gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     11
  • Зурхай
     9.07
  • Валютын ханш
    $ | 3594₮
Цаг агаар
 11
Зурхай
 9.07
Валютын ханш
$ | 3594₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 11
Зурхай
 9.07
Валютын ханш
$ | 3594₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Сонсох ч хэцүү байх ч хэцүү FM-үүд

Нийгэм
2007-07-25
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2007-07-25
Сонсох ч хэцүү байх ч хэцүү FM-үүд

Даяаршлын эринд мэдээлэл биднийг хөгжил хүмүүжил, ахиц дэвшилд хөтлөх залуур болж байна. Тиймээс ч сонин хэвлэл, радио, телевиз шинээр байгуулагдаж өдрөөс өдөрт бүл нэмсээр. Өрсөлдөөн улам ширүүсч үзэгч, сонсогчийн сонголт өргөжсөөр. Үүнд буруу зүйл үгүй ч эрэг нь усаа хашиж байдгийн адил мэдээллийн хэрэгслүүдэд тавигддаг үндсэн шаардлагууд, боловсрол, соёл гэгээрлийн ач холбогдол байх нь зайлшгүй юм.
Тусгай дугаарын утсууд буюу зальжин саагчид
Өнөөдөр нийслэлд хувийн болоод төрийн өмчийн хорь гаруй FМ радио ажиллаж долоо хоногт 2700 цагийн хөтөлбөрийг сонсогчдын хүртээл болгож байгаа. Энэ бол бага тоо, богино хугацаа биш. FМ радио зугаацуулан цэнгүүлэх зорилготой л гэдэг. Гэтэл мэдээлэл түгээж, соён гэгээрүүлэх үүрэг бас бий. Сонсогчдын талаас илүү хувь нь оюутан залуус, арван жилийн хүүхдүүд. Ирээдүйд ямар хүн болохоо тодорхойлж сурч мэдэж, хийж бүтээхийн эрмэлзэл дүүрэн нас. Радиогоо залгахад FМ-үүд сонссоор улиг болсон дуунуудаа дамжуулна. Эсвэл мессеж таавраа таалан хэдэн дуу сонсгож цаг нөхцөөх хооронд сонсогчид нь хүүхдийн тоглоом шиг асуултанд нь хариулах гэж гар утасныхаа нэгжийг "салхинд хийсгэнэ". Мессеж таавар гэснээс дөрвөн оронтой утас ч жижигхэн асуудал үүсгэнэ. Эцэг эх утасныхаа төлбөрийг өгөхөөр очтол тэнгэрт тулсан тоо хэлэх нь тэр. Нягталж үзвэл "арван хэдтэй" утсанд мөнгөнийх нь тэн хагас зарцуулагдсан гэнэ. Ингээд нэг ёсондоо утсаар тоглон дүрсгүйтсэн хүүхэдтэйгээ тооцоо бодож лавлах утсуудад "дайн зарлах" болох нь ээ.
"Хагас хэлтэй" хөтлөгчдийн явцуурал, залхуурал
Уг нь манай оронд телевиз, радио үүссэн өдрөөс л хөтлөгч, нэвтрүүлэгчид нь хэл ярианы соёл өндөр, шүд бүрэн, дуу цээл гээд олон шалгуур давдаг байсан санагдна. Харин өдгөө хэн нэгэн хэл буруу, үг гаж хөтлөгчид эфир эзэгнэх болжээ. Хагас дутуу хэдэн монгол үгээ халтар хултар мэдэх хэдэн гадаад үгээр хачирлаж "үгэн холимог хуургаар" сонсогчдоо "дайлах" нь FМ радио сонсох хэцүү шалтгаан. Тэдний нэвтрүүлгийн долоо хоногийн хөтөлбөрийн 70- 80 хувь хөгжим, аман хүзүүнд зар сурталчилгаа, айргийн тавд цэнгээнт нэвтрүүлэг, мэдээ, сургалт танин мэдэхүй, нийгэм улс төрийн нэвтрүүлгүүд орно.
Түүх, соёл урлаг, жүжиг, уран зохиолын уяа сойлго таараагүй юу, "бахардан унаж" баян ходоод болчихож.
Томчууд оюуны цар, мэдлэгийн хязгаараа тэлэх гэж шимтэн, хүүхдүүд "номын баатар шигээ хүн болно" гэж мөрөөдөж уран зохиолд дуртай байдаг билээ. Аргагүй ээ, уран зохиол уншихгүйгээр, түүх соёлоо мэдэхгүйгээр аливаад ул суурьтай хандан үзэл бодлоо төлөвшүүлж чадна гэж үү? Энэ бол FМ-үүдийг сонсох бас нэг хэцүү шалтгаан. Хөгжлийнхөө түвшин, мэдээллийн сангаа нэг шатаар ахиулахын тулд бид өөрсдөдөө хамгийн ойр замыг сонгох хэрэгтэй болдог. Тэр замын нэг бол FМ-үүд. Гэтэл FМ-үүдийн нэвтрүүлэг нь улиг болсон хэдэн дуу, ойлгогдох, эс ойлгогдох баахан зар, мөнгөний луйвар хийх зорилготой дөрвөн оронтой тоо бүхий утсаа ажиллуулах гэсэн марзаганалаас хэтрэхгүй байдаг. Эдгээрээс бага ч болтугай чөлөөлж чадвал FМ-үүд жинхэнэ орчин цагийн мэдээллийн хэрэгсэл болнодоо.

Бо.Болор

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан