүй үржиж, хуваагдан хэвийн эсийн оронд гаж эсүүд үүсдэг юм. Хавдрын эс биеийн бусад хэсгээр тархаж, хэвийн эсүүдийг гэмтээн шинэ гаж эсийн ургалтыг өдөөдөг. Мөн хорт хавдар анх үүссэн эрхтэндээ томрохоос гадна хавдрын эс цус ба тунгалгийн урсгалаар дамжин биеийн бусад хэсэгт тархдаг. Энэ үйл явцыг хавдрын үсэрхийлэл буюу метастаз гэнэ.

-Хорт хавдрын өвчлөл их удаан, далд явагддаг гэдэг. Ер нь аль үедээ өвчилсөн хүндээ мэдэгддэг вэ. Ямар шинж тэмдэг илэрдэг бол?
Г.Навчаа: -Хавдар ямар эрхтэнд байрласнаас шалтгаална. Гэхдээ ямар ч хавдарт ерөнхий шинж тэмдэг бий. Жишээ нь, нэгээс хоёр сард биеийн жингийн 10-15 хувиа алдах, шалтгаангүйгээр ядрах, хоолонд дургүй болох, хоолны дуршил муудах зэрэг шинж тэмдэг илэрнэ. Ер нь дараах шинж тэмдэг илэрвэл заавал мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй. Үүнд, арьсан дээрх толбо, нөсөө томорвол, 21 буюу түүнээс дээш хоног ханиах, хамар, ам, эмэгтэй хүний үтрээ зэрэг биеийн аль нэг хэсгээс цусархаг шингэн ялгарах, цус гарах, хэт турж, ядрах зэрэг багтана. Гэхдээ эдгээр нь зөвхөн хорт хавдрын үед үүсдэг гэж ойлгож болохгүй. Бусад архаг өвчний үед ч илэрдэг учраас ялган оношлуулах хэрэгтэй. Хорт хавдар эрт оношлогдох тусмаа сайн эмчлэгддэг. Тийм болохоор байнгын үзлэг шинжилгээнд сайн дураараа хамрагдах нь чухал. Ялангуяа 40-өөс дээш насныхан бүх биеийн урьдчилан сэргийлэх үзлэгт ойр ойрхон хамрагдах хэрэгтэй.

-Манай улсад жилд 4600 орчим хүн хавдраар оношлогддог гэсэн тоо баримт байна. Ямар хавдар зонхилж байна вэ?
Г.Пүрэвсүрэн:
-Өнгөрөгч онд 4400 гаруй хүн хорт хавдраар оношлогдсон. Нийт хавдрын 40 орчим хувь нь элэгнийх. Дараа нь умайн хүзүү, ходоод, уушгины хорт хавдар ордог. Манай улсад хавдрын бүх тохиолдлын 80 орчим хувийг эдгээр хавдар эзэлж байна.

-Бусад улстай харьцуулбал манай улсын хавдраар өвчлөгсдийн тоо өсөх хандлагатай байна уу?
Г.Пүрэвсүрэн:
-Дэлхий дахинд жилд 12 сая хүн хорт хавдраар шинээр оношлогдож, 7.6 сая хүн нас бардаг. 3-4 жилийн өмнө энэ тоо долоон сая байсан. Ер нь дэлхий даяар хавдрын өвчлөлийн тоо жилээс жилд өсч байгаа. Манайд ч ялгаагүй. 2000 онд жилд 3400 орчим тохиолдол бүртгэгдсэн бол өнөөдөр 4000 гарч өссөн. Одоо хавдар өвчин Монгол Улсын хүн амын нас баралтын хоёр дахь үндсэн шалтгаан болоод байна.

Г.Навчаа: -Жилд оношлогдон илэрдэг тохиолдол нь бусад орныг бодвол манай улсад харьцангуй бага. Гэсэн ч өвчлөлийн тоо жилээс жилд өсч байгаа учраас өсөлтийг багасгах, энэ чиглэлийн мэргэжилтэн бэлтгэх, урьдал өвчнийг илрүүлэх, хавдрын талаар нийтэд таниулах зэрэг ажил эрчимтэй хийгдэж байгаа. Тухайлбал, Хавдар судлалын үндэсний төв, ХААН банк сан, МҮОНРТ хамтран “Хавдрын эсрэг үндэсний аян-2011”-ийг хэрэгжүүлэхээр хамтын ажиллагааны гэрээ байгуулсан нь амжилттай хэрэгжиж байна. Аяны хүрээнд хорт хавдраас урьдчилан сэргийлэх талаар хүн амын мэдлэгийг дээшлүүлэх мэдээлэл, сургалт, сурталчилгааны ажил, эрсдэлт бүлгийн хүн амыг хавдрын нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт хамруулах, орон нутгийн сум, өрхийн эмч нарыг мэргэжлийн сургалтад хамруулах, ХААН банкны ажилчдаас хавдраас сэргийлэх талаар тодорхой мэдлэг бүхий сайн дурын ажилтнуудыг бэлтгэх зэрэг үйл ажиллагааг очсон газар бүртээ цогцоор нь хийж байгаа.

-Хавдрын өмнөх урьдал өвчний талаар тодруулахгүй юу?
Г.Навчаа:
-Урьдал өвчинд олон өвчин багтана. Урьдал өвчнүүдийн талаар мэргэжлийн эмчээс зөвлөгөө авч зохих эмчилгээ хийлгэх хэрэгтэй. Хавдар хэзээ ч гэнэт үүсдэггүй. Заавал тодорхой үе шат дамждаг. Зарим урьдал өвчин эмчлэгдэхгүй удаан хугацаанд даамжирсаар хорт хавдар үүсдэг. Хавдар хэд хэдэн үе шат дамжиж байж үүсдэг учраас хугацаанд нь оношлуулж эмчилгээ хийлгэвэл үүсэхээс нь өмнө юм уу үүссэн байлаа ч эрт оношлосноор бүрэн эдгэрэх боломжтой.

Г.Пүрэвсүрэн: -Умайн хүзүүний хорт хавдар гэхэд л умайн хүзүүний улайлт гэж хүмүүсийн ярьдаг урьдал өвчнөөс үүсдэг. Умайн хүзүүг бүрхсэн хучуур эсийн доторхи папилома вирүс бэлгийн замаар халдварладаг. Харин халдвар авснаас 15-20 жилийн дараа хорт хавдарт шилждэг. Тэгэхээр энэ хугацаанд урьдал өвчнийг эмчилбэл хавдраас сэргийлэх 100 хувийн боломж бий. Эмчилгээ нь хялбархан, хямдхан шүү дээ. Умайн хүзүүнээс эсийн дээж аваад, эсэд ямар өөрчлөлт орсныг тусгай шинжилгээгээр оношлоно. Өөрчлөгдсөн байвал зохих эмийн болон багажийн эмчилгээ хийхэд уг урьдал өвчин бүрэн эдгэдэг. Энэ оны сүүлчээр Мянганы сорилтын сангийн тусламжтайгаар 30-60 насны эмэгтэйчүүдийг умайн хүзүүний хавдрын урьдал өвчнийг илрүүлэх оношлогоонд үе шаттайгаар хамруулах гэж байгаа. Оношлогоонд нийт 85 мянга гаруй эмэгтэй хамрагдана. Одоогоор аймаг, сум, дүүргийн эмч нарыг сургалт зөвлөгөөнд хамруулах, мэдээ мэдээлэл дамжуулах, цахим программ боловсруулах, аймаг, сум, дүүрэгт бүртгэлийн ажилчин гаргах зэрэг бэлтгэл ажил хийж байна.

-Хорт хавдраар өвчлөгсдийн хэдэн хувь нь урьдал өвчний үед эмчид ханддаг бол?
Г.Пүрэвсүрэн:
-Манай улсад шинээр оношлогддог хорт хавдрын 75 хувь нь хожуу буюу гурав, дөрөвдүгээр үедээ орсон байдаг. Харин 25 хувь нь эхний шатандаа оношлогдож байгаа. Хавдартай хүн эдгэрэх, амьдрах боломжтой эсэх нь үе шатаас шууд хамаарна. Нэгдүгээр үе шатандаа эмчлүүлсэн хүн тав буюу түүнээс дээш жил амьдарвал хорт хавдар бүрэн эмчлэгдсэн гэж үздэг. Тэгэхээр нэгдүгээр шатандаа эдгэрэх боломж нь 80 хувь юм. Харин гурав юм уу дөрөвдүгээр үе шатанд энэ тоо 30 хувь болж, үүнээс дээш тавдугаар үе шат уруу орвол хүндэрсэн гэж үзнэ. Одоогоор манай улсад хавдартай 12 мянга орчим хүн эмнэлгийн хяналтад байна.

-Хавдраар өвчлөөд эдгэрсэн хүмүүс дахин өвчилдөг үү. Эдгэрсэн тохиолдолд хэрхэн гам барих вэ?
Г.Навчаа:
-Хорт хавдар аль ч эрхтэнд үүсч болно. Орон орны онцлогоос хамаарч хавдрын өвчлөлт өөр өөр байдаг. Тухайлбал, Австралид озоны цоорхой үүссэнтэй холбоотойгоор арьсны хорт хавдар их бий. Гэтэл Энэтхэгт зажилдаг тамхи их хэрэглэдгээс хамар, нармай, залгиур эрхтний хавдар их байх жишээтэй. Хүн амьдралдаа аль ч эрхтэндээ хэдэн ч төрлийн хорт хавдраар өвчилж болно Гэхдээ олон эрхтэнд зэрэг үүсэх нь ховор. Харин хоёр эрхтэнд анхдагч хавдар зэрэг үүсэх нь элбэг. Хорт хавдар даамжирсан үед бусад эрхтэнд үсэрхийлдэг. Үүнийг олон эрхтэн хавдраар өвчилж байна гэж ойлгож болохгүй. Анхдагч хавдрын голомт өөр эрхтэнд үсэрхийлэн нүүж байна гэдэг тухайн хавдар өөрөө газар авч даамжирч байгаа хэрэг юм. Эдгэрээд тав ба түүнээс дээш жил болсон хүмүүст хоёрдогч хавдар үүсэх тохиолдол бий. Гам барих гэдэг ойлголт дорнын уламжлалт анагаах ухаанд түгээмэл бол европ анагаах ухаанд арай өөрөөр буюу асаргаа, сувилгаа гэж яригддаг. Ямар эртхэнд хавдар үүссэн, ямар эмчилгээ хийлгэснээс хамаарч зөвлөгөө өгдөг. Тухайлбал, хэлний хавдраар өвчлөөд эдгэрсэн өвчтөний ам хуурайшдаг. Ийм тохиолдолд амаа байнга чийглэж, уусмалаар зайлахыг зөвлөх жишээтэй.

-Хорт хавдраас хэрхэн сэргийлэх вэ?
Г.Навчаа:
-Юуны түрүүнд биеийн жингээ жигд барих хэрэгтэй. Насанд хүрсэн хүн өдөрт 30 минутаас багагүй хугацаагаар, долоо хоногийн таваас цөөнгүй өдөрт дунд зэргийн юм уу эрчимтэй хөдөлгөөн хийж байж жингээ жигд барина. Харин өсвөр насныхан болон хүүхдүүд өдөрт 60 минутаас багагүй хугацаанд хөдлөх хэрэгтэй. Эрчимтэй хөдөлгөөнөөс гадна эрүүл хооллолт чухал. Үүнд эрүүл хүнс хэрэглэх, үр тарианы зүйлийг боловсруулаагүй чигээр нь хэрэглэж сурах, махнаас аль болох татгалзах зэрэг багтана. Бас архины хэрэглээний стандарт байх хэрэгтэй. 10 грамм цэвэр спирт агуулсан архи, ундааг нэг стандарт уулт гэдэг. Согтууруулах ундааг аль болох хэрэглэхгүй байх, хэрэглэх тохиолдолд эмэгтэй хүн нэг удаадаа нэг стандарт уултаас илүүг хэрэглэхгүй байх, эрчүүд мөн нэг удаадаа хоёр стандарт уултаас илүүг хэрэглэхгүй байх хэрэгтэй. Тамхи ч гэсэн хортой, бүр хаях хэрэгтэй. Болохгүй бол никотин орлуулах эмчилгээ хийлгэж болно. Эдгээрийг хэн ч амархан хийж чадна. Хөдөлгөөн, эрүүл хооллолтыг эрхэмлэж, архи, тамхинаас татгалзах гэсэн энэ үндсэн дөрвөн зарчмыг баримтлахад л хүн хорт хавдар гэлтгүй бусад олон өвчнөөс сэргийлж чадна.

-Ямар хоол хүнс хорт хавдраас сэргийлэхэд тустай вэ?
Г.Навчаа:
-Ашигтай хоол хүнс олон бий. Жишээлбэл, улаан лооль, брокколи байцаа сармис, самар, загас, улаан дарс, ногоон цай, нэрс, гоньд, овъёос, шар буурцаг байна. Зохистой зөв хооллолт хорт хавдрын өвчлөлийг бууруулдгийг олон судалгаа нотолсон. Жишээ нь, кальцийг тогтмол тунгаар хэрэглэснээр бүдүүн, шулуун гэдэсний хорт хавдар үүсэх нь багасч, эрдэнэшишийн болон загасны тос хэрэглэхэд хорт хавдрын тохиолдол 40 хүртэлх хувиар буурдаг гэсэн судалгаа ч бий.

-Тэгвэл хорт хавдар үүсгэдэг хүнсний бүтээгдэхүүнд Монголчуудын түгээмэл хэрэглэдэг хоол хүнснээс ямар бүтээгдэхүүн багтдаг вэ?
Г.Пүрэвсүрэн:
-Манайхны их хэрэглэдэг хоол хүнснээс удаан хадгалахад дотор нь мөөгөнцөр үүсдэг гурилан бүтээгдэхүүн, нитрит ихтэй хиам, хиамын төрлийн бүтээгдэхүүн, химийн бордоогоор ургуулсан баталгаагүй хүнсний бүтээгдэхүүн хавдар үүсгэх аюултай. Мөн хэт халуун цай, хоол улаан хоолойн, давс их хэрэглэвэл ходоодны хавдар үүснэ. Монголчуудын нэг өдрийн давсны хэрэглээ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан хэмжээнээс 2-3 дахин их байдаг. Хүн хоногт долоон грамм давс хэрэглэх ёстой гэж тус байгууллага тооцоолсон. Өөх тостой зүйл их хэрэглэвэл таргалж, таргалалтаас хөхний болон бүдүүн, шулуун гэдэсний хорт хавдар үүсэх эрсдэл ихэсдэг байх жишээтэй. Энэ нь өндөр хөгжилтэй орнуудад хийгдсэн судалгаагаар нотлогдсон.

-Хавдар судлалын үндэсний төв хоёр жилийн өмнө бараг бүх төхөөрөмжөө шинэчилсэн. Дахин тоног төхөөрөмж шинэчлэх шаардлага байгаа юу?
Г.Навчаа:
-2008 онд тоног төхөөрөмжийн шинэчлэлийг нэлээд далайцтай хийсэн. Өнөөдрийг хүртэл манай төвд хавдрын оношлогоо, эмчилгээнд үр дүнтэй ашиглагдаж байгаа. Гэхдээ анагаах ухааны дэвшингүй хөгжлийн явцад тоног төхөөрөмжийн өөрчлөлт шинэчлэл хурдацтай явагдаж байна. Гурван жилийн өмнөх байтугай гурван сарын өмнөх тоног төхөөрөмж хоцрогдох болжээ. Тийм болохоор тоног төхөөрөмжөө байнга шинэчлэх шаардлагатай байдаг. Бид жил жилээр үе шаттайгаар тоног төхөөрөмжийн шинэчлэлийн төлөвлөгөө гаргаад Засгийн газрын хөрөнгө оруулалтаар болон өөрсдийн санаачлагаар боловсруулсан цогц төсөл, хөтөлбөрүүдээр шийдэж байна. Хэдий тийм боловч орчин үеийн хорт хавдрын оношлогоо, эмчилгээнд шаардлагатай зарим тоног төхөөрөмж өртөг өндөртэйгээс дутагдалтай, тоног төхөөрөмжийг ажиллуулах мэргэжилтнүүдийг байнга сургах шаардлагатай хэвээр байгаа.

Жишээ нь, хорт хавдрын оношлогоонд чухал үүрэг гүйцэтгэдэг тархалтын тодорхойлолтыг жижиг байх үед нь илрүүлэх боломжтой PET аппарат улсын хэмжээнд байхгүй. Ийм учраас иргэд гадаадад зөвхөн уг оношлогоог хийлгэхийн тулд явсан хэвээр байна. Мөн орчин үеийн хавдрын эмчилгээнд хийгддэг мэс заслын нэг удаагийн хэрэгслийг бүрэн хангаж чадахгүй, хими эмчилгээний орчин үеийн өндөр үнэтэй эм тариаг практикт өдөр бүр хэрэглэх боломжгүй байна. Туяа эмчилгээнд орчин үеийн шугаман хуртасгуур аппарат одоогоор байхгүй зэрэг бэрхшээл бий. Гэхдээ бидэнд бас дэвшил байгаа. Засгийн газрын хөрөнгө оруулалтаар төвийн өргөтгөлийн барилга баригдаж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор туяа эмчилгээний орчин үеийн шаардлага хангасан өвөрмөц хамгаалалтын ханатай, гурван бункер баригдана. Тэнд суурилуулах шугаман уртасгагч буюу түрүүн дурдсан орчин үеийн аппаратыг суурилуулах төсөл хөнгөлөлттэй зээлээр хэрэгжихээр төлөвлөгдөж байна. Мөн орчин үеийн хими эмчилгээний зарим эм бэлдмэлийг өнөөдөр өөрсдийн эмийн төсвийн цар хүрээндээ багтаан 5-10 үйлчлүүлэгсдэд л хийж байгаа бол ирэх жил 20-30 болгон нэмэгдүүлэх зэргээр ахиц гарч байна. Энэчлэн үе шаттай хийж байгаа боловч бид илүү хурдтай ажиллахгүй бол орчин үеийн техник, технологийн өөрчлөлтийг гүйцэхгүй. Дэлхийн аль ч оронд анагаах ухааны салбар нь өртөг, хөрөнгө оруулалт их шаарддаг, төлбөр нь өндөр байдаг. Сайн технологи, сайн эм хэрэглэх тусам үнэтэй байдаг учраас тэр.

-Ер нь манай улсын хавдрын эмч нарын мэдлэг чадвар ямар гэж боддог вэ?
Г.Навчаа:
-Би эмнэлгийнхээ эмч, ажилчдаар бахархаж, мэргэжилдээ эзэн болсон хүмүүс гэж боддог. Өөрсдийнхөө чадлаар, заримдаа бүр хэт ачаалалтай ажиллаж улсдаа цорын ганц төвийн хувьд үүргээ нэр төртэй биелүүлж байгаа. Гэхдээ бүх юм байрандаа байж, сэтгэл ханаж болохгүй тул бид илүү их суралцах, шинээр мэргэжилтэн бэлтгэх асуудал тулгамдаж байна. Ер нь хавдар судлаач эмч нар ЭМШУИС-ийг хүний их эмч мэргэжлээр төгсөөд дараа нь ХСҮТ-д хавдар судлаач эмчийн сургалтад сурч мэргэшдэг. Харин хавдрын мэс засалч, хими, туяа эмчилгээний эмчийг Монголд бэлтгэх боломж хомс. Бид өөрсдийн боломжоор сургагч багш, туршлагатай эмч, эрдэмтэн профессоруудаа түшиглээд 3-4 сарын мэргэжил олгох сургалт явуулдаг. Гэхдээ хими, туяа эмчилгээ зэрэг ховор мэргэжилтнүүдийг хөгжингүй орнуудад 3-6 сар, цаашлаад жилийн сургалтад хамруулахыг зорьдог. Сургалтын хувьд ихээхэн ахиц гарч байгаа. Жишээлбэл, мэргэжилтнүүдийн маань 40 хувь нь 2008 онд урт, богино хугацааны сургалтад хамрагдсан бол өнгөрөгч оны тайлангийн үзүүлэлтээр 70 орчим хувь болж нэмэгдсэн. Үүнд эмч нараас гадна эмнэлгийн мэргэжилтнүүд, сувилагч, техникийн ажилтнууд орж байгаа юм.

Э.Нямдулам

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан