Хоёр жил гаруй үргэлжилсэн шүүх хурал өндөрлөж электрон тамхи буюу вэйп үйлдвэрлэгч Juul 440 сая ам.долларын торгууль төлөхөөр боллоо. Уг торгуулийг 6-10 жилийн хугацаанд төлж барагдуулах бөгөөд төлсөн торгуулийг электрон тамхи, цаашлаад никотины сөрөг талыг таниулахад зарцуулах гэнэ.
Хоёр жилийн өмнө АНУ-ын 30 гаруй муж тус компанийг никотин агуулсан электрон тамхины маркетингаа өсвөр насныхан руу чиглүүлж хийсэн гэсэн үндэслэлээр шүүхэд хандсан юм. Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд энэхүү үндэслэл батлагдаж, Juul электрон тамхины сурталчилгаагаа өсвөр насны хэрэглэгчид рүү чиглүүлж, арга хэмжээ, сурталчилгаа, зураг авалт зэрэгтээ залуу нөлөөлөгчдийг ашигласан нь тогтоогдсон байна.
Хэдийгээр тус компанид ирсэн хамгийн том хуулийн асуудал ийнхүү шийдэгдсэн ч бусад муж болон хувь хүмүүсийн гаргасан хэд хэдэн гомдлууд хэвээр байгаа билээ. Түүнчлэн өнгөрсөн зургаадугаар сард АНУ-ын Хүнс, эмийн захиргаанаас (FDA) Juul брэндийн бүтээгдэхүүнүүдийг хориглох шийдвэр гаргасан ч уг хоригоо түр хугацаанд цуцалж, ахин шалгалт хийж байгаа юм.