Удахгүй буюу наймдугаар сарын 8-ны өдөр “Аав нарын өдөр” болно. Дэлхийн 18 улс орон энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэгийн нэг нь манай улс юм.
Манай улс энэ өдрийг зургаа дахь жилдээ тэмдэглэх гэж байна.
Энэ өдрийн гол зорилго нь аав хүүхдийн хооронд чин сэтгэлийн нандин харилцааг бий болгох, бататгах, харилцан ойлголцох, сэтгэл зүрхээрээ бие биенээ хайрлан хүндэтгэх, дурсан санах, хүүхэд бүр ааваараа бахархах, аав бүр үр хүүхдээ харж баярлах явдал юм.
Аав бүхэн сайн аав байж гэмээ нь гэр бүл цаашлаад улс орон амгалан орших нэгэн шалтгаан болох юм.
Гэвч гэр бүл үр хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа ухамсарладаггүй, зайлсхийдэг, ёс суртахуунгүй аав нар сүүлийн үед нэмэгдэх хандлагатай болжээ. Тиймээс “муу аав” нарт ч нэгийг бодогдуулах өдөр болно гэж Монголын эрэгтэйчүүдийн холбоо үзэж байна.
Өнөөдөр олон хүүхэд эцгийн хайр халамж дутсанаас гэрээсээ дайжих, гэмт хэрэгт холбогдох, хохирогч болж байна. Түүнчлэн гэр бүлдээ ноён нуруу нь байж чаддаггүй, үр хүүхэдтэйгээ ойлголцдоггүй, архи хэтрүүлэн хэрэглэдэг, гэр бүл, үр хүүхдээ хүчирхийлдэг аав нар байр сууриа алдаж байна.
"Гэр бүлийн хөгжлийн чиг хандлага, тулгамдсан асуудал" сэдэвт бага хурал дээр Монгол улсын ерөнхий сайд С.Батболд “Муу аав нарт хариуцлага тооцох, гэр бүлээ орхиж зугтаасан, тэтгэлэг өгөхөөс илт зайлсхийдэг эцгүүдэд үйлчлэх хууль эрх зүйн механизмыг бий болгох ёстой” хэмээсэн нь ч үүнийг батлана.
Монголын эрэгттэйчүүдийн холбоо энэ хугацаанд олон хүүхдээ зөв өсгөж хүмүүжүүлсэн аав нарыг "Есөн эрдэнэ"-ийн одонгоор шагнаж урамшуулж ирсэн. Энэ уламжлал энэ жил ч давтагдах аж.
Мөн аав нарын өдөр эрэгтэйчүүдийн холбооноос ЦЕГ, НЗДТГ, Монголын эрэгтэйчүүдийн холбоо хамтран “Хүүхдийн хүмүүжил дэх эцэг хүний оролцоо" сэдэвт хэлэлцүүлэг, АСБТөвд баривчлагдсан байгаа 200 орчим аавын дунд сургалт, тэмцээн уралдаан явуулахаар болжээ.
Түүнчлэн “Аав хүүхдийн чин сэтгэлийн үг " сэдэвт захидлын уралдааныг 2012 оны арванхоёрдугаар сарын 8-ны өдрийг хүртэл хэд хэдэн үе шаттайгаар зарлаж байна. Энэхүү захидлын уралдаан нь хүү, охин нь аавдаа, ааваас хүүдээ, охиндоо хэлэхийг хүссэн үгсээ хэлэх, захидлаар дамжуулан илэрхийлэх боломжийг олгож байгаа хэмээн зохион байгуулагчид ярьж байна.
Монголын эрэгтэйчүүдийн холбооноос энэхүү хүндэтгэлийн өдрийг зөв боловсон тэмдэглэн өнгөрөөхийг нийт гэр бүл, үр хүүхэд, аав нартаа уриалж байна.
М.Жаргал