Бидний явуулсан санал асуулгад хамгийн бохир гудамжаар Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт орших бөмбөгөрийн ойр хавь болон Жуулчдын гудамж “шалгарсан”.
Тиймээс бид Чингэлтэй дүүргийн Тохижилт үйлчилгээ компанийн баазын дарга Н.Оюунгэрэлтэй уулзсан юм.
ЦӨМСӨН САМРЫН ЯСАА ИЙШ ТИЙШ ШИДЛЭХ “САРМАГЧИН” = ЦАГ НАРГҮЙ АЖИЛЛАХ ЦЭВЭРЛЭГЧ
Тус компани нь нийт 19 хорооны, 60 шахам мянган өрхийн хогтой холбоотой асуудлыг хариуцдаг. Энэ 19 хорооны зургаа нь хотын төвд хамаарна. Хотын төвийн хэсгийн цэвэрлэгээ, замын давс, ажилчдын нормын хувцас гээд сард 49 сая төгрөгийг төсвөөс авдаг.
Төвийн хэсэгт нийт 53 шар хантаазтай ажилчид өглөөний 06.00 цагаас үдшийн бүрий хүртэл хог цэвэрлэнэ. Сард ердөө 300 мянган төгрөгний цалин цаасан дээр бичүүлж, гар дээрээ 260 шахам мянган төгрөгийг хоёр хувааж авдаг хүмүүсийг бид “загнаад” ч яах билээ. Гэхдээ л тэд ажлаа хийх үүрэгтэй юу гэвэл үүрэгтэй.
Өглөө ажилдаа явах замд л шороо босгон бухимдал төрүүлдэг тэднийг бид “үүрээр гараад ажиллачихаж болдоггүй юм байх даа” гэж бодно. Үнэн хэрэгтээ тэд өглөө хамгийн эхний автобусаар гараад л ажиллаж байгаа нь тэр гэнэ. Н.Оюунгэрэл даргын хэлж буйгаар өдрийн хоол ч авч чаддаггүй тэднийг өглөө 05.00 цагаас гараад “такси барь” гэж хэлэлтэй нь биш. “Танай ажилчид өглөө, орой хоёр л талбайгаа цэвэрлэдэг гэх юм. Өдрөөр ажиллаж болдоггүй юм уу. Урт цагаан хавьцаа ажил тарах үед бүр хогон далай болчих юм” гэж Н.Оюунгэрэл даргаас асуухад тэрээр:
-Өдөр бид ажиллаж үзсэн. Хүмүүс цэвэрлүүлдэггүй юм. “Хог, шороо босголоо, хувцас заваарууллаа” гээд загнаад байдаг их хэцүү. Гар дээрээс худалдаа хийгчид нь гар хүрч, хөөж тууна.
-Тэгээд “хүмүүс хөөж туугаад байдаг юм, ажиллахад хэцүү” гээд хогтойгоо байгаад байх уу. Яамаар юм бэ. Яаж бид хогноосоо салах вэ, таны бодлоор?
-Би Бээжин, Эрээнийг хардаг юм. Яаж цэвэрлэгч нар нь нүдэнд харагдахгүй мөртлөө хот нь цэвэрхэн байгаад байна вэ гэхээр цэвэрлэгч нар нь өглөө 03.00 цагт ажилладаг юм билээ. Тэднийг дуурайж ажиллана гэвэл манайхан өглөө 06.00 цагт гараад цэвэрлэчихээд байхад л “цэвэрлээгүй байна, хогтой байна” гээд байдаг юм чинь бүр болохгүй л дээ. Аягүй бол “ТҮК-ийнхэн алга болчихож” гэж ярих байлгүй. Тэгэхээр дүүрэг, нийслэл, улстайгаа ярьж байж энэ хогны асуудлыг шийдвэрлэнэ. Дотор нь ажиллаж байгаа хүний хувьд хэлэхэд өглөө эрт, орой хоёр цэвэрлэх л арга бий. Өдөр бол угаасаа болохгүй. Хамгийн гол нь тэнд ард түмэн нь хогоо хаана хаяхаа мэдээд байна.
Тэрээр ийнхүү ярьсан юм. Үнэхээр л Та, бид л энэ хогийг “үйлдвэрлэгчид” шүү дээ. Яагаад хогийн сав хүртэл хогоо бариад явчихаж болохгүй байх билээ. Тэгээд л шороо тоос дүүрсэн гудамжинд бохир гараараа самар цөмөөд л, цөмсөн ясаа хаа сайгүй шидлээд явж байгаа хүн “сармагчингаас” дээр харагдана гэж байх уу? Хогоо шидлээд явж байгаа бүсгүй сайхан харагдах уу?
“ХОГ ҮЙЛДВЭРЛЭГЧ” УРТ ЦАГААНЫ ОБЪЕКТ НЬ НИЙСЛЭЛИЙН ӨМЧИЙН ХАРИЛЦААНЫ ГАЗРЫНХ
НӨХГ-ын дарга ноён Ч.Баасанжав танаа:
Хотын төвд атлаа ноорхой тэмээ шиг дүр төрхтэй энэ Урт цагааны объект танай өмч юм бол та энд анхаарлаа хандуулаач.
Г.Мөнхбаяр даргын хуулийн зөвлөх асан энэ эрхэм НӨХГ-ын даргын албан тушаалыг аваад удаагүй байгаа. Гэвч эрхэм таныг хуулиа дээдэлж, их хотынхоо төлөө сэтгэл гарган ажиллана гэж найдаж байна.
Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 63-р тогтоолд заасанчлан аливаа аж ахуйн нэгж байгууллага нь өөрийн ойр орчмын газрын цэвэрлэгээ, тохижилтыг хариуцаж ажиллах учиртай. Тэгвэл Жуулчдын гэх гудамж бохир заваан нэр зүүж байгаагийн гол шалтгаан нь энд байдаг объект. Харин энэ объект нь Нийслэлийн өмчийн харилцааны газрынх.
Гэтэл ойр орчимдоо “хогон далай” үүсгэж Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийнхөө гаргасан тогтоолыг биелүүлдэггүй харъяа агентлаг байна гэдэг сонин байгаа биз. Тус агентлагт хогоо цэвэрлэж, байнга цэвэрхэн байхыг хангах талаар үүрэг даалгавар өгсөн эсэхийг Чингэлтэй дүүргийн хог хаягдлын сангийн дарга Эрдэнэбатаас тодруулахад “бид аль дөрөвдүгээр сард албан бичиг явуулсан. Хариу өгөөгүй” гэсэн юм.
Урт цагаан гэх энэ объектод 31 түрээсийн гэрээтэй газар байдаг талаар Нийслэлийн өмчийн харилцааны газрын мэргэжилтэн Нэмэхбаяр хэлсэн. Тэднээс жилдээ ашиглалтын зардалтайгаа нийлээд 300 шахам сая төгрөг Төрийн санд цугладаг гэнэ.
Жуулчдын гудамжинд байх наймааны асрууд НӨХГ-т, хэдэн павильонууд нь Нийслэлийн аялал жуулчлалын газарт, харин гар дээрээсээ худалдаа наймаа хийж хог таригчид нь Чингэлтэй дүүрэгт хамаатай асуудал байх аж.
Тэгэхээр Урт цагааны ойр хавь хоггүй байх эсэх нь Нийслэлийн өмчийн харилцааны газар, Чингэлтэй дүүрэг хоёр бие бие рүүгээ цаас шидлээд байлгүй, хэр сайн ажиллахаас хамаарах аж.
Гэхдээ мэдээж иргэн та ч бас хогоо хаа таарсан газар хаяад байж болохгүй гэдгээ санана биз ээ.
О.Ариунбилэг