gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     27
  • Зурхай
     8.02
  • Валютын ханш
    $ | 3589₮
Цаг агаар
 27
Зурхай
 8.02
Валютын ханш
$ | 3589₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 27
Зурхай
 8.02
Валютын ханш
$ | 3589₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Ардын жүжигчин Г.Хайдав 81 насандаа Ленскийд дууллаа

Соёл урлаг
2007-10-08
0
Twitter logo
0
Twitter logo
Соёл урлаг
2007-10-08

Улсын дуурь бүжгийн эрд­мийн театр бямба гаригийн үдэш өвөл цагийн нээлтээ хийлээ. Дэлхийн хөгжмийн сүмбэр оргил П.Е.Чайковс­кийн алдарт “Евгений Оне­гин” тоглогдохоор, тэр тусмаа Мон­голын хамгийн анхны мэргэж­лийн дуучин эдүгээ 81 настай Г.Хайдав өөрийн идэр залуу­даа амилуулж явсан Ленский­дээ дуулна гэх зар эртнээс түгсэн болохоор театр үзэгч­дээр пиг дүүрэн байв. “Евгений Онегин”-ыг сонгосон нь зүгээр ч нэг тохиолдол биш ажээ. Учир нь УДБЭТ анх 1963 онд уг дуу­риар хөшгөө нээж байжээ. Ленскийн дүрд ардын жүжиг­чин, хөдөлмөрийн баа­тар Г.Хайдавыг идэр залуудаа өмсч байсан фрактай нь ахин тайзнаа гаргаж ирсэн нь үзэгч­­­дэд жинхэнэ сюрприз болов.

Үзэгчдийн суудалд ардын жүжигчин, хөдөлмөрийн баа­тар Д.Лувсаншарав, ардын жүжигчин Л.Цогзолмаа, Х.Урт­насан гээд манай урлагийн ахмад үеийн мастерууд ту­хал­сан харагдана. Манайдаа цо­рын ганц энэ театрын байн­гын үзэгчдийн нэгээхэн хэс­гийг гадаадын Элчин сайдууд, ма­найд оршин суудаг гадны мэргэжилтнүүд эзэлдэг. Энэ удаа ч тэд хүрэлцэн иржээ. Тэднээс гадна Ерөнхийлөг­чийн аав Намбар, ээж Бүд­ханд нар УИХ-ын экс гишүүн Долгортой хамт орж ирсэн нь фото сэт­гүүлчдийн харааг эрхгүй бу­лааж байх шиг бай­сан. Манай улстөрчид энэ байшингаар толгойгоо ховор­хон цухуйлга­даг болохоор тэднийг энд хэн ч хүлээдэггүй юм. Энэ үүднээсээ Ерөнхий сайдын зөвлөхөөр ажилладаг Долгор хатагтайг Ерөнхийлөг­чийн ээжтэй суга­далц­­саар ороод ирэхэд бага зэрэг ан­хаарал хандуулсан нь тэр байх.

Татьянад хэн дуулах бол, Онегин хэн байх бол, Ленс­кийд Хайдав гуай гэсэн нээ­рээ үнэн юм болов уу гэсэн амттайхан шивэр авир хөшиг нээгдтэл үргэлжлэв.

Оросын соц реализмын үеийн нэгэн суу билэг “Евге­ний Онегин”-ыг манай театр хэдэн арван удаа тавьж бай­сан. Энэ удаагийнх тэр то­хиолд­луудаас илүү ч биш, дутуу ч биш энгийн л нэг тавилт болов. Сэтгэл догд­луул­сан ганц идей нь 81 нас­тай Г.Хайдавыг ахин тайзнаа томоохон хэмжээний дүрд гаргаж ирсэн явдал нь байв.

Гонгорын Хайдав. Тэр­бээр 1926 онд Дундговь айм­гийн Дэлгэрхангай сумын Булаг шанд гэдэг газар төр­жээ. 1949-1954 онд ОХУ-д П.Е.Чайковс­кийн нэрэмжит Хөгжмийн дээд сургуульд суралцаж төгссөн энэ алдарт дуучин манай улсын анхны мэргэжлийн дуучин. Ная гарсан ч овор багатай, гялал­заж явдаг профессор Хайдав эдүгээ урлагийн салбарын үндэсний боловсон хүчин бэлт­гэдэг хамгийн нэртэй сургууль болох СУИС-д зөвлөх багшаар ажиллаж байна.

Г.Хайдав гуай залуудаа Ленскийд гайхалтай дуулж байсан байж таарна. Үүнтэй одоо хэн ч маргахгүй. Тэр хүн энэ улсын сонгодог урлагт бүх амьдралаа өгчээ. Сэтгэл гэдэг дуусашгүй хүчтэй эд болохоор ная гарчихсан хой­но нь гагцхүү эр зориг л ахин тайзнаа гаргаж ирлээ.

Идэр залуу Хайдавын тэр­тээ он жилүүдэд Ленскийд тоглохдоо өмсч байсан гэх хуучин хар фрак хэвээрээ ч хүн нь элэгдэн өтөлснийг тэр үдшийн тайз өмднийх нь ин­дүүд­лэг, хүзүүнийх нь үрч­лээс­тэй хамт үзүүлэв. Эхний үзэг­дэлд Ленскийд дуулсан гавьяат У.Далантай бол ар­дын жүжиг­чин Хайдавын ша­вь. Ганцхан үзэгдэлд гарч ирэхдээ залуу гавьяат маань урд өдөр нь даян аваргын найран дээр дуулж байсан зохиолын дуу­наа­саа долоон дор дуулав. Ленскийн дүр бол түүний ажил, зохиолын дуу харин халтуур. Халтуур гэ­хэд хатуудлаа гэж бодоход энгийнээр хэлэхэд хоббий нь юм биз. Манайхан ажилдаа ингэж л ханддаг бол­жээ. Энэ дуучдад өөрийгөө хүндлэх үзэл байдаггүй юм гэхэд мэргэжлээ хүндэтгэх ухам­сар алга байгааг өөрийн эрх­гүй гайхмаар. Манай театрын идэр залуу Ленский л ийм байхад ная гарчихсан, хийд­гээ хийчихсэн Хайдав гуайг ийм болчихоод тайзнаа гар­лаа гэж хэлэх эрх бидэнд алга.

Урлаг бол гоо сайхан. Урлагаас бид дээд зэргийн таашаалыг эдлэх гэж л мөнгө төлдөг.

Түүнээс биш урд шөнө нь найран дээр уран сайханч шиг юу нь ойлгогдохгүй баа­хан юм орилж орилж ирээд маргааш нь сонгодог урлагийн тайзыг додомдож, доромжилж яваа гавьяатнуудын үзэгч­дийн сэтгэлийг аргацааж дуул­­­­сан болж байхыг харах гэж мөнгөө төлдөггүй.

Энэ үдшийн Татьяна ар­дын жүжигчин Б.Жавзан­ду­лам. Яах аргагүй Монголын сонгодог урлагийн гал голомт болсон энэ театрын нуруу нь болж, нүүрийг нь тахалж яв­даг ганц дуучин. Нэрт дуучин Б.Жавзан­дулам Булган айм­гийн Сэлэнгэ суманд төр­сөн. Одоо 49 нас­тай. 1975-1979 онд Екатерин­бург хотын Хөгжмийн дунд сургууль, 1979-1986 онд Моск­ва хотын хөгжмийн дээд сургуу­лийг төгссөн мэргэжлийн дуу­чин. Дуулаачийн зэрэглэлээрээ дэлхийн түвшинд яригддаг энэ дуучныг манай театр ардаа ч нэг өмнөө ч нэг барь­саар хэдий хүрэхийг бүү мэд. Ямартаа ч Татьянад тэр арай л хөгшдөж байна. (Энд хоо­лойны цар хэмжээний тухайд хэлээгүйг бодолцоно уу) Ита­лийн Триест хотод сурч ирээд “Бурхан минь уучлаарай, би Италиас юу ч авсангүй. Би бүх юмаа агуу их Орос орноос авсан юм байна” гэж бар­дамхан дуу алдаж бай­сан Жавзандулам сонгодгийн тайз­­­наас буух яагаа ч үгүй. Гэхдээ Татьянагийн титмийг хэн нэгэнд өгөхөөс өөр арга­гүй болсныг энэ үдшийн тог­лолт бас л харуулав. Хараад байхад манайд сонгодог урла­гийн боловсон хүчин үнэхээр хомсд­жээ. Ольгад гэхэд л ардын жүжигчин Ч.Мөнхшүр. Хичнээн ойлгож байвч 50 гарчихсан Ольга Онегинтой аальгүйтэж гүйгээд байх зо­химжгүй бай­лаа. Байгаль эхийн ямар ч гоо бүтээл жам ёсны элэгдлийг тойрохгүй шүү дээ. Энэ үдшийн хамгийн супер дуучин яах ар­гагүй Онегинд дуулсан М.Болд бай­лаа. Төв аймгийн Өндөр ши­рээт суманд 1964 онд төрсөн энэ дуучин манай дуу­рийн театрын хамгийн мундаг эрэг­тэй солист. Уралын Хөгж­мийн дээд сургуулийг төгсч ирсэн цагаасаа хойш ганцхан энэ театрт амьдралаа зориулж яваа түүнийг одон өгдөг дарга нар мэддэггүй.

Татьянагийн нөгөө нэг ху­вил­барт УГЖ А.Бүтэд дуул­сан. Түүний хоолой, бие хаа хэвээ­рээ шахуу байна гэсэн үнэлгээг үзэгчид харин өгч байсан. Манай үзэгчид энэ театрын хамгийн чухал хүн болох кон­цертмейстер хатаг­тай Б.Со­лон­­год хүндэтгэл үзүүлж чад­сангүй. Уг нь сон­годог урлагийн язгуур хүмүү­жилтэй орны үзэг­чид хамгийн эхлээд энэ үдшийн маэстро буюу удирдаачид, хөгжмийн яруу тансаг бүтээ­лийг бүтэн оройжин амилуулж сонорыг нь мялааж, сэтгэлийг нь баясгавч нүдэнд харагдахгүй “нүхэн” дунд насаараа “амь­дардаг” эгэл даруухан ор­кестр­тоо, мөн концертмейс­тер­тоо хүндэтгэл үзүүлдэг юм билээ.
 
Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан