Цэргийн мэргэжил олгох “Оюутан-цэрэг” сургалтын бүртгэл эхэлсэнтэй холбогдуулан БХЯ-ны СБТГ-ын ахлах мэргэжилтэн хурандаа С.Рагчаадоржтой ярилцлаа.
- “Оюутан-цэрэг” сургалтын талаар товч танилцуулна уу?
-Монгол Улсын Үндсэн хуульд Монгол Улс өөрийгөө хамгаалах Зэвсэгт хүчинтэй байхаар заасан. Мөн цэргийн алба хаах нь иргэн бүрийн журамт үүрэг юм. Өөрийгөө хамгаалах гэдэг нь бэлтгэгдсэн мэргэжлийн байнгын бүрэлдэхүүн, хэзээд бэлэн байх дайчилгааны бэлтгэл хүчин, нийт ард иргэдийн оролцоо, дэмжлэг зэргийг хэлдэг.
4 сарын хугацаанд олон залуус тамхинаас ангижирч, 10-20 кг хүртэл илүүдэл жингээ хасч, суудлын өвчингүй болох зэргээр бие бялдрын хувьд чийрэгжин, эрүүл мэнд нь сайжирсан.
Эх орноо хамгаалах гэдэг ойлголт иргэдээ сургаж бэлтгэхээс эхэлдэг. Тэрхүү цэргийн насны иргэдийн цөм болж буй оюутнуудыг 1990 оноос эхлэн цэрэгт таталгүй орхисноос үүдэж цэргийн алба хаагаагүй залуучууд олширсон. Мөн их, дээд сургууль, ЕБС-д заадаг байсан цэрэгжлийн хичээл, сургалтын хөтөлбөрүүд үгүй болж оюутан, залууст цэрэг-эх оронч хүмүүжил олгох сургалт, хичээлүүдийг хассан. Энэ мэт олон асуудал байсныг эргэн харж оюутан, залуусын санал, хүсэлтэд тулгуурлан Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч "Оюутан-цэрэг" хөтөлбөрийг санаачлан 2014 оноос хэрэгжүүлж эхэлсэн.
Мөн Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 32 дугаар тогтоолоор "Оюутан-цэрэг"-т цэргийн мэргэжил олгох сургалтын журмыг баталж, мөрдөн ажиллаж байна.
- Тус сургалтад хамрагдах хүсэлтэй оюутнууд хэрхэн бүртгүүлэх, цаашлаад ямар шалгуур үзүүлэлтийг хангах ёстой вэ?
-Өнгөрсөн оноос эхлэн “Оюутан-цэрэг”-т хамрагдахыг хүссэн оюутан суралцагчид Төрийн үйлчилгээний нэгдсэн систем (E-Mongolia)-ээр хүсэлтээ гарган бүртгүүлэх боломжтой болсон бөгөөд шаардлага хангасан оюутан, суралцагчид харьяа дүүргийнхээ Цэргийн штабт иргэний болон оюутны үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, өргөдлийн хамт авчирч бүртгүүлнэ. Тавигдаж буй шалгуур нь 18 нас хүрсэн, магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн нэгдүгээр дамжааны оюутан байх, сурлагын голч дүн нь 2,8-аас дээш байх бөгөөд эрүүл мэнд, бие бялдрын хөгжлийн түвшнийг нь гол шалгуур болгоно. Мэдээж БХЯ-наас тогтоосон хяналтын тоонд багтаан бүртгэх бөгөөд хяналтын тоо тухайн жилд “Оюутан-цэрэг”-т зориулсан төсвөөс хамаардаг. Батлагдсан төсвийнхөө хүрээнд зөвхөн нийслэл гэлтгүй орон нутаг дахь их, дээд сургууль, коллеж, МСҮТ-ийн оюутан, суралцагчдыг хамруулах бодлого барьж байсан боловч сүүлийн хоёр жил туйхан сургалтын төсөв харьцангүй багассанаас шалтгаалж зөвхөн нийслэл дэх их, дээд сургууль, коллеж, МСҮТ-ийн оюутан суралцагчийг хамруулж байна.
- Энэхүү сургалтад хамрагдаж байгаа оюутан үндсэн хичээл, сургалтдаа хамрагдах цаг, зав хэр их гарах вэ?
-“Оюутан-цэрэг” сургалтыг анх хэрэгжүүлэхдээ аль болох оюутнуудын хичээлд саад болохгүй байхаар төлөвлөж хэрэгжүүлсэн. Сургалт маань үндсэн хоёр хэсгээс бүрдэх бөгөөд цэргийн ерөнхий бэлтгэл, сургалтыг 4 дүгээр сарын 1-нээс 6 дугаар сарын 1-ний хооронд хичээл сургуулийн бусад цагаар буюу амралтын өдрүүдэд явуулна.
Энэхүү төлбөрийг сургалтын орчныг сайжруулах, багш, сургагч нарын цалин хөлс зэрэгт зарцуулж байна.
Харин цэргийн мэргэжлийн шатны сургалтыг оюутнуудын зуны амралт эхэлсний дараа буюу 6 дугаар сарын 15-ны өдрөөс 8 дугаар сарын 15-ны өдрүүдэд ҮБХИС-ийн болон Зэвсэгт хүчний анги, салбарын хээрийн сургалтын төвүүдэд явуулдаг тул сургалтад хамрагдаж байгаа оюутнуудын хичээлд саад болохгүй.
- Уг сургалтад хамрагдахад суралцагчаас төлбөр шаардагдах уу?
-Засгийн газрын тогтоолоор батлагдсан журамд зааснаар оюутан-цэрэг нь сургалтад хамрагдах хугацаандаа хоёр багц цагийн төлбөрөөс өөр төлбөр, хураамж төлөхгүй. Багц цагийн төлбөрийг улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа сургалтын байгууллагуудын төлбөрийн дунджаар тооцсон.
Энэхүү төлбөрийг сургалтын орчныг сайжруулах, багш, сургагч нарын цалин хөлс зэрэгт зарцуулж байна. Харин “Оюутан-цэрэг”-т шаардагдах хувцас хэрэгсэл, хүнс болон бусад зардлын тооцоог Батлан хамгаалахын сайдын жил бүрийн төсөвт тусгуулан батлуулдаг журамтай.
- “Оюутан-цэрэг”-т ямар сургалтын тогтолцоог ашигладаг вэ?
-"Оюутан-цэрэг" сургалтыг цэргийн вакумжуулсан орчинд эрчимжүүлсэн шинэ аргаар явуулж байна. Өөрөөр хэлбэл орчноос тусгаарлаж утас, интернэт, телевизор ашиглах, гадны хүнтэй уулзана гэсэн ойлголтгүйгээр зөвхөн сургалтдаа анхаарна. “Оюутан-цэрэг”-үүдэд зориулан эмхэтгэсэн гарын авлагуудыг уншиж судлан, багшаар тайлбарлуулах, бие дааж дасгал, дадлагыг давтах замаар суралцуулж байна. Багш, салааны захирагч нараар хичээл заах төлөвлөгөө, конспект бичүүлэх, дэвтэр, ном, үзэг, харандааны хангалт хийлгүйгээр зөвхөн “Цэргийн ерөнхий бэлтгэл”, “Цэргийн мэргэжлийн бэлтгэл” гарын авлагуудыг ашиглан сургалт явуулдаг.
- Энэ жилийн сургалт юугаараа онцлог вэ?
-“Оюутан-цэрэг” сургалтын бүртгэлийг Төрийн нэгдсэн цахим үйлчилгээний цонх “Е-Мongolia”-аар бүртгэх, бүртгүүлж байгаа оюутан, суралцагчдын нас, сургууль, дамжаа, сурлагын голчийн мэдээллийг Боловсролын ерөнхий газар, Боловсролын мэдээлэл, технологийн төвөөр баталгаажуулах, баталгаажсан оюутан, суралцагчийн мэдээллийг авч сонгон шалгаруулалт хийхээр ЦХХХЯ, БШУЯ-тай хамтран бэлтгэл ажлыг хангаж, энэ сарын 6-10-ны өдрүүдэд цахим бүртгэлийг явуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна.
Оюутан залуус үндсэн хичээл сургалтдаа илүү ахиц гарч байгааг олон нийт үнэлж, дэмжиж байна.
Хүсэлт гаргасан оюутнуудыг голч оноогоор нь жагсаан тухайн жилийн квотод хамгийн өндөр үнэлгээ бүхий оюутны мэдээллийг албан ёсоор бүртгэж тэдгээр оюутнуудад “Е-Мongolia” системээр, мөн бүртгүүлсэн цахим шуудан, утасны дугаараар дамжуулан нэг бүрчлэн хариуг хүргүүлнэ.
Бүртгэлийг цахим болгосноор сургалтын үйл ажиллагаа, мэдээлэл илүү нээлттэй болж бүртгэлийн үйл ажиллагаанд хүний оролцоог халан хардлага, сэрдлэг үгүй болох, хамрагдах хүсэлтэй бүхий л оюутан, суралцагч бүртгэгдэх, БХЯ-наас нэгдсэн тооцоо, судалгааг бүртгэх, мэдээллийн баазтай болох, харьцуулан судалгаа хийх, шаардлагатай мэргэжлээр давуу эрх олгох боломж бүрдэх, суралцагчид бүртгэлийн явц, сургалтын хамрагдалт, хасагдсан шалтгаан зэргийг өөрийн бүртгэлийн дугаараар мэдэх иргэний болон байгууллагын нууцлалыг хангах, олон шат дамжлага бүхий бүртгэл, сонгон шалгаруулах үйл ажиллагааг хялбаршуулах, баталгаажуулах боломжийг бүрдүүлэх давуу талтай.
- Эл сургалтад хамрагдсанаар тухайн суралцагч ямар үр дүнд хүрэх вэ?
- Богино хугацааны цэргийн вакумжуулсан эрчимтэй сургалтад тохирсон хамгийн тохиромжтой модуль блокийн аргаар сургалт бэлтгэлийг зохион байгуулсан нь үр дүнтэй. Оюутан залууст энэ цэргийн сургалтын явцад цэргийн албаны дадлага, дэг журмыг өөртөө бүрэн хэвшүүлэн цэргийн дүрмийг ягштал биелүүлж, сахилга бат, харилцааны ёс зүйг хэвшүүлж байгаа.
Мөн энэхүү сургалтад хамрагдсанаараа эх оронч үзлийг зүрх сэтгэлдээ гүн төлөвшүүлж дөрвөн сарын хугацаанд олон залуус тамхинаас ангижирч, жингийн илүүдэлтэй залуус маань 10-20 кг хүртэл илүүдэл жингээ хасч, суудлын өвчингүй болох зэргээр бие бялдрын хувьд чийрэгжин, эрүүл мэнд нь сайжирсан.
Гол нь оюутан залуус үндсэн хичээл сургалтдаа илүү ахиц гарч байгааг олон нийт үнэлж, дэмжиж байна. Их, дээд сургуулийн багш, удирдлага, эцэг эхчүүд сэтгэл хангалуун байдаг. Түүнчлэн батлан хамгаалах бэлтгэжилттэй иргэдийн тоог нэмэгдүүлж, улс орны батлан хамгаалах чадавхад сайнаар нөлөөлж байгаа зэрэг “Оюутан-цэрэг” сургалтын үр дүн, давуу талуудыг дурдаж болохоор байна.
Эх сурвалж: БХЯ