Нийслэлд хүүхдийн төлөө зогсож, тэдний асуудлыг нуруундаа үүрдэг цөөхөн хэдэн байгууллага бий. Тэдний төлөөлөл Нийслэлийн Хүүхдийн төлөө газрын дарга С.Алтанцэцэгтэй ярилцлаа.
-Хүүхэд ямар эрх эдлэх ёстой талаар ярилцлагаа эхлэх нь зүйтэй болов уу. Манай улсад хүүхдийн эрхийг тусгасан хууль хэр олон бол?
-Манай улс НҮБ-ын Хүүхдийн эрхийн конвенцийн гишүүн улс. Үндсэн хуулиас гадна Хүүхдийн эрхийн тухай хууль, Гэр бүлийн тухай хууль, Халамжийн багц хууль зэрэгт хүүхдийн эрхийн талаар тодорхой хэмжээгээр тусгасан байдаг.
Үндсэн хуульд зааснаар 18 хүртэлх насны хүүхэд гэр бүлийнхээ болон төрийн онцгой анхааралд байх ёстой. 18 нас хүртлээ хүүхдийн эрхлэх ёстой ганц "хөдөлмөр" нь сурч боловсрох. Тиймээс хүүхдийг насанд хүртэл нь сурах, эрүүл өсөх орчныг нь бүрдүүлж, нийгмийн оролцоог дэмжиж, хөгжих, өөрийгөө илэрхийлэхэд нь туслах хэрэгтэй.
-Танай байгууллага өнгөрөгч онд хэр үр бүтээлтэй ажиллав?
-Хүүхдэд тулгамдсан асуудал өмнөх үеэ бодвол харьцангуй цөөрсөн. Бид 2010 онд 180 гаруй аж ахуйн нэгж, байгууллагад хандан ажилчдынхаа гэр бүл, хүүхдийн нийгмийн асуудалд анхаарахыг уриалсан. Ажилчин бүрийн ард хүүхэд байдаг. Тиймээс хүүхдэд хүрэх хамгийн дөт зам бол аж ахуйн нэгж. Уриалгад идэвхтэй оролцсон Багануур дүүрэгт Хүүхдийн нэг өдөр, Хүүхдийн зөвлөлийг зохион байгуулсан. Мөн нийслэлийн дүүрэг бүрт хүүхдийн чуулган хуралдуулж, тулгарсан асуудлаа шийдвэр гаргах төвшний хүмүүст хэлэх боломж олгосон.
Энэ нь хүүхдийн нийгмийн оролцоог дээшлүүлж, тэднийг сонсохыг иргэн бүрт уриалсан хэрэг. Мөн хүүхдийн чөлөөт цагийг өнгөрүүлэх таатай орчин, тэдний олноор зорчдог газар эмх замбараагүй байдал үүсэх нөхцлийг арилгах сэдвээр санал солилцож, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд тусгайлан зориулсан налуу зам, суултуур зэрэг хэрэгцээний тухай ярилцсан.
-Энэ онд ямар ажил зохион байгуулах вэ. Оны онцлох арга хэмжээ юу байх бол?
-Өнгөрөгч оныг хүүхдийн нийгмийн хариуцлагыг дэмжих жилээр зарласан бол энэ оныг гэр бүлийн орчноос хөндийрсөн хүүхэдтэй ажиллах жилээр зарлаад байна. Хүүхдийн асуудал зөвхөн багш, сурган хүмүүжүүлэгч, удирдах албаныхны шийдэх зүйл биш. Эцэг эхчүүд ч үүнд анхаарах ёстой.
Зарим эцэг эх хүүхдээ хоолтой, хувцастай байлгахаа л эрх, үүрэг мэт ойлгодог. Тиймээс өнгөрөгч онд бид дөрвөн удаа Багануур, Сонгинохайрхан дүүрэгт аялж хүүхдийн асуудалтай биечлэн танилцсан. Нийслэлийн хүүхдийн төлөө газраас өнгөрөгч оны арваннэгдүгээр сарын 15-наас арванхоёрдугаар сарын 15 хүртэл Хүүхэд хамгааллын сарын аян зохион байгуулсан бол энэ онд үргэлжлүүлнэ.
Мөн чуулганаар яригдсан ажлуудыг бүрэн хэрэгжүүлнэ. "Хүүхдийн эрх юунаас болж зөрчигддөг вэ. Хүүхдийн хүчирхийллийг зогсоохын тулд юу хийх хэрэгтэй вэ? Монголын нийгэмд тулгамдсан олон асуудлаас хамгийн сөрөг нөлөөтэй нь ажилгүйдэл, ядуурал. Ажилгүйдлийн улмаас хүүхэд сургууль завсардах, хөдөлмөр эрхлэх, хараа хяналтгүй орхигдох зэрэг асуудал үүсдэг.
Мөн хүүхдийг сонсож, ойлгодоггүй томчууд олон байна. Хэчнээн хангалуун байлгаж, төлбөртэй сургуульд сургаж, сайн боловсрол эзэмшүүлээд ч хүүхэдтэйгээ ярилцаж, юу хүсдэгийг нь сонсдоггүй эцэг эх цөөнгүй. Тиймээс зарим хүүхэд хангалуун орчинд өсч торнидог ч ганцаарддаг. Нийгмийн аль ч давхаргын хүүхдэд ийм бэрхшээл тулгарч болно. Тиймээс ч бид эцэг эхчүүдэд,ялангуяа залууст зориулсан сургалтыг Хуримын ордонтой хамтран зохион байгуулж байна.
Мөн нийслэлийн ерөнхий боловсролын 95 сургуулийн ахлах ангийн сурагчдад нөхөн үржихүйн сургалт, МУБИС, ШУТИС-д гэр бүлийн судлаач, эрдэмтэдтэй хамтран лекц явуулж байгаа. Ер нь хүүхдэд тавих анхаарал халамж суларсны урхаг нь хүүхдийн эрх зөрчигдөхөд хамгийн их нөлөөлдөг гэж боддог.
-Хараа хяналтгүй буюу бидний хэлж заншсанаар тэнэмэл хүүхэд сүүлийн үед эрс цөөрсөн. Гэхдээ л заримдаа энд тэнд харагдах юм. Тэдгээр хүүхэдтэй яаж харилцдаг вэ?
-Хүүхдийн хамгааллын аяны хүрээнд 11-18 насны хараа хяналтгүй 132 хүүхэд бүртгэсэн. Үүнээс 98 нь тэнүүчлэх, гадуур хэсэх зуршилтай ч гэр оронтой хүүхдүүд. Харин сургуульд огт хамрагдаагүй 27 хүүхэд байна. Мөн 18 орчим нь хөдөө орон нутгаас галт тэрэг, автобус, замын тэргэнд дайгдан нийслэлд ирж. Ер нь орон нутгийн иргэд нийслэлд нүүж ирээд хүүхдээ хараа хяналтгүй орхидог. Энэ нь нийслэлд бүртгэлтэй тэнэмэл хүүхдийн тоог нэмдгийг анхаарах хэрэгтэй. Тиймээс зөвхөн нийслэл бус орон нутгийн захиргаа ч иргэдийн шилжилт хөдөлгөөнд анхаарах хэрэгтэй болов уу.
4-5 жилийн өмнө хөдөлмөр эрхлэгч 2500-4000 гаруй хүүхэд бүртгэгдсэн бол энэ тоо одоо 1200 гаруй болж буурсан. Хөгжлийн бэрхшээлтэй 4000-аад хүүхэд бий. Хараа хяналтгүй хүүхдүүд сүүлийн жилүүдэд цөөрч байгаа нь сайшаалтай. Эрх нь зөрчигдсөн хүүхдүүдийг бид хүүхдийн хамгааллын аяны хүрээнд олж тогтоон зохих арга хэмжээ авдаг.
-Гэр оронтой атлаа тэнэмэл 98 хүүхэд байна гэлээ. Тэд томчуудын хүчирхийлэлд өртсөндөө гадуур тэнээд байна уу?
-Нийслэлийн хүүхдийн төлөө газрын энэ оны гол зорилго бол үр хүүхдийнхээ өмнө хариуцлага хүлээдэггүй эцэг эхчүүдтэй ажиллах, хүүхдийн хүмүүжил, төлөвшлийн төлөө иргэн бүрийн оролцоог дээшлүүлэх. Иймээс хороо, дүүргийн нийгмийн ажилтнууд хариуцсан бүсийнхээ иргэдийг хянаж, бага насны хүүхдийн хөдөлмөр эрхлэлт, эцэг эхийн ажилгүйдэл, архидалт, хүчирхийллийн эсрэг ажиллана.
-Бид мэдээллийн зуунд амьдарч байна. Хүүхдийн хүмүүжилд мэдээллийн хэрэгслүүд ч бас нөлөөлдөг тухай сүүлийн үед ярих болж.
-Нийгмийн сэтгэхүйд хамгийн их нөлөөлдөг хүчтэй зэвсэг бол мэдээллийн хэрэгслүүд. Ялангуяа, хүүхдийн хүмүүжил, сэтгэхүйд сурталчилгаа, зарим нэвтрүүлэг муугаар нөлөөлж байна. Хүүхдэд үлгэр дууриал үзүүлэхүйц нэвтрүүлэг бүтээж, хүүхдийн нэвтрүүлгийн цагийг уртасгах хэрэгтэй. Хүүхдэд зориулсан нэвтрүүлэг хийдэг олон телевиз байдаг ч үр өгөөж нь хангалтгүй.
Одоо байгаа 20-иод телевиз дунд хүүхдийн суваг ч алга. Хүүхдийг багаас нь номтой нөхөрлүүлэх хэрэгтэй. Хүмүүжилд тустай ном, товхимол олон байгаасай гэж бид хүсдэг. Манай байгууллага хүүхдийг дэмжих хүмүүстэй хамтарч ажиллахад бэлэн.
-Барууны орнуудад хүүхдийн хүчирхийллийг гэмт хэрэг гэж үздэг. Харин манай улсад ихэнх тохиолдолд энгийн зүйл мэт өнгөрөөчихдөг. Энэ талаар таны байр суурийг сонсмоор байна?
-1990-ээд оны үед хүүхэд гэр бүлийн хүчирхийллийн золиос болох нь их байсан. Харин сүүлийн жилүүдэд байдал дээрдсэн. Манайд энэ талаар онцгойлон тусгасан хууль байхгүй ч нийгэмд хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотой мэдээлэл их болжээ. Хүүхдийг шийтгэхдээ зоддог нь хуучны ёс. Алганы амт үзүүлнэ гэдэг дээ. Одоо ч ийм бодолтой хүн мэр сэр.
Гэхдээ Монгол уламжлалт арга ухаан гэж бий. “Гурав хүртэлх насны хүүхдээ хаан мэт дээдэл, тав хүртэлх насны хүүхдийг хатан мэт хайрла, таваас дээш насны хүүхэдтэйгээ харцын ёсоор харьц, 13-аас дээш насны хүүхдэд нөхөр мэт ханд" гэдэг хуучны зүйр үг бий. Энэ ухаан нь асар гүнзгий агуулгатай монгол ардын хүмүүжүүлэх ёсон. Өөрөөр хэлбэл, хүүхдээ сонсох, хүний ёсоор харьцах, тэдний оролцоотойгоор асуудлыг шийдэх, насных нь хэрээр ачаалал үүрүүлэх хэрэгтэй юм.
-Хүүхэд, багачуудыг ирээдүйн эзэн гэдэг. Хүүхдүүд сайн сайхан байвал ирээдүй маань ч тэр хэрээр гэгээлэг байна. Хүүхдүүдтэй ажилладаг хүний хувьд Та тэдэнд юу захиж, зөвлөдөг вэ?
-"Эзэн хичээвэл заяа хичээнэ". Хүүхэд маш чадварлаг, авьяастай. Тэр дундаа Монгол хүүхэд бусдаас гоц. Хамгийн гол нь дор бүрнээ хичээх л хэрэгтэй. Муу хүүхэд гэж байхгүй шүү дээ. Хүүхдийн сайн талыг урамшуулж, дэмжих нь томчууд бидний үүрэг. Тиймээс хүүхдийн хүмүүжил төлөвшилд иргэн бүрийн үүрэг, оролцоо чухал.
Б.Болортуул