Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням, “Монголын олон суваг дамжуулагчдын холбоо” ТББ-ын Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ц.Пүрэвням нар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
Санамж бичгийн хүрээнд Авлигатай тэмцэх газар болон “Монголын олон суваг дамжуулагчдын холбоо” хамтран нийгмийн хариуцлагын хүрээнд авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, авлигын хор хөнөөл, үр дагаврыг ухуулан таниулсан контент бүтээх, түгээх ажлыг зохион байгуулж хамтран ажиллахаар боллоо.
Эх сурвалж: АТГ