МУГЖ, дуучин Т.Ариунаа “Хорвоог дүүргэж дэргэд байгаарай” ханийн тухай магтан дуулсан шинэ дууны клипээ үзэгчдийн хүртээл болгожээ. Энэхүү дууны үгийг МУСГЗ, яруу найрагч Ц.Хулан бичсэн бол аялгууг СГЗ, ая зохиогч Л.Балхжав, хөгжмийн найруулгыг “UP Music” продакшны продюсер Н.Халиун, дууны бичлэгийг “Намуун” студийн захирал Х.Баярсайхан зэрэг Монголын урдаа барьдаг чадварлаг уран бүтээлчид хийсэн байна.
Мөн МУГЖ Т.Ариунаагийн “Жаргаж үзээгүй зул”, “Нарны хаан хүүхдүүд”, “Чимээгүй ухаарал”, “Нандин учрал” зэрэг дууны клипийг хийж байсан “Тусгал арт” студийн хамт олон дууны клипийг бүтээжээ.
Дуучин Т.Ариунаа “Хорвоог дүүргэж дэргэд байгаарай” дуугаа хоёр сарын өмнөөс төрөл бүрийн арга хэлбэрээр олонд хүргэсээр ирсэн тул үзэгчид видео клипийг ихэд хүлээж байжээ. Ийнхүү МУГЖ Т.Ариунаагийн шинэ уран бүтээлийнх нь талаар ярилцлаа.
-Шинэхэн клипээ олны хүртээл болгосонд тань баяр хүргэе. Ханийн тухай энэ дуу хэрхэн бүтсэн бэ?
-Баярлалаа. Сонсогчид маань болон миний Фэйсбүүкийн дагагчид маш сайхан хүлээж авлаа. СГЗ Ц.Хулан миний олон сайхан дууны үгийг бүтээсэн. Л.Балхжав гавьяаттай би 35 дуу хамтарч хийсэн. Ихэнх нь олонд хүрсэн дуунууд байдаг.
Энэ бол миний шинэ уран бүтээл. Тэр дундаа хайрын, ханийн тухай дуу гаргаж байгаагүй. Яг ханьдаа зориулсан “Хорвоог дүүргэж дэргэд л байгаарай” гэсэн сайхан үгс, утга агуулгатай. Хүн ханьдаа хэлэх гэсэн бүхий л үгийг энэ дуунд шингээж чадсан юм шиг санагдаж байна.
Ц.Хулан маань өөрөө “Амьдрал минь хэцүү үед энэ дууны дөрвөн мөрт орж ирсэн” гэж хэлж байсан. Дууны үг амьдралаас үүдэлтэй байдаг. Хүмүүс сонсоод “миний хэлэх гэж байсан үгийг хэлчихсэн байна” гэж сэтгэгдэл бичсэн байсан. Зохиогч маань өөрөө гайхамшигтай сайхан мэдэрсэн, амьдралд ойрхон, үнэнийг хэлсэн дуу юм.
-Та дуугаа хэрхэн мэдэрч дуулсан бэ?
-Миний хувьд энэ дууны үг, аялгуунд их хайраа шингээж, урлаж, шаглаж, хүмүүсийн зүрх сэтгэл мөн чанарт хүргэх юм сан гэж хичээж ажиллаж дуулсан. Би хэзээ ч ганц дуулчхаад болчихлоо гэсэн сэтгэлээр ханддаггүй. Чин сэтгэл, хайр, хичээл зүтгэл, мэдрэмжээ шингээсэн. Тухайн дууны мэдрэмж зөв гарч ирж үү гэдгийг би их бодолцдог.
Зарим залуу охид сонсчихоод “таны дууг сонссон чинь яагаад ч юм хүнтэй суумаар санагдчихлаа” гэж байсан. /инээв/ Гэх мэтчилэн сонссон хүмүүс сайхан ханьтай болох юм сан, эсвэл ханьтай хүмүүс ханийгаа би гомдоочихсон, яагаад би уучилж чадаагүй юм бэ, ханийгаа би ингэж ерөөж байх ёстой юм байна гэж бодсон болов уу. Гүн утга агуулгатай хайр шингэсэн үгс, шадуудыг оруулж чадсанаараа энэ дуу хүмүүсийн зүрх сэтгэлд хүрч байна.
Хөгжмийн найруулга ч бас их гоё. Нүдээ аниад сонсохоор агаарт нисэж байгаа юм шиг, нээх гоё сонсогддог. Дууны миксинг, мастеринг маш чухал. Бүх үг, аялгууг тохируулж хийдэг учраас их мэдрэмж шаарддаг. “Намуун” студийн Баяраа маш сайн хийж чадсан. Хүн сонсоход маш гоё сонсголонтой.
Ханийн тухай дуу учраас би их өргөн цараатайгаар дуулаагүй. Ойлголцох юм сан, ханийгаа уучилж, өршөөх юм сан гэсэн утгаараа хүн хайртай хүндээ үгээ хэлэхдээ хашгирч хэлдэггүй шүү дээ. Хайр шингэсэн ухаанаар харьцаж байж гэр бүл оршин тогтнож, эв эетэй байдаг. Тэр болгонд хөгжмийн зохиолч гайхалтай сайхан зохицуулж, хийж чадсан.
Би тэр дууны үргэлжлэл гэж хэлэхгүй. Яагаад гэвэл дуу болгон өөрийн гэсэн ертөнц, амин сүнстэй байдаг.
Дуундаа тааруулж мэдэрч дуулна гэдэг амаргүй ажил. Бас их ухаан шаарддаг. Хүмүүс дуучин хүн ямар амар юм бэ гэж боддог байх. Тухайн дуун дээр ажиллаж байгаа ажилбарууд тийм хурдан амар болдоггүй.
Өдий насны олон жил дуулсан дуучид дуун дээрээ маш нарийн нягт нямбай ажиллах ёстой гэж боддог. Би нэлээд удаж байж дуугаа гаргасан. Сар гаруйн хугацаанд ажилласан даа.
-Клип мэдээж дуутайгаа маш сайхан нийцсэн байсан?
-“Тусгал арт” студийн залуус клип гэдэг зүйлийг зүгээр нэг хэлбэрдээд, юу хэлэх гээд байгаа нь ойлгомжгүй, эсвэл гаднын юмыг хуулаад тавьчихдаг юм байх ёсгүй гэж бодсон. Бас кино шиг нүсэр баахан үйл явдал гаргаагүй.
Энэ дуунд ханийн тухай бүгдийг л хэлсэн байгаа учраас маш энгийн клип хийе гэж ярьсан. Энгийн мөртлөө утга агуулгын хувьд өгүүлэмжтэй. Яагаад гэвэл клипний найруулагч зураач хүн учраас маш сайн харж, ойлгож бодож хийсэн.
-Сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?
-Шинэ уран бүтээлийнхээ ажилд эртнээс ороод эхэлчихсэн. Ар араасаа дууны бичлэгт орж байна. Цомгоо хэзээ гаргах, тоглолтоо хэзээ хийх талаар ярилцаж байна. Олон жил ярьж байгаа учраас үзэгчдэд хэт хүлээлт үүсгэмээргүй байна. Тоглолтоо цаг хугацаанд нь төлөвлөөд яг бэлэн болсон үедээ зарлах болно.
-Баярлалаа. Танд амжилт хүсье.