gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -1
  • Зурхай
     4.05
  • Валютын ханш
    $ | 3572₮
Цаг агаар
 -1
Зурхай
 4.05
Валютын ханш
$ | 3572₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -1
Зурхай
 4.05
Валютын ханш
$ 3572₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

"Хүй долоо худагт бооцоот морин уралдааны цогцолбор байгуулахаар төлөвлөсөн"

Г.Тэгшсүрэн
Улс төр
2023-01-19
245
Twitter logo
Г.Тэгшсүрэн
245
Twitter logo
Улс төр
2023-01-19
"Хүй долоо худагт бооцоот морин уралдааны цогцолбор байгуулахаар төлөвлөсөн" Гэрэл зургийг архиваас ашиглав.

УИХ-ын чуулганаар Бооцоот морин уралдааны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх танилцуулгыг хийж байна.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг "Монгол морин уралдаан бол уламжлалт нүүдлийн соёл. Сүүлийн жилүүдэд хүүхдийн эрх зөрчигдөж, эрүүл мэндээрээ хохирдог. Манай Чингэлтэй дүүрэгт ингэж хүүхэд нь гэмтэж, бүх насаараа эрүүл мэндийн хохирол амссан 14 айл бий. Насны хязгаарыг тогтоож өгөх, хүүхдийн эрх зөрчигдөхгүй байхад хэрхэн анхаарсан бэ" гэж асуулаа.

Асуултад ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хариулав. Тэрбээр "Уламжлалт морин уралдаанаас огт ондоо. Жокей гэдэг 18 насанд хүрсэн тусгай мэргэжилтэн байдаг. Өөрөөр хэлбэл хүүхэд унаж уралдахгүй. Хүй долоо худгийн морь барьдаг дэнж дээр бооцоот морин уралдааны цогцолбор байгуулахаар судалсан. Жил бүрийн долдугаар 11-13-ны өдрүүдэд Монголын морин уралдааны холбооны талбайг ашигладаг. Бусад цагт дотоодын болон гадаадын аялагчид сонгодог морин уралдаанд бооцоо тавьж зугаацаж, цэнгэдэг аялал жуулчлалын бүтээгдэхүүнтэй болохыг зорьсон. Нэг цогцолбортой болоод төр баяр наадмын гурван өдөр ашиглаад, бусад урин дулааны улиралд иргэд ашигладаг баймаар байна" гэлээ.

Энэхүү хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг өнгөрөгч тавдугаар сард болсон. Энэ үеэр "Монголын морин тойруулга богино зайн уралдаан уяачдын холбоо" ТББ-ын тэргүүн Р.Гантулга "Манайх 2021 онд үйл ажиллагаагаа эхэлсэн. Бид монголд орж ирж байгаа цэвэр цусны адууг бүртгэлжүүлэх, түүний төлийг гэрчилгээжүүлэх, Монгол Улсад морин тойруулга, ойрын зайн уралдааныг хөгжүүлэх үндсэн чиглэлтэй. Мөн үүнд тулгуурлан унаач буюу жокей бэлтгэх зорилготой ажиллаж байна.

Үйл ажиллагаагаа эхлээд 2021 оны гуравдугаар сард Улаанбаатар хотод 18 насны 20 мэргэжлийн жокейг бэлтгэж, мэргэжлийн үнэмлэх олгосон. Гэвч манайд мэргэжлийн жокейг бэлтгэх хуулийн заалт байхгүй юм билээ. Ингээд циркийн жүжигчин гэсэн ангилал дээр жокейг бэлтгээд Хүй долоо худагт дөрвөн километрийн богино зайн уралдааныг хийсэн. Бид 2014 оноос АНУ, Япон, Хонконг улсад очиж морин тойруулгыг судалж байсан. Манай улсад өнөөдөр бооцоот морин уралдаан зохион байгуулах хуулийн төслийг ярьж байгаад баяртай байна. Морин уралдаан, наадам хоёрыг ялгаж хөгжүүлэх цаг болсон.

Мөн морин уралдааны хуулийг санаачлан гаргамаар байгаа юм. Бүх юм баяр, наадмын тухай хуулиар л явдаг" гэдэг санал дэвшүүлж байв.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан