Монголын эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт, эдийн засгийн оролцоог нэмэх чиглэлээр ойрын хугацаанд хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэн санал боловсруулж, холбогдох талуудад зөвлөмж хүргүүлэх зорилготой "Эдийн засгийн хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь" үндэсний чуулган Ерөнхийлөгчийн ивээл дор болж байна.
Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Олон улсын эмэгтэйчүүдийн худалдаа аж үйлдвэрийн холбоо (IWFCI Mongolia), Азийн сан хамтран зохион байгуулжээ. Хурлыг нээн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, МҮХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баясгалан нар үг хэлэв:
-МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин АНУ-д албан томилолттой байх тул миний бие түүний өмнөөс өнөөдрийн энэхүү чуулганд мэндчилгээ дэвшүүлэх хүндтэй үүргийг хүлээж авав.
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын зүгээс энэхүү үндэсний чуулганыг угтаж энэ оны тавдугаар сард бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус, олон улсын нийт 30 гаруй байгууллагын 150 орчим төлөөллийг оролцуулсан “Эмэгтэйчүүд ба бизнес эрхлэлт” зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулсан.
Тус зөвлөлдөх уулзалтаас бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн дунд гол тулгамдаж буй дараах асуудлыг тодорхойлсон юм: Нэгдүгээрт, Хууль, эрх зүй, төсөв, татварын,
Хоёрдугаарт, Санхүүжилтийн,
Гуравдугаарт, Хөдөлмөр эрхлэлт, хүний нөөцийн,
Дөрөвдүгээрт, Цахим хөгжил, мэдээлэл технологийн,
Тавдугаарт, Дотоодын болон олон улсын төсөл хөтөлбөрийн,
Зургаадугаарт, Эдийн засгийн оролцооны гэсэн нийтлэг 6 орчны орчны хүрээнд шийдвэрлэх шаардлагатай гэсэн үр дүн гарсан.
Том, жижиг дунд, бичил, өрхийн бизнес тус бүрт, мөн бизнес эрхлэгчдийн маань газарзүйн байрлалаас шалтгаалан асуудлууд нь харилцан адилгүй гэдгийг мөн бид ойлгох учиртай.
Монголд хүйсээр ялгасан статистик тооцох тогтолцоо бүрдээгүй, тоон мэдээлэл, судалгаа дутмаг, тэр дундаа эдийн засаг дахь хүйсийн тэгш байдлыг хангах ажлын үр дүн сул хэвээр байна.
НҮБ-аас дэвшүүлсэн Тогтвортой хөгжлийн зорилтуудыг 2030 онд хангах, тэр дундаа өнөөдрөөс илүү хүртээмжтэй, ногоон эдийн засгийг цогцлоох, өнөөдрөөс илүү ээлтэй, хариуцлагатай нийгмийг бүтээхийн төлөө улс орнууд, төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллагууд дор бүрнээ үйл ажиллагаагаа чиглүүлэн хамтран ажиллаж байна. Тогтвортой хөгжлийн зорилтын 5-д “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах”, 8-д “Эдийн засгийн өсөлт, баталгаат ажлын байрыг бий болгох”, 10-т “Тэгш бус байдлыг бууруулах” зэрэг зорилтуудыг дэвшүүлсэн нь өнөөдрийн Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлэх зорилтуудтай ихээхэн нийцэж буй юм.
Жендэрийн эрх тэгш байдлыг хангах зорилтыг хэрэгжүүлэх чиглэлээр эрх зүйн орчин бүрдэж, хуулийн хэрэгжилтийг хангуулах байнгын ажиллагаатай Үндэсний хороотой болсон. Гэвч өнөөдөр ч Монголд хүйсээр ялгасан статистик тооцох тогтолцоо бүрдээгүй, тоон мэдээлэл, судалгаа дутмаг, тэр дундаа эдийн засаг дахь хүйсийн тэгш байдлыг хангах ажлын үр дүн сул хэвээр байна.
Үндэсний статистикийн хорооны 2021 оны аж ахуйн нэгжийн тооллогын дүнг авч үзвэл, бүртгэлтэй 147 мянга гаруй ААН-ээс 92.5 мянга буюу 63 орчим хувь нь эрэгтэй, 54 мянга буюу 37 хувь нь эмэгтэй удирдах ажилтантай.
Эмэгтэй удирдлагатай аж ахуйн нэгжүүдийн 44 орчим хувь нь худалдааны салбарт, 9 хувь нь боловсруулах үйлдвэрлэл, 13 хувь нь мэргэжлийн шинжлэх ухаан болон эрүүл мэндийн салбаруудад ажиллаж буй үзүүлэлттэй байна.
Олон улсад, 2021 оны Fortune 500 жагсаалтад багтдаг компаниудын 8% буюу 41 компани эмэгтэй гүйцэтгэх захиралтай байгаа бол Монгол Улсын хувьд Топ 100 аж ахуйн нэгжийн 24 нь эмэгтэй удирдлагатай байна.
ЖДҮ-ийн хувьд эмэгтэй удирдлагын тоо харьцангуй өндөр буюу 68 хувь, үүнээс нийт эмэгтэй удирдлагатай аж ахуйн нэгжүүдийн 87 хувь нь 10 хүртэл ажилтантай бичил бизнесүүд байна. Хувиараа бизнес эрхлэгч 199 мянган иргэн байгаагаас 42 хувь буюу 84 мянга нь эмэгтэйчүүд харин нийтийн хоол, худалдаа, үйлчилгээ, санхүү, боловсрол, эрүүл мэндийн салбарт албан бус хөдөлмөр эрхлэгчдийн 72 хувь нь эмэгтэйчүүд байна.
Татварын хөнгөлөлт, мөнгөн тусламжтай холбогдох дэмжлэг туслалцааг жижиг болон бичил, албан бус бизнес эрхлэгч эмэгтэйчүүд хүртэж чадаагүй.
Цар тахлын үед төрөөс хэрэгжүүлсэн татварын хөнгөлөлт, мөнгөн тусламжтай холбогдох дэмжлэг туслалцааг жижиг болон бичил, албан бус бизнес эрхлэгч эмэгтэйчүүд хүртэж чадаагүй. Харин цар тахлын нөлөөг бууруулах, байгууллагын цахилгаан, дулааны эрчим хүч, уур болон халаалтын хэрэглээний төлбөр, цэвэр, бохир усны үйлчилгээний төлбөр болон энгийн хог хаягдлын үйлчилгээний хураамжийг тэглэх арга хэмжээ нь бүх бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд бодит дэмжлэг болжээ.
ЖДҮ эрхлэгч иргэд, аж ахуйн нэгжийн зээлийн нийт үлдэгдлийн 36 хувь буюу 2 их наяд төгрөгийн зээл нь эмэгтэйчүүдэд ногдож, зээл олголтын хувьд 3 зээлдэгч тутмын нэг нь эмэгтэй бизнес эрхлэгч байна. Нэг зээлдэгчдэд ногдох зээлийн дундаж хэмжээ эрэгтэйчүүд 96 сая төгрөг бол эмэгтэйчүүдийнх 54 сая төгрөг байна. Нэг эмэгтэй бизнес эрхлэгч эрчүүдээс дунджаар 43 хувиар бага зээл авч байгаа буюу зээлийн эргэн төлөлт дээр эмэгтэйчүүд илүү хариуцлагатай хандаж буй дүр зураг банк санхүүгийн байгууллагуудаас хийсэн судалгааны үр дүнд гарсан.
Эмэгтэй бизнес эрхлэгчийн зан төлөвийн талаар хийсэн Харвардын Бизнесийн сургууль, Канзасын их сургуулийн судалгаанаас үзэхэд эмэгтэйчүүд илүү инновацлаг бизнес эхлүүлдэг, эмэгтэй захирлууд ёс зүй, хүндэтгэлтэй холбогдох үнэт зүйлст тулгуурлан үр дүнд чиглэсэн манлайлах хандлагатай байдаг гэжээ.
Зээлийн дундаж хэмжээ эрэгтэйчүүд 96 сая, эмэгтэйчүүдийнх 54 сая төгрөг.
Түүнчлэн эмэгтэй захиралтай компаниудад ашигт ажиллагаа өндөр, ажил хаялт бага байдаг.Бизнест хүндрэл учирсан үед эмэгтэй захирлууд эрчүүдээс илүү даван гарах чадвар өндөр байдаг. Mckinsey&Company-ийн 12 орны 1000 орчим компанид хийсэн судалгаагаар дундаас дээш түвшний удирдлагын багтаа жендерийн тэгш байдлыг хангасан компани 21 хувиар илүү ашигтай ажиллаж буй эерэг үзүүлэлт гарчээ.
МҮХАҮТ-ын “Бизнес итгэлийн индекс” судалгааны үр дүнгээс авч үзвэл эмэгтэй бизнес эрхлэгчид эрчүүдээс илүү өөдрөгөөр бизнесээ төлөвлөж ажилладаг, илүү урт бизнесийн насжилттай байдаг гэсэн эерэг үр дүнгүүд гарсаар байна.
Гэтэл, Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд тулгамдаж буй хамгийн том бэрхшээл бол санхүүжилт, тэр дундаа барьцаа хөрөнгө, зээлийн өндөр хүү, зээлийн хугацаа. ҮСХ-оос гаргасан мэдээллээс үзэхэд сууц өмчлөлөөр эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс хоёр дахин, хувийн аж ахуйн газрын хувьд 3-6 дахин, бусад үл хөдлөх хөрөнгийн хувьд 1.5 дахин их байна.
Мөн эмэгтэйчүүдийн хөлсгүй ажилд зарцуулж буй цаг эрэгтэйчүүдээс даруй 2 дахин их, мөн ижил үнэлэмжтэй ажилд эмэгтэйчүүдийн авч буй цалин эрчүүдийнхээс даруй 17 хувиар бага байна. Монголын өнөөгийн эдийн засагт жендерийн тэгш байдал хангагдаагүй, эдийн засаг дахь эмэгтэйчүүдийн оролцоо сул байгааг олон үзүүлэлтүүд харуулж буй ч нөгөөтэйгүүр бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжсэнээр эдийн засаг хурдтай тэлдэг, дагаад нийгэм дэх олон асуудлууд шийдэгддэгийг олон улсын мэргэжлийн байгууллагын судалгаанууд харуулсаар байна.
Сууц өмчлөлөөр эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс хоёр дахин, хувийн аж ахуйн газрын хувьд 3-6 дахин, бусад үл хөдлөх хөрөнгийн хувьд 1.5 дахин их байна.
Эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцоог нэмж, бизнесийн орчныг сайжруулах, хөдөлмөр эрхлэлтийг нэмэхэд үндэсний онцлог бүхий суурь асуудлуудыг сайтар авч үзэж, эрхзүйн орчин, төсөв, санхүүгийн орчин, бодлого хөтөлбөр, санхүүжилтийн хөтөлбөр, бүтээгдэхүүнүүдэд зөв тогтолцоог бүрдүүлэх нь нэн чухал.
Мөн зөвхөн төрийн хэрэгжүүлэх чиг үүргээс гадна төрийн бус байгууллагууд, олон улсын төсөл хөтөлбөрүүдийг зөв чиглүүлэх, уялдааг хангах, хамтын ажиллагааг бэхжүүлэх, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд, бизнес эрхлэгчид маань өөрсдөө зүтгэлтэй, санаачилгатай ажиллах нь богино хугацаанд үр дүнд хүрэх гол гарц билээ.
Иймд Тогтвортой хөгжлийн 17 дахь буюу хамгийн чухал зорилт болох “Хөгжлийн төлөөх түншлэлийг бэхжүүлэх”- ийн төлөө хамтран ажиллахыг чуулганд оролцсон бүх оролцогчид, тэр дундаа Монголын нийт бизнес эрхлэгч эмэгтэйчүүддээ уриалж байна.
Төгсгөлд нь өнөөдрийн энэхүү чухал, цаг үеэ олсон, Монголын нийгэм, эдийн засаг дахь эмэгтэйчүүд бидний асуудлыг хөгжлийн дараагийн шатанд гаргах чуулганыг хамтран зохион байгуулж байгаа Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Олон улсын эмэгтэй бизнес эрхлэгчдийн танхим, Азийн сан болон бусад байгууллагуудад гүн талархал илэрхийлье гэв.