"Барилгын материалын үйлдвэрлэл, дэвшилтэт технологи 2011" үзэсгэлэн өнөөдөр өндөрлөнө. Уг үзэсгэлэн Мишээл экспо төвд өнгөрсөн баасан гарагт эхэлсэн юм.
Машины хэрэггүй болсон дугуйг ашиглан резинэн шал, резинэн суурьтай зүлэг, дулаан хадгалах зориулалт бүхий "торон тоног"-той хөөсөнцөр хана, эвлүүлж угсардаг байшин, халаалтын системийг үзэсгэлэн үзэж буй хүмүүс хамгийн их сонирхож байлаа.
Үзэсгэлэнд хувийн байшин бариулах сонирхолтой хүмүүс голдуу ирсэн байснаас үзэхэд нийслэлчүүд маань хотоос зайдуухан, утаанаас хол амьдрахыг илүүд үзэх болсон нь илт байсан юм. Энд амины орон сууц барих гэж байгаа хүмүүст бүх л мэдээллийг авах боломж бүрджээ.
Үзэсгэлэнг сонирхогчид амины ором сууц барих технологиудыг харьцуулсныхаа дараа цахилгаан, дулаан зэрэг дотоод асуудлуудаа шийдэх гэсэн дарааллын дагуу үзэсгэлэнгийн танхимыг тойрч байлаа.
"Торон тоног" бүхий хөөсөнцөр хавтангийн албан ёсны нэр нь Соncerwall system аж. Энэхүү системийг нэвтрүүлсэн "House SCHNELL" компанийн хэсэг үзэсгэлэнгийн хамгийн хөл хөдөлгөөн ихтэй газрын нэг байлаа.
Энэ технологиор 120 ам.метр талбай бүхий байшинг 75 сая төгрөгт багтаан барих боломжтой аж. Технологийн гол нууц нь хөөсөнцрийг тойруулж бэхэлсэн төмөр торонд байгаа аж. Энэхүү торонд ханын шавраас эхлээд бүхий л бэхэлгээг хийх бөгөөд энэ аргаар олон давхар орон сууц ч барих боломжтой аж. Байшинг барьж дууссаны дараа блокон байшин мэт харагдах боловч дулаан хадгалах чадвар нь блокон байшингаас илүү хэмээн компанийн менежер нь тайлбарлаж байсан юм.
Тус компанийнхан ийм аргаар байшин хэрхэн барихыг дэлгэцээр үзүүлж байсан нь хүмүүсийн нүдийг хужирлаж байлаа. Тухайлбал захиалгын төрлөөс хамаарч барилгынхаа ханыг үйлдвэрт бэлэн болгох боломжтой аж.
Харамсалтай нь амины орон сууц барих хүсэлтэй иргэдэд Канад карказ, Финланд загварын технологиос өөр сонирхох зүйлс энд байсангүй. Канад карказ болон финланд загварын байшин барьдаг "Iso hausa", "Донж" хаус, "Honka", "Шинэст" ХХК зэрэг компаниудаас "Iso hausa" компани л Канад карказан загвараар хийсэн П хэлбэрийн байшинг Мишээл төвийн хашаанд тавьжээ.
Бид өмнө нь Канад карказан загварын байшингийн талаар мэдээлэл хүргэж байсан учир энэ удаад Финланд загварын байшинг онцолсон юм.
"Шинэст" ХХК-ийн менежер С.Надмидтай Финланд загварын байшингийн талаар ярилцлаа.
-Финланд загварын байшин Канад карказан загварын байшингаас юугаараа онцлог юм бэ?
-Финланд загварын байшин нь дүнзийг нааж хийдгээрээ онцлог. Тухайлбал, банзыг хатаан, боловсруулж, тусгай зориулалтын цавуугаар наахдаа даралтаар шахдаг. Бусад технологиор нааж хийсэн байшингуудын дүнз чийг авснаас байнга гажилт үүсч, завсар зай гаран дулаанаа алдаж байдаг.
-Наамал гэхээр зөвхөн мод, цавуу хоёроор л байшин босох нь ээ?
-Яг тэгж хэлж болохгүй. Угсралтын явцад тийм байж болох ч бэхэлгээ хийхэд хадаас орно. Гэхдээ маш бага. Бусад төрлийн байшинг бодвол бараг орохгүйтэй адил.
-Хэдэн төгрөгийн өртөгтэй байх вэ?
-Нэг ам.метр талбай нь 1.5 сая төгрөг бүхий өртгөөр бэлэн болдог. Энэ нь зах зээлийн дундаж үнэ юм. Учир нь манай компани мод боловсруулах үйлдвэртэй. 1976 онд байгуулагдсан үйлдвэр. Харин 2008 оноос байшин барьж эхэлсэн. Тиймээс түүхий эдийн үйлдвэртэй гэдэг утгаараа үнийн хувьд бусад компаниас харьцангуй хямд байдаг.
-Энэ төрлийн технологиор үйл ажиллагаа явуулдаг компаниуд брэндийн хавтангууд гаргасан байдаг юм билээ. Тухайлбал, "Базальт вүүд", "Исо хавтан" гэх мэт. Танай хувьд?
-Манай ноу хау бол наамал дүнз нэвтрүүлсэнд оршино. Бусад газрууд үүнийг манайхаас худалдаж авдаг.
Монголчуудыг "юмхнаар юм хийдэг" гэлцдэг. Энэ үгийн үнэ цэнийг энэхүү үзэсгэлэн дээр “Mongol robber" компанийнхан жинхэнэ утгаар нь мэдрүүлж байсан юм. Тэд машины хэрэггүй болсон дугуйгаар спортын талбай болон зуслангийн хашааны талбайг аюулгүй болгох резинэн шал, зүлэг хийсэн байсан.
Тус компанийн менежер Д.Зориг ийнхүү ярьсан юм. "Эдгээр шал нь Монгол орны нөхцөлд тохирсон, суурь хэсэг нь машины дугуйны зузаан резинтэй. Өнгөн хэсэг нь зориулалтын резин учир өнгө үзэмжийн хувьд импортын бүтээгдэхүүнээс дутахгүй, чанарын хувьд дээд зэрэглэлийн. Нэг ам.метр талбайг 15-20 мянган төгрөгөөр бүрнэ. Энэ нь урдаас оруулж ирдэг шалуудыг бодвол өндөр үнэтэй ч чанарын хувьд харьцуулшгүй" гэсэн юм.
Амины орон сууц барих хүсэлтэй иргэдээс гадна байшингаа хэрхэн сайжруулах вэ гэсэн иргэд ч байсан юм. Тухайлбал, ийм иргэдэд зориулж, шинэ төрлийн дулаалгын технологийг "Кореа Стандарт" ХХК танилцуулж байсан. Энэхүү арга нь байшингийн ханыг гадна талаас нь галд тэсвэртэй хөөсөөр шүршиж, дулаан алдуулж байгаа ан цавыг бөглөсний дараа банзаар бэхэлгээ хийж, шавах арга аж.
Ийм аргаар байшингаа дулаалахыг хүссэн иргэд байшингийнхаа нэг ам.метр талбайг 20 мянган төгрөгөөр дулаалах боломжтой юм байна. Мөн чулуун, резинэн, төмөр гадаргуутай төрөл бүрийн дээврүүдийг гурван жилийн баталгаатай нэг ам.метрийг нь 12-25 мянган төгрөгөөр хийж өгөх олон компаниуд байсан. Харин энэхүү үнэд үйлчилгээний хөлс нь ороогүй юм билээ.
Ганцхан барилгын материалуудаас гадна гэр ахуйн цахилгаан бараа, ОХУ-ын зөгийн балыг ч худалдаалж байсан. Барилгын материал, шинэ технологи сонирхохоор ирсэн хүмүүс "үндсэн ажил"-ынхаа хажуугаар дээрх зүйлсээс худалдан авч байсан юм.
Р.Сарангоо